antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

Архангай аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдлоо

нийтлэсэн Admin

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Улиастай-Цэцэрлэг-Улаанбаатар чиглэлийн замд баригдсан хатуу хучилттай авто замуудыг хүлээн авах үйл ажиллагаа боллоо.

Архангай аймгийн Тариат сумын нутаг Чулуутын хавцал хурч байгаа “Монроуд” компанийн барьсан 59.9 км замыг нээх ёслол Өндөр-Улаан сумын нутаг Гарчингийн ам хэмээх газарт болж салбарын сайд Х.Баттулга оролцсон юм. Тэрээр хэлсэн үгэндээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох зорилт амжилттай хэрэгжиж байгааг дурдаж байв.

Түүнчлэн тус аймгийн Их тамир сумыг хүртэлх “Хурдны зам” компанийн барьсан 37,6 км замын нээлтэд мөн оролцсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хэлэхдээ “Архангай аймгийн нутаг дээр баригдсан эдгээр замууд хэдэн жилийн өмнө сайжруулсан хайрган зам байсан бол өнөөдөр хатуу хучилттай болж зөвхөн Архангайчууд биш Завхан аймгийнхан ч төв рүү зорчиход ихээхэн нэмэртэй болж бус нутгуудыг хөгжилд хөтөлж байгаа юм” хэмээлээ.

Үүний дараа Цэцэрлэг хотыг Улаанбаатартай хатуу хучилттай замаар бүрэн холбож байгаа 29 км замын нээлтийн ёслол болов. Энэ замын ажлыг “Алтайн зам” компани гүйцэтгэсэн байна. Энэ замтай залгаж аймгийн төвөөр дайран өнгөрч байгаа улсын чанартай хоёр км замыг “Архангай-Автозам”, “Архангай-АЗЗА” компаниуд барьжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car