antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2014 1 comment

“Аэромонголиа” компанид гомдолтой иргэд цөөнгүй байна

нийтлэсэн Admin

66c38801769f7f03bigОлон улсад нислэг үйлдэх эрхгүй, тэгсэн хэрнээ авиакомпани гэсэн нэртэй баруун аймгуудын нислэгийн тендерийг авсан агаарын тээврийн “Аэромонголиа” компани сүүлийн үед үйлчлүүлэгчдээ сэтгэл дундуур байлгах болжээ. Зарим аймгуудын нислэг байсхийгээд л хойшилж, асуудал уддаг бол хамгийн сүүлд л гэхэд энэ оны тавдугаар сарын 01-ний өдөр Улаангом-Улаанбаатар чиглэлийн нислэгийнхээ цагийг гурав дараалан хойшлуулсан байна. Тухайн үед тэнгэр цэлмүүн, цаг агаар тогтуун байсан бөгөөд ямар шалтгаанаар хойшлуусан гэдгээ тайлбарлаагүй аж. Увс аймгаас нийслэлд ирж байгаа маш олон хүүхэдтэй хүмүүс тухайн нислэгт хамрагдсан бөгөөд хойшилсон нислэг шөнийн 04.00 цагт газарджээ.

Гомдол мэдүүлсэн хэрэглэгчдэд хүндрэл учруулсныхаа төлөө тус компани ядаж нийтийн тээврээр үйлчлэх ёстой. Энэ нь боломжгүй юм гэхэд ядаж уучлал гуйх ёстой баймаар. Гэвч энэ бүх зүйл болоогүйгээр барахгүй шаардлага тавьсан зарим нэг иргэдэд тайлбар өгөөгүй байна. Тус нислэгт сууж явсан зорчигчдын хэлж байгаагаар нислэгийн компанийн хувьд тийз захиална гэдэг нь хамтран ажиллах гэрээнээс ялгаагүй бөгөөд энэ нь гэрээгээ, үйчлүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй зөрчил гэж үзэж байгаа юм.

Энэ гомдол тасраагүй байтал Увс-Улаанбаатар чиглэлийн 05 дугаар сарын 05-ны өдрийн нислэг дахин хойшлогдсон болохыг хэлжээ. Энэ мэтээр аймаг бүрт “Аэромонголиа” компани нислэгээ хойшлуулан, цагтай, төлөвлөгөөтэй, ажилтай, өвчтэй гээд нисэх гэж байгаа төрөл бүрийн шалтгаантай олон арван хүнийг хохироосоор байгаа аж. Ямартай ч тус компанийн дураараа загнаад буй энэ үйлдэлд холбогдох байгууллагууд нь анхаарлаа хандуулах цаг болсон бололтой.

Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (May 16, 2014 3:28:01 pm )

    Ховдын онгоц бас хойшилж 5 сарын 3-ны онгоц 5 сарын 4 ны өглөө 8 цагийн үед хотод буусан. Хүмүүст хүндрэл учруулдагаа болих хэрэгтэй. Өөрийн онгоцны тоо, хүртээмждээ тулгуурлаж нислэгээ төлөвлөх шаардлагатай юм. Чадахгүй бол нислэгийхээ тоог цөөлөх хэрэгтэй. Онгоц нь хүрдэггүй юм бишүү

antalya rent a car