Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын суудалд заларчих гэсэн санаа бодолтой цөөн хэдэн хүмүүс хор найруулж яваа сурагтай. Тэдгээрийн нэг Эрүүл мэндийн дэд сайд, Эрүүл мэндийн яамны эмнэлэгийн түргэн тусламжийн газрын дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын дарга зэрэг албыг хашиж явсан Ш.Энхбат юм. Энэ эрхмийн талаар сүүлийн үед багагүй дуулиан дэгдээд байгаа билээ. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр ч түүнтэй холбоотой материал цөөнгүй гарсан. Харамсалтай нь Эрүүл мэндийн салбар дахь түүнтэй холбоотой факт дэндүү их байгаа талаар нэгэн сонин маш дэлгэрэнгүй бичжээ. Гэхдээ нийтэд дэлгэсэн эдгээр материал нь зөвхөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байх үеийнх нь шалгалтын дүнгийн талаар баримтыг түшин өгүүлсэн байх юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын газраас 2011 оны 05-р сард Ш.Энхбатын толгойлж байсан Эрүүл мэндийн газарт шалгалт хийсэн байх бөгөөд энэ тухай бөөн факт, зөрчил дутагдал бүхий 20 гаруй хуудас материал сэтгүүлч миний гарт байна. Үүнээс товч сийлүүлвээс:
- Эмийн талаар төрөөс баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэхтэй гарсан тушаал шийдвэрт бодлогын шинжилгээ хийж үнэлгээ өгч ажиллаагүй.
- Эрүүл мэндийн тухай хуулийн 9.1.1, 9.1.3, 9.1.4, 9.1.6, 9.1.7 дугаар заалтын хэрэгжилт хангалтгүй.
- Эрүүл мэндийн салбарын эрхлэх асуудлын хүрээнд гаргасан шийдвэрийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн үндсэн үүрэг хариуцлагаа хангалтгүй биелүүлсэн.
- Тус газрын хэлтэс хоорондын ажлын уялдаа холбоо муу эрүүл мэнд, эмийн талаар гарч буй хууль зүйн баримт бичигт бодлогын шинжилгээ хийгдээгүй, хийгдэж буй хяналт үнэлгээний болон гарч буй үр дүн, мэдээ, мэдээлэл зөрүүтэй.
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амд тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлж, өвчлөл, эндэгдэлийг тууштай бууруулж, хүн амын цэвэр өсөлтийг дэмжиж, дундаж наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагуудын хийсэн ажилд тодорхой үнэлгээ дүгнэлт өгч ажиллаагүй.
- Улсын эмийн бүртгэлд эм бүртгэх ажлыг зохион байгуулах, зохистой хэрэглээ, гаж нөлөөний талаар суртгалт, суртчилгаа хийх төдийгөөр ажлаа хязгаарлан, эмийн чанар, аюулгүй байдалд хийх тандалт судалгаа, эмийн чанарын баталгаажуулалт, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, бүртгэлд бүртгэгдсэн эмийн талаарх мэлээллээр иргэд, олон нийтийг хангах зэрэг чиг үүрэгт заагдсан ажлыг бүрэн бүелүүээгүй.
- Эрүүл мэндийн байгууллага дахь эмнэлэгийн техник, тоног төхөөрөмжийн хангамж, ашиглалт, засвар үйлчилгээ, чанар, аюулгүй байдал, орон тоо, бүтэц зохион байгуулалт, давтан сургалтын асуудлыг бүхэлд нь авч үзээгүй.
- Магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа нь хөндлөнгийн, хараат бус байх шаардлагад бүрэн нийцээгүй гэх мэт арав гаран үндсэн том зөрчил илэрчээ.
Түүнчлэн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр тун хангалтгүй ажиллаж, эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөнөөс захиран зарцуулсан хөрөнгө мөнгөний баримт дутуу, Сангийн ажлын алба үүргээ хангалттай гүйцэтгээгүй, зарим хөрөнгө мөнгийг Эрүүл мэндийн яам, ажлын албаны оролцоогүйгээр дур мэдэн зарцуулсан тухай шалгалтын тайланд дурьдагдсан ажээ. Мөн тэрбээр зарим тоо баримтыг дээш нь хэт буруу ташаа мэдээллэж байсан нь илэрчээ. Энд ганцхан жишээ дурьдахад шалгалтын тайланд дурьдахдаа “Эрүүл мэндийн үзүүлэлт – 2010” эмхэтгэлд хувийн эмийн сан 666 байна гэсэн нь ЭМЯ, тус газрын эмийн бүртгэл, баталгаажуулалтын хэлтсээс гаргаж байгаа мэдээлэлд Монгол улс 1200 гаруй эмийн сантай гэж байгаатай зөрсөн тоо, мэдээлэл юм. Иймд энэ мэдээллийг үндэслэлгүй гаргасан гэж шүүмжилжээ. Ийм хол зөрүүтэй тоо баримт гаргахыг бодоход хэн ч харсан ажлаа огт мэддэггүй хүний шинж. Энэ мэтийн харалган даргатай байгууллага цаашид ер нь өөдөлж дэвших үү? Мөн 2011 оны 05-р сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын дарга нарын баталсан хамтарсан удирдамжын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Эрүүл мэндийн газарт шалгалт явуулсан байх аж. Энэ тухай баримт миний гарт байна. Энэхүү шалгалтаар мөн л баахан зөрчил дутагдал илэрчээ. Жишээ нь 207 эмнэлэгийн мэргэжилтэнд архивын материал бүртгэлгүйгээр эмчлэх, эм барих, сувилах үйл ажиллагаа эрхлэх лиценз олгожээ. Үүгээр бие биедээ авилга өгч авалцсан явдал ч илэрсэн байх бөгөөд энэхүү замбараагаа алдсан зөрчил будлиан тухайн үеийн ЭМЯ-ны сайд С.Ламбаагийн сонорт хүрсэнээр 2011 оны 10-р сарын 24-ний өдөр мань сайд “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 332 тоот тушаал гаргаж Ш.Энхбат даргад илгээж байсан аж. Үнэндээ Ш.Энхбат дарга Эрүүл мэндийн газрын үйл ажиллагааг навс унагасан болох нь дээрх шалгалтыг дүнгээс илэрхий харагдаж байгаа юм. Харин аз болоход мөнөөх уруудан доройтож явсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Эрүүл мэндийн газар нь 2012 оны 08-р сарын 27-ны Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор татн буугдсанаар “Муу хүний заяа завагт” гэгчээр бөөн будлианы эзэн Ш.Энхбат аврагдах нь тэр ээ. Хэрвээ уг газар татан буугдаагүй бол Ш.Энхбат ёстой балрах байлаа. Мөн тэрбээр Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойн хандив тусламжийг гарынхаа салаагаар хамаа намаагүй урсгаж орхисон байх бөгөөд энэхүү асуудал нь одоо болтол хэл ам дагуулсаар байдаг ажээ. Түүнчлэн шинээр агентлаг байгуулахдаа маш олон хүнийг нэмж ажилд авсан байх бөгөөд тэдгээр хүмүүс нь Ш.Энхбатад зохих ёсны хандив өгсөн байх жишээтэй. Дээрх бүх шалгалтын дүнгээс харахад Ш.Энхбат нь аливаа албан газрыг зөв удирдаад явж чадах хүн хэрхэвч биш байгаа биз. Гэтэл өдгөө тэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн газрыг хоёрхон жилийн өмнө элгээр нь хэвтүүлж байснаа тас мартчихаад дахиад л эрүүл мэндийн салбарын томоохон албан тушаалруу улайран зүтгэж байгаа нь арай дэндсэн хэрэг биш үү? Эсвэл эрүүл мэндийн салбарт түүнээс өөр байгууллага удирдаад явчих хүн алга уу? Арай үгүй байлгүй дээ. Өмнө нт илэрхий зөрчил дутагдал гаргаж байсан Ш.Энхбатыг эдүгээ өндөр албан тушаалд зүтгүүлж буй эрх мэдэлтэн ч түүний цаана байгаа сурагтай. Зүтгүүлж болно оо болно. Хамгийн гол нь аливаа албан байгууллагыг уруудан доройтуулж гаршсан Ш.Энхбаттайгаа хожим хамтдаа цуг онхолдож балрах вий дээ…
Эх сурвалж: khunnu.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 16, 2014 10:21:29 am )
bas neg amitan ochih geed guigeed bgaan bhdaa
-
zochin (May 16, 2014 1:38:53 pm )
Enxbam boloochee chi odoo xvvxen l ejgvvlj ajil xiideg bizdee
-
Зочин (May 16, 2014 3:10:13 pm )
Ийм зөрчил төсвийн байгууллага бүр дээр гарч байдаг ш дээ. Ганц энэ байгууллага дээр биш байхоо.
-
Z (May 17, 2014 11:54:25 pm )
ENE BVTELGVI NOHOR SHVV HOR NAIRUULAHDAA L SAIN
-
H (May 18, 2014 8:16:38 am )
Ene huniig araich ingej undeslelgui gutgej bolkuee
-
ЛОБИ (May 18, 2014 10:32:59 am )
АВИЛГАЧ ХҮН ХҮЧТЭЙ БАЙНА ЭМГ ХООСОР Ч ДЭЭ
6 Comments