antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2014 Comments are off

“Өлзийт интер трейд” компанийн захирал Д.Хандсүрэнг оршин суугчид эрэн сурвалжилж байна

нийтлэсэн Admin

8011cbee9f3e4561greatБарилгын даварсан ком­­паниудын хязгааргүй шуналыг ШӨХТГ-ын дарга О.Магнай та хазаарлахгүй бол олон иргэн хохирсоор байна.

Тодруулбал Д.Хандсүрэн за­хиралтай “Өлзийт интер трейд” гэх компани 2008 онд Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байр­лах 12 давхар барилгыг барьж ашиглалтад оруулжээ.

Энэ компани анх тус орон сууцыг хоёр блокоор нийтдээ 80 гаруй айлын орон сууц барина хэмээн зураг төслөө гаргаж ир­гэ­дээс захиалга авсан аж. Ингээд 2008 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Д.Хандсүрэн иргэдтэй гэрээ хийж, урьдчилгаа 7-10 мянган ам.долларыг бэлнээр авсан ч барилга ашиглалтад оролгүй гурван жил болжээ.

Байр ашиглалтад орох хугацаанаасаа хэ­дийн өн­гөрсөн тул ир­гэд Д.Ханд­сүрэнг эрэн сурвал­жилж ул­маар хуулийн байгуул­лагад хандсанаар түүний залилан илэрсэн байна.

Тодруулбал иргэн Я.Жар­галхүү өөрийн хохирлоо ба­рагдуулахаар 10 мянган ам.до­ллар нэхэмжлэн 2011 онд шүүхэд гомдол гар­гажээ. Ингээд иргэдийн гомд­лын дагуу болон хуу­лийн байгууллагаас өгсөн үүрэг даал­гаварын дагуу Д.Хандсүрэн орон сууцыг ашиглалтад оруулж иргэдийг байранд нь оруулсан ч ба­рилга нь бүрэн гүйцэд ба­риг­даагүй, мөн 12 давхар барилга нь ямар ч зөвшөөрөлгүй учраас Нийслэлийн мэргэжлийн хя­налтын газ­рын Дэд бүтцийн хяналтын хэлтсээс ажлыг нь зогсоосон аж. Тэгээд ч баригдлаа гэхэд ус, дулаан, цахилгааны тех­никийн нөхцөл аваагүй гэсэн зөрчил илэрсэн юм байна.

Өөрөөр хэлбэл хоёр блок­той хэмээн захиалга авсан барилгын нэг тал нь одоо суурь цутгаснаас хэтрээгүй байна. Тиймээс иргэд ий­мэрхүү байдлаар таван жи­лийг үдэж байгаа учраас тэвчилгүй гомдол гаргаж эхэлжээ.

Иргэд орон сууцны за­хиалгын гэрээгээ 2012 оны 6-10 дугаар сарын хооронд хийсэн байдаг бөгөөд түүнд зааснаар тухайн барилгыг өнгөрсөн оны нэгдүгээр улиралд багтаан ашиг­лалтад оруулна хэмээн цагаан дээр хараар үзэглэсэн байдаг аж. Гэвч одоог хүртэл суурь тавьснаас хойш ямар ч ажил хийг­дэхгүй, иргэд хохирч байна хэмээн захиалга өгсөн олон иргэн учирлав.
Тус компанийг дутуу орхисон барилгын ажлаа цаашид үр­­­гэлж­­лүүлж дуус­гах, эсвэл урьдчилгаанд өг­­сөн 7-10 мянган ам. дол­лараа буцааж авах талаар иргэд удаа дараа шаардсан бо­ловч захирал Д.Хандсүрэн мөн л урьдын адил бараа сураггүй хаана байгаа нь ч мэдэгдэхгүй болжээ.

Иргэдийн хэлж буйгаар байр­ны урьдчилгаа төлөхдөө бид төрөл бүрийн зээл авах, хашаа байшингаа зарах зэргээр бүрдүүлсэн, одоо ихэнх захиалагч түрээсийн байранд амьдарч байгаа тул маш их хохирч байна гэдгээ биднээр дамжуулан уламжилсан юм.
Хохирогчид ор сураггүй бол­сон Д.Хандсүрэнг цаг­даагийн байгууллагад да­хин мэдэгдэж, Шударга өр­сөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж мөн өөр ямар гарц байж болохыг хайж байгаагаа хэлж байсан юм.

Эндээс нэг зүйлийг ажиг­лахад зарим нэг хударгагүй зантай барилгын компаниуд иргэдээс урьдчилгаа мөнгө нэрээр хүүгүй олон сая төгрөг авч байна гэж ха­рагдахаар байгаа юм.

Тиймээс Д.Хандсүрэн мэт этгээдүүдийн даварсан үйлд­лийг хуулиар зохицуулахгүй бол олон мянган иргэн хо­хирсоор байна гэдгийг хол­богдох албаныханд со­нордуулж байна.

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car