antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 1 comment

Дуучин Сэрчмаа өөртөө үнэнч учираас Өвөрмонгол эртэй хуримласан

нийтлэсэн Admin

Уянгалаг хоолой, туяхан бие хаагаараа залуусыг ёстой л байлдан дагуулж түүнийхээ хирээр сайн муугаар олонтаа хэлэгдэж явсан дуучин С.Сэрчмаа нэг л өдөр харь улсын бэр болсноо зарлан, өвөрлөгч бэлтэй эрийн гэргий болон хөлтэй хурим хийсэн.

2010 оны нэгдүгээр сарын 1-ны өдөр Бээжин хотноо болсон Селигийн хурим олон ч хүүхний атаархал, цөөнгүй эрийн харууслыг тээсэн гэдэгтээ хэн хүнгүй санал нийлнэ. Баян нөхөр нь сургууль байгуулж өгөх гэнэ, тэдэн мянган долларын тийм машин бэлэглэж гэнэ гэхчлэн суухаас нь өмнө, сууснаас нь хойш ч тэр амар тайван байлгаагүй хэвлэлийнхэн гэрлэснийх нь дараа хэдэнтээ салгаж хэдэнтээ нийлүүлсэн. Түүнийг одоо ч нөхрөөсөө салан эх орондоо охин үрээ дагуулан ирсэн гэж ярицгааж байгаа. Энэ яриаг тэрээр няцаалаа. Тэрээр “Би эх орондоо хайртай учраас бас эх нутгаа санасан болохоор уран бүтээлээ хийхээр эргэн ирсэн.

Манай нөхөр тэндээ ажлаа хийж байгаа. Харин би загас усгүйгээр байдаггүй шиг урлаггүйгээр байж чадахгүй учираас Монголдоо ирсэн” хэмээсэн. Тэр салаагүйгээр барахгүй хайр нь хэвээрээ өөртөө үнэнч сэтгэл минь Өвөрмонгол хүнтэй суухад хүргэсэн гэсэн. Энэ үг нь ямар утгатайг хүн бүр л өөрийнхөөрөө бодох байх. Гэхдээ хамгийн түрүүнд энэ үгийг Сэрчмаагийн цустай холбож тайлбарлах байх.

С.Ерөө


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 04, 2011 4:42:36 am )

    saihan busgui yagaad uuriin hair setgeleer huntei suuj bolohgui gej tuund bi az jargal husmeer bna hanitagaa huuteigee eleg buten saihan amidraarai

antalya rent a car