antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр: Надад өргөдлөө ирүүлсэн бүх иргэн Япон явсан

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сонгуулийн тухай хуулийн төсөлд таны байр суурь ямар байна?

-Аль болохоор пропорциональ тогтолцоо руу дөхүүлсэн буюу 38:38 байх саналыг манай АН-аас өгсөн. Үүнийг ч би хувьдаа сайшаадаг. Тэр санал явсаар 48:28 гэсэн мажоритори давамгайлсан буюу манай намын санал эргээд ороод ирсэн. Энэ дээр анхаарах ёстой л доо. АН-ын бүлэг хуралдаад эцсийн шийдэлд хүрээгүй байгаа. Миний хувьд бол мажоритори тогтолцоог дэмждэггүй. 2000 онд манай нам нийт сонгогчдын 49 хувийн саналыг авсан мөртлөө ганцхан суудалтай, 51 хувийн саналыг авсан МАХН 72 суудалтай байх жишээтэй. Нэг үгээр бол иргэдийн сонголтыг хохироодог хэцүү систем. Би өөрөө ч энэ системээр сонгогдсон учраас зовлонг нь сайн мэднэ. 76 гишүүн тойрог руугаа хандсан ажил л хийгээд байхаас биш улсын төлөөх үйл ажиллагааг орхигдуулдаг. Нэг үгээр улс эзгүйрэх аюулд ороод байна. Нэрийг нь аваад үзэхээр УИХ гээд өргөн цар хүрээг хамрахаар байгаа атлаа үйл ажиллагаа нь тойргийн хэмжээнд байх жишээтэй. Тиймээс Монгол улс эзэнгүйрчээ. Үүнийг хэлж байгаа УИХ-ын гишүүн ч байхгүй. Өнөөдөр улсын бодлого хэрэгжүүлж байгаа нэг ч хүн байхгүй. Энэ бол сонгуулийн тогтолцооноос болж байгаа хэрэг.

-Бүгд л ажил хийж байгаагаа хэвлэлээр сурталчилдаг. Түүнийгээ улс, эх орны хөгжил гэж тодорхойлдог шүү дээ?

-Улсын гэсэн үгэнд хамаарах ажил хийж байгаа нэг ч хүн байхгүй. Намын дарга нь ч хийхгүй байна, гишүүд ч хийхгүй байна. Би жишээлбэл Сонгинохайрхан дүүргийн тухай бодохоос биш улсын төлөө зүйлийг хийх боломж гардаггүй, тийм бололцоо ч бүрдээгүй. Гишүүд нэгэнт тойргийнхоо иргэдэд олон зүйл амлаад гараад ирсэн юм чинь түүнийгээ биелүүлэхгүй, эрх ашгийнх төлөө зүтгэхгүй бол болохгүй. Би тоогоор яривал дүүрэгтээ 140- өөд бодитой хөрөнгө оруулалт хийчихээд байгаа. Уг нь бол нэг дүүргийн төлөө бус улсынхаа төлөө үнэхээр гайхалтай ажиллах хэрэгтэй байдаг. Гэтэл сонгуулийн тогтолцооноос шалтгаалж нэг хэсэг хүмүүст зориулан ажиллаж байгаа юм. Сонгинохайрхан дүүрэгт түүхэнд байхгүй хөрөнгө оруулалт хийсэн дээ. Яаж спортын ордон, хүүхдийн парк, цэнгэлдэх хүрээнлэн барих вэ гэж гүйсээр шийдээд явж байна. Энэ бол уг нь их буруу зүйл юм. Хамгийн сүүлд Дорнодын Алтангэрэл гишүүнтэй маргалдсан. Дорнод руу нийслэлийн хөрөнгө оруулалтаас ч илүү мөнгийг төсөвт суулгах гээд сууж байсан. Та одоо арай ч дээ гэсэн Дорнодод амласан зүйлээ хийхгүй бол болохгүй, дараа сонгогдохоо бодно гэсэн юм ярьж байсан. Энэ бол тухайн гишүүний буруу биш, өнөөх л сонгуулийн тогтолцооны буруу. Яахав миний хувьд бол нэгэнт Кёкүшюзан нэрээрээ танигдсан учраас мажориториор сонгогдоход асуудал байхгүй. Хамгийн гол нь бидний хойч үеийнхэнд пропорциональ нь хэрэгтэй. Ер нь УИХ-ын гишүүнд хөдөө суманд байгаа сургуулийн дээвэр ус алдсан тухай асуудал ямар хамаатай юм бэ. Бид үндэсний аюулгүй байдал, боловсрол, эрүүл мэнд гээд том том асуудал хэлэлцмээр байна. Түрүүн дурдсан 48:28 гэдэг үнэндээ бас л буруу. Тиймээс тогтолцоогоо зөв хийхгүй бол балрах нь дээ.

-Засгийн газраа хоёр нам хамтарч байгуулсан. Одоо хоёр тийшээ болно гэх яриа гарах боллоо. Та юу гэж бодож байна?

-Яахав дээ салчихвал надад их зүгээр л байгаа юм. Ер нь бол намаа, сонгуулийн ялалтаа бодох юм бол салсан нь дээр. Өнөөдөр манай нам хамаагүй давуу рейтингтэй явааг хүн болгон харж байгаа. Харин эх орноо бодвол салах нь дэмий. Яг одоо сонгуулийн өмнө хамтарсан Засгийн газар салснаар дээрдэх зүйл нэг ч бий болохгүй. Сонгуулийн өмнө хэдэн хүн гарч ирээд худлаа PR хийсэн юм болоод хувирна. Өмнө нь хийж байсан бодлого үндсэндээ алдагдана. Бодлого зөв үү буруу юу гэдэг тусдаа зүйл.

-АН-ын гишүүдийн дунд намын даргыг солих тухай яриа шивэр авир хийх болсон?

-Шивэр авир хийгээд байсан юм байхгүй л дээ. Сольё гэвэл солино л биз. Тэглээ гээд буруутгаад байх юм миний хувьд байхгүй. Хэн ажиллаж чадаж байна тэрийг нь дэмжээд явна. Надад тэр фракц энэ тэр хамаагүй, өөрийнхөөрөө л явдаг. Намын дарга муу ажиллаж байна гэвэл би гараа өргөөд л гараад ирнэ. Хамгийн гол нь муу ажилласан уу, сайн ажилласан уу гэдэг үр дүнг нь харах хэрэгтэй. Н.Алтанхуяг намын дарга болсноос хойш МУын Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Энд манай нам ялалт байгуулсан. Ялалт байгуулсан намын дарга “Монгол хүн 2020” гээд урт хугацааны бодлого хэрэгжүүлж байна. МАН хоёр хуваагдсан хагаралын асуудал намын рейтингид нөлөөлсөн байж болох ч түүхэндээ байхгүй өндөр рейтингид хүрлээ. Энэ утгаараа сайн ажилласан гэж үзэх үндэслэлтэй. Ер нь бол сонгуулийн өмнө даргыг солих асуудал ярих дэмий. Дайнд мордохын өмнө жанжингаа солиод өөр бодлого хэрэгжүүлбэл ялагдах л хэрэг гарна. Одоогоор нам дотооддоо янз бүрийн сонирхол, эрх ашиг байгааг үгүйсгэхгүй байна.

-Та яриандаа “Өрсөлдөгч нам” гэж хэллээ. Сонгуулийн дараа хамтрагчид болчихсон шүү дээ. Бүр нэг хөнжилд орлоо гээд л шуугиад байсан биз дээ?

-Хамтарсан Засгийн газар юугаа хийгээд байгааг мэдэхгүй, надад шагайж харах эрх ч байхгүй, мэдээлэл ч алга. Би өөрөө өдөр тутмынх нь үйл ажиллагаанд оролцоод явж байгаагийн хувьд тэгж нэг хөнжилд ороод байсан юм байхгүйг баталгаатай хэлнэ. Яахав хамтарснаар ард түмэндээ хэрэгтэй зүйлсийг хийж байгаа шүү дээ. Эргээд сонгууль болоход яах аргагүй өрсөлдөгч. МАН болоод АН-ын бодлого гэж шал өөр хоёр зүйл байгаа. Хамгийн гол нь тухайн хоёр нам зарим нэг юман дээр хамтарч ажиллаад тус тусынхаа ажлыг хийгээд явж байна.

-Та Сонгинохайрхан дүүргээс УИХ-д гарахдаа дүүргийнхээ иргэдийг Япон явуулна гэж амласан. Одоо болтол иргэд явж чадаагүй тухай ярих юм билээ. Өөрөөр хэлбэл таныг “хулхидсан” гэж ярьж байна?

-Надад өргөдлөө ирүүлсэн бүх иргэд явчихсан байгаа. Хэвлэл мэдээллээр ч энэ тухай мэдээлсэн. Би хүмүүс шиг “Шоу” хийхгүй л байгаа болохоос биш амлалтаа бүрэн хэрэгжүүлсэн. Шууд над дээр биш өөр хүмүүсээр дамжиж ирсэн өргөдлүүдийг хүлээж аваагүй. Харин бүх зүйл нь тодорхой буух эзэнтэй, буцах хаягтай өргөдлүүд нь шийдэгдсэн. Зарим өргөдлүүд нэр хаяггүй, холбогдох дугааргүйгээр олноор ирдэг. Сая л гэхэд 200 хүн явсан. Би харлаад үлдээх юм хэлээгүй, дадлагажаад буцаж ирэх, шаардлага хангасан хүмүүсийг явуулна гэж хэлсэн. Энэ утгаараа ажил явж байгаа. Цаашид ч энэ ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Японд болсон цунамигийн учруулсан хохирлыг даван гарах, засаж сэлбэх, далан барих гэх мэт ажилд ажлын байрны захиалга ирчихсэн байгаа. Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай ярилцаад хүсэлтээ ирүүлсэн хүмүүсийг явуулахаар болж байгаа.

-Намдаа гишүүн болгон 50 саяыг сонгуулийн зардал гэж өгч байгаа шүү дээ. Та өгсөн үү?

-Сонгуулийн зардал маш өндөр гардаг. Үүнийг бүгд мэднэ. Тиймээс бид ачаанаас нь үүрэлцэж тодорхой хэмжээний мөнгө өгөхгүй бол болохгүй. Би энэ мөнгийг эсэргүүцдэг биш харин ч нэмэхийг дэмждэг гишүүн. Нэмж байж бид сонгуульд амжилттай оролцоно. Тэгэхээр ойлгомжтой биз дээ.

 

Б.Чинбат

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car