antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

Нүүрсний үнэ огцом өссөн нь айлуудыг цаас, хог, дугуй түлэхэд хүргэжээ

нийтлэсэн Admin

Нийслэлд өнгөрсөн өдрүүдэд цас орж, хүйтний эрч чангарлаа.

Гэр хорооллын зарим иргэд өвлийн улирлын гол хэрэглээ болох түлээ нүүрсээ базааж амжаагүй л байна. Ядаж байхад нийслэлийн хүн амын дийлэнх нь гэр хороололд амьдардаг. Өвлийн улиралд гэр хорооллын айлуудын амьдралын амин хэрэглээ нь мод, нүүрс гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэтэл мод, нүүрсний үнэ жил ирэх тусам нэмэгдсээр байна. Энэ талаар сурвалжлахаар Баянзүрх дүүргийн “Цайз”захад очлоо.

Тэнд Налайхын уурхайн нэг портер нүүрс 150-200 мянга, Алагтолгойн уурхайн нэг Портер нүүрс 200-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн Налайх, Алагтолгойн нүүрс нэг шуудай нь 1300-1500 төгрөг, жижиг шуудайтай мод 1300-1500 төгрөг, том шуудайтай мод 5000 мянган төгрөгөөр худалдаалагдаж байв.

Иргэд “Цайз” захаас түлээ нүүрс худалдаж авахаас илүүтэй үнийг нь сонирхож, дээр нь нүүрс, түлээний үнэ нэмэгдсэнийг гайхаж байна лээ. Жаахан цас ороод хүйтрэхийг далимдуулж ченжүүд мод нүүрсний үнээ нэмдэгийг болих хэрэгтэй хэмээн бухимдах иргэд ч байсан.

Амьдралын түвшин доогуур иргэд 200-250 мянган төгрөгөөр нүүрс авч түлнэ гэдэг нь тэдэнд хүндхэн тусч байгаа аж. Тиймээс иргэд жижигхэн шуудайнд хийсэн нүүрсийг өдөр өдөрт нь авч түлдэг гэж байв. Үнэндээ жижигхэн торонд хийсэн тэр нүүрсийг шуудай нүүрс гэж хэлэхэд хэцүү л дээ.

Тэрүүхэндээ нүүрс худалдан авагчид шуудайлж, торонд хийсэн том, жижиг нүүрсний үнэнд сэтгэл дундуур биш байгаа бололтой. Гомдоллож, шүүмжлээд бөөн л юм болж харагдсан, Нөгөөтэйгүүр нүүрс, түлээ авч дийлэхээ байсан гэр хорооллын айлууд сүүлийн үед элдэв цаас, хог, дугуй түлж дулаацдаг болсноо ч хэлж байлаа.

Ер нь түлээ, нүүрсний үнэ ийн огцом нэмэгдсэн нь ойрын өдрүүдэд их хүйтэрсэнтэй холбоотой гэнэ. Тэгээд ч өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн нүүрсний үнэ нэмэгдсэн хэмээн ченжүүд ярьж байв. Мөн Налайхын уурхай оочер ихтэй, хонон өнжин нүүрсээ ачиж ирдэг болсон гэнэ лээ.

Өнгөрсөн жил нэг ковш нүүрсийг 35 мянган төгрөгөөр ачиж байсан бол өнөө жил 40 мянга төгрөг болж өссөн ажээ. Хэд хоногоос Налайхаас ирдэг нүүрсний үнэ одоогийнхоос өсөх магадлалтай байгааг түлээ, нүүрс худалдагчид анхааруулж байв.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: “Нийслэл таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car