Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдарыг хүртээд удаагүй байгаа дуучин Н.Төмөрхуяг энэ сарын 19-нд эрийн хийморь сэргээсэн монгол бөхийн өргөөнөө “ХОРВООД ГАНЦХАН ЭЭЖДЭЭ” хэмээх хүндэтгэлийн тоглолтоо МУСТА Балдантай хамтран толилуулах юм. Тэрбээр тус тоглолтынхоо мэдээллийг хүргэхээр өнөөдөр буюу 5 сарын 7-нд 11:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн Бишрэлтийн салбарт хэвлэлийн хурлаа зарлаад байгаа юм.
Тус хуралд МУГЖ Н.Төмөрхуяг, Хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн, МУУГЗ Б.Бямбабаяр, Анир студын захирал, хөгжмийн зохиолч, найруулагч, МУСТА Б.Алтанхуяг, www.URLAG.mn сайтын маркетингийн дарга Э.Цэнд-Аюуш болон эрхэм гавъяаттай хамтран тоглох гэж буй МУСТА Д.Балдан нар оролцож байна.
“Насны намар”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүрхний уяа”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг эрхэм гавъяатын аялгууг нь зохиож эгшиглүүлсэн олон сайхан дуунуудаас шилдгийн шилдэг хит болсон уран бүтээлүүд тус тоглолтын тайзнаа эгшиглэх юм. Мөн тоглолтыг санаачлан ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллаж буй МУСТА Балдангийн санаачлагаар “ХОРВООД ГАНЦХАН ЭЭЖДЭЭ” хэмээх хүндэтгэлийн тоглолтын бүх орлого болон дэмжиж туслаж буй хүмүүсийн дэмжлэгээр эрхэм гавъяатынхаа орон байрны асуудлыг дээшлүүлж тоглолтынх нь тайз нь дээр байрны түлхүүр гардуулахаар зорьж буй юм. Түүнчлэн эрхэм гавъяатын олон сайхан хит болсон дуунуудаас бүрдсэн шинэхэн цомог тун удахгүй худалдаанд гарах юм.
www.URLAG.mn
Холбоотой мэдээ
-
Зочин (May 07, 2014 3:14:16 pm )
Сайн байна.Монголчуудаа тоглолтыг өргөнөөр үзээрэй.
-
zochin (May 07, 2014 3:39:28 pm )
Huuhduud n yasan ym bol doo.Tom n 30 garsan geed yariad baisan.
-
monhtuya (May 09, 2014 8:56:55 pm )
ymar sain ym be demjij bn togloltig n uzej nemeree orulna
sain zaluu bn urlagin amjilt az 60gal husiy -
ZOCHIN (May 10, 2014 3:37:24 pm )
AMJILT HVSIE TAA BOL GAIHALTAI HVN SHV TOGLOLTONDON AMJILT HVSIE
-
zochin (May 11, 2014 2:12:15 pm )
amjilt sain vils bvhen delgereh boltugai
5 Comments