antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 7, 2014 92 comments

Монголоос хөөгдөж буй Өвөр Монгол залуу өөрийгөө шатаахаа мэдэгдэв

нийтлэсэн Admin

4848b3e7aaf01915bigМонгол Улсад ирээд 22 жил амьдарсан, эхнэр авч, охинтой болсон нэгэн өвөрлөгч /Сөнөд Алхаа/ залуугийн амьдрал дээсэн дөрөөн дээр иржээ.

Манай хууль, цагдаагийнхан энэ залууг хүний ёсноос гадуур удаан хугацаагаар эрүүдэн шүүж, хилс хэрэгт тулгахыг оролдож байснаа энэ сарын 15-ны дотор Хятад улсад албадан гаргахаар болсон байна.

Н.Алхаа хэрвээ Монгол Улсын иргэншил олдохгүй бол, хэрвээ хятадад албадан гаргахаар бол өөрийгөө шатаахаа мэдэгдсэн байна.

Ер Н.Алхаад тохиолдсон шиг хавчлага, хүний ёсноос гадуурх дарамт, эрүүдэн шүүх явдал нэг бус Өвөрмонгол хүнд тохиолдож байсан, заримынх нь амь насыг ч хохироосон. Хятадын дарамтанд нэг дарлуулах, тэгээд итгэл найдвар өвөрлөж ирсэн монголд нь хар хятадаас нь ч илүүгээр хавчин гадуурхах энэ хэдэн өвөрлөгч залуусын дотор ертөнц хэрхэн эмтэрч, элэгдэж буйг төсөөлөмгүй. “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэж дуулдагсан, Тэр халиуны зулзага энэ мэт залуусын дэргэд харин ч хувь заяатай ажгуу…

Мэдээж хэрэг, өвөрлөгчид дотор сайны хажуугаар саар нь ч бий. Чонотой нийлсэн нохой ч бий. Гэвч бүгдээрээ тийм биш ээ. Энэ насандаа хятадын боол болсон ч эргэж төрөхдөө сүнс минь монголдоо хонь ч болон төрөөд идүүлэхсэн гэсэн чин хүслэн цээжин цаанаа бугшуулж явдаг өвөрмонгол ахан дүүс маань нэг бус.

Ингээд Н.Алхаагийн Ерөнхийлөгчид хандаж бичсэн сүүлчийн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА ӨРГӨДӨЛ ГАРГАХ УЧИР НЬ:

Монгол хүн, Монгол охины аав, Монгол Улсдаа 22 жил амьдарсан, гэм буруугүй Норовцэрэн овогтой Алхаа миний биеийг ГИХАЭГ-аас гэнэт 10 хоногийн дотор Монгол Улсаас сайн дураараа гар, гарахгүй бол албадан гаргана гэж тулган шаардсан тухай

Норовцэрэн овогтой Алхаа миний бие 1968 оны наймдугаар сарын 8-нд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны Далай сумын Баян Эрдэнэ багт малчин ард М.Норовцэрэн, Д.Цэрмаа нарын зургаа дахь хүүхэд болон төрсөн. Намайг төрөх үед Соёлын хувьсгал ид явагдаж байсан тул цагийн эрхээр албан бичиг баримтад Вэнь Шин хэмээн хүчээр хятад нэрээр нэрлэсэн боловч гэр бүлийнхэн Алхаа хэмээх сайхан монгол нэрээр нэрлэсээр ирсэн билээ.

Эцэг эхийн гар дээр өсч хүмүүжээд, 1976-1987 он хүртэл сум, баг,хошуундаа монгол ерөнхий боловсрол эзэмшсэн. Нэг жил хонь хариулаад 1988-1992 онд Хөх хотод хүн эмнэлгийн сургуульд сурч төгссөн.

1992-1997 он хүртэл Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуульд сурч төгссөн. 1994 онд Монгол Улсын иргэн Э.Ундармаатай гэр бүлээ батлуулж, дараа жил нь буюу 1995 онд амьдралын минь утга учир болсон Нандинцэцэг охин минь төрсөн билээ.

2010 онд хайрт хань Э.Ундармаа хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд одоо охин Нандинцэцэгийн хамт амьдарч байна.

Монгол Улсад миний бие 22 жилийн турш тасралтгүй амьдарч байгаа бөгөөд 1999 оноос хойш гадагш нэг ч удаа яваагүй билээ. Гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Ял шийтгэл эдэлж байгаагүй. Хайрт ханиа бурхны оронд одсоноос хойш дөрвөн жилийн турш гэрт орж эм, гадаа гарч эр болж, өнчин охиноо асарч бойжуулахын тул үнэнч шударгаар хөдөлмөрлөж ирсэн. Монгол Улсад оршин суух биеийн үнэмлэхээ ч цаг тухайд нь сунгуулж ирсэн. Гэтэл 2014 оны тавдугаар сарын 5-ны өдөр Гадаадын Иргэн Харъяатын газраас “2014 оны тавдугаар сарын 15-ы дотор Монгол Улсаас сайн дураараа гарах, эс тэгвээс албадан гаргана” гэсэн Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Б.Уранчимэгийн гарын үсэгтэй 0000243 тоот албан бичиг өглөө. /Тус албан тоотыг хавсаргав/

Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг /Хүний эрх, эрх чөлөө/-ийн 16-р зүйлийн 11-т зааснаар “Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална” хэмээн заасан байдаг. Бурхан болооч Э.Ундармаа бид хоёр хайр дурлалаар холбогдож, сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон бөгөөд Монгол Улсын гэр бүлийн хуулийн дагуу бүртгэгдсэн болно. /гэрлэлтийн баталгааг хавсаргав/

Миний охин Нандинцэцэг нь Монгол Улсын иргэн бөгөөд би өөрийн өнчин охиныхоо сурч боловсрох, эрх чөлөөтэй амьдрах боломжыг хангах, асран хамгаалах эрх үүрэгтэй гэж бодож байна. Энэ эрхийг нь ч төр хамгаална гэж бүрэн ойлгож байна.

Миний бие БНХАУ-ийн иргэнээс гарах өргөдөл хүсэлтийг БНХАУ-ын Элчин сайдын яаманд удаа дараа өгсөн боловч, хууран мэхэлж, хавчин гадуурхах хандлага гаргасаар ирсэн. Мөн урьд нь Монгол Улсын Гадаадын иргэдийн асуудал хариуцсан албанд Монгол Улсын иргэншилтэй болох хүсэлт гаргаж байсан боловч “Хятадын иргэншилээс бидний зөвшөөрөлгүйгээр гарч болохгүй” гэсэн сануулгыг байнга өгсөөр ирсэн. Мөн хууль хүчний байгууллагад ажиллаж буй зарим нэгэн үл бүтэх этгээдүүдийн зүгээс дүрвэж, цагаачилж амьдарч буй олон өвөр монголчуудад болон Норовцэрэн овогтой Алхаа миний биед хавчлага дарамт үзүүлсээр ирсэн.

Үүний нэг жишээ нь, Намайг 2013 оны нэгдүгээр сарын 17-ны үүрээр хаанаас хэн гэдэг нь мэдэгдэхгүй дөрвөн хүн гэрт хүч түрэмгийлэн ямар ч баривчлах тогтоол үзүүлэлгүйгээр дайран орж ирээд, баривчлан гавлаж аваад гарсан. Явж байх замдаа намайг асуухад “Чи очоод мэдэх болно оо” гэсэн. Тэгээд Нийслэлийн цагдаагийн газрын гурван давхарын өрөөнд оруулаад, хийх нь байтугай сонсч ч байгаагүй хэрэг тулгасан. Энэ тулгаж буй хэргийн талаар юу ч мэдэхгүй гэдгээ хэлсэн. “За тэгвэл чамайг эрүүгийн хэрэг үүсгэн шалгана” гэж дагуулан бууж, тэр шөнийн ерөнхий жижүүр байсан Ж.Батбаяр дэд хурандаад хүлээлгэн өгсөн. Тэгээд мөн нөгөө л хятадуудтай холбоотой хэргээ хүлээ гэж дарамтлан, урагшаа Замын үүдийн цагдаа руу Ж.Батбаяр дэд хурандаа залгаж, “Одоо чи шууд урагшаа гарч, Эрээний цагдаагийн газар очиж, энэ хүний холбоотой бүх материалыг олж ир. Гэхдээ хэдэн монгол цагдаагийн нэр хэлж, тэр хэдтэй уулзаж болохгүй Шилийн голынх, нас нь ойролцоо юм байна таньж магадгүй” гэж хэлсэн. Дараа нь энгийн хувцастай том биетэй хүн орж ирээд, “Та муусайн чоно нохойны эрлийзүүд, Хятад монголын харьцааг муутгах гэлээ” гээд шууд толгой түрүүгүй зодсон бөгөөд энэ хүн бол дэд хурандаа Энхбаяр гэдэг хүн байсан. Энэ хүн намайг “ална” гэж заналхийлдэг байж байгаад, дараа нь “алуулна даа” гэж заналхийлж, хилс хэрэг хүлээлгэхийг оролдож, дарамталдаг байсан. Зодуурын улмаас нүдний хараа муудсан, толгой байнга өвддөг болсон. Тэгээд Хан-уул дүүргийн прокурор руу дэслэгч Чинбат дагуулж очин, гарын үсэг зуруулаад, 461-р хорин ангид 17:00 цагт хүргэж өгсөн. Тэгээд 72 цаг хорьсон. Хорьсны дараа, бүтэн сайн өдөр дэслэгч Чинбат очиж аваад, тэр шөнөдөө НЦГ-ын ГХТГ-ын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн дэд хурандаа Ж.Батбаярт хүлээлгэж өгсөн. Хурандаа Ж.Батбаяр шатны хонгилд паарнаас гавлаж хонуулсан. Тэгээд дараа өдрийн 14:00 цагт манай гэрт нэгжлэг хийгээд, дэд хурандаа Ж.Батбаяр 2013 оны нэгдүгээр сарын 21-ий өдөр 17 цаг 50 минутад Түмэн-Очир овогтой Эрдэнэ-Очир, Эрдэнэбаатар овогтой Мөнхбаяр нарыг байлцуулан гэрчлүүлж, таван сая төгрөг барьцаалж, сулласан. /Барьцаа авсан тухай тэмдэглэлийг хавсаргав/

Энэхүү таван сая төгрөгийг надаас түр хэрэглэе гэж хэлээд өнөөг хүртэл эргүүлж өгөөгүй хэрнээ дэд хурандаа Ж.Батбаяр, дэслэгч Чинбат нар ээлжлэн өдөр бүр өглөөний 08:00 цагаас 17:00 цаг хүртэл мөрдөн байцаах газарт 10 сарын турш ажил хөдөлмөр хийлгэлгүй хохироож, сэтгэл санаа, бие махбодийн хүнд дарамт учруулсан. Намайг НЦГ-т шалгагдаж байх үед нэг хэлтэст хамт ажиллаж байсан ахлах дэслэгч Бэхбат нь өнөөдөр ГИХАЭГ-ын Албадан гаргах албаны даргаар ажиллаж байна.

22 жил Монгол Улсдаа амьдарч, сайхан монгол бүсгүйтэй ханилж, сайхан үр хүүхэдтэй болж амьдарч ирсэн миний амьдралд хүн чанараар хөлийн чигчий хуруунаас доор цагдаа хүчний байгууллагын зарим нэгэн хүмүүс хар сүүдрээ тусгасан гэж бодож байна. Тусгаад зогсохгүй одоо миний амьдрал миний охины хувь заяагаар дооглон тохуурхаж, харь элэгтний хатуу цаазанд сөгдүүлэхээр зэхэж байна гэж ойлгож байна. Тиймийн тул Норовцэрэн овогтой Алхаа миний амь нас, миний охины аюулгүй байдлын төлөө таныг эрүүл саруул ухаанаар хандаж, авран хамгаалж, улсын эцэг хүний хайр ивээлийг хүртээнэ хэмээн найдаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р бүлэг /Монгол Улсын төрийн байгуулал/

33-р зүйлийн 9-д “Монгол Улсын харъяат болох, харъяатаасаа гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх” эрх үүргийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж та Норовцэрэн овогтой Алхаа миний биед Монгол Улсад орогнох эрх, ус уух хувь тавилан, өнчин охиндоо эцэг байж, асран хамгаалах эрхийг олгоно уу?

Хэрвээ намайг Монгол Улсаас албадан гаргах үйлдэл хийх аваас би өөрийн биеийг шатааж, эргэн төрөх сүнсээ монголынхоо гал голомт, газар шороондоо үлдээнэ ээ. Энэ насандаа монгол хүн болж төрөөд, Монгол Улсынхаа иргэн болж чаддаггүй юм бол ирэх төрөлдөө монголдоо төрөх нь дамжиггүй болно.
Өргөдөл гаргасан:

Цагийн хавчлаганд Вэнь Шэн хэмээх хятад нэртэйгээсээ болж, хавчигдан гадуурхагдаж яваа Норовцэрэн овогтой Алхаа

2014 оны тавдугаар сарын 6


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

92 Comments

  • 123 (May 07, 2014 1:12:39 pm )

    ENE TSAGDAA NAR ARAI L HETERLEE TENEG HVMVVSEER DVVRCHIHSEN YUMUUU

    • Anonymous (May 07, 2014 2:51:31 pm )

      uvurdmuur yumaa bitgii yvuulaasai ohin n yah bolj baa

    • cindy (May 07, 2014 9:45:22 pm )

      manai mongolchuud teneg humuus shuu . uvurmongol hujaa hoyoriin yalgaag olohgui archaagui. uvurmongolchuud mani metiigee bodvol harin ch tsusaa tsever avch uldsen humuus. neg ch gesen mongol tsustai humuus bidentei niilj baival sain shuu dee.

  • Үндэстэн (May 07, 2014 1:15:22 pm )

    Хэн ч байсан, хичнээн жил амьдарсан ч хамаагүй хужаа л бол хужаа зайлуулсан дээр… Өдөрт хичнээн хужаа Монголд орж байна… Тэд удахгүй бүгд Монгол авгай авч Монголд амьдарна гээд төрийн тэргүүнд захиа бичих юм байна… ҮЛДСЭН ХЭД ЧИНЬ БАРЬЦАНА ШҮҮ ДЭЭ.. НУТУГТАА БУЦ ДАА АХ ХҮҮ

    • dd (May 07, 2014 1:48:25 pm )

      mongold muuhai hatuu setgeltei humuus ih baigaa ch saihan setgeltei humuus bas olon bii shuu. bid ovor mongol ah duusee hamgaalnaa. tiim saihan setgeltei humuus mongold bii shuu. Alhag sullah heregtei. ovor mongolchuud bol bidnii adil mongolchuud.

    • kkk (May 08, 2014 12:02:55 pm )

      hychnii baiguullaguudaas het yndserkheg, hen boloh ni medegdegyi baij ooriigoo jinkhene mongol gej yavdag garuudig zailuulah heregtei

  • олигархи (May 07, 2014 1:17:38 pm )

    OVOR MONGOL AH DUUSEE BID L HAMGAALAH YOSTOI. TED BIDNII MAH TZUSNII TASARHAI. MONGOL OV SOYOLIIG MIN BIDNEES LUU HAGDALJ YAVAA HUMUUS. ALHAAG SULLAHAIIG SHAARDAJ BAINA

  • bb (May 07, 2014 1:22:28 pm )

    naad muu xujaagin sheesee xooj gargaa xudlaa shaaj uldej mongolchuud bidnii tsusiiig bulingartullj bga NOWSH l bn

    • zochin (May 08, 2014 10:22:33 am )

      ингэж хүний мөсгүй байж болохгүй наад хүнээ хятадуудад өгч болохгүй бид нар улсаа аваад иргэдээ жаргалтай амьдруулж чадахгүй хэзээ
      мөдгүй дампуурах улсад өнчин хүмүүс байж л байг дээ
      ерөнхийлөгч нэг юм бодох байлгүй дээ ямар тэнэг бид биш дээ

  • Anonymous (May 07, 2014 1:29:21 pm )

    ALHAAG SULLAHIIG URIALJ BAINA

  • umhii hujaa (May 07, 2014 1:30:34 pm )

    Mongoliin hurungund tsadaj duussan bol odoo zailj uz Mongol setgeltei gej haragdahgui l bna shuu idej uuj bgaa chin hurtel hujaa hool hujaa arhi bgaa yum bishuu zailj chadahgui bol shataj uhvel taarna

  • Anonymous (May 07, 2014 1:34:20 pm )

    uuriig ni bish ymaa gexed oxiniig ni bodox xeregtei

  • xxxxxxxxxx (May 07, 2014 1:37:16 pm )

    uvur mongolchuud chin mania mgl shvv dee yag buruuthiin bol bid l ene tal heseg mglchuudaa hyatdiin zahirgaand ugsun hvmvvs yagaad yu ch medku bj hujaa ene ter gej bdgiin ed chin hyatduudad yaj ih darluulj irsen gej bodoj bn bas odoo boltol mgl heleeree yarij mg gedeg undestniihee yos zanshliig hadgalsaar irsen hvmvv shvv dee

    • fffff (May 07, 2014 1:41:59 pm )

      chi ooroo hamt zailaach

  • setgegdel (May 07, 2014 1:37:56 pm )

    ene tegeed mongol ulsiin yrunhiilugchid bichsen zahidal niitel il boldog yumu? nuutsiin zeregleld baidaggui yumuu?

  • katya (May 07, 2014 1:39:48 pm )

    gargah ni zov, tsever mongol tsusiig buzarlaad, muusain hujaa naraasaa dor sanaatai ovormongolchuud hayatad huneesee ch dor gedeg yum, naaduulaa oogshuulseer bgaad neg medhed haytadiin neg muj bolno, haytaduud bodlogotoigoor manai ulsiig ezleh gej hudlaa mongol ner zuusen guilgachinguudaa yavuulj bgaaam

  • Ema (May 07, 2014 1:40:06 pm )

    22 jil mongold amidarsan bas tseber hujaa bish ubur mongol hun ba shuu dee ur huuhed ni end ba ene baigutail shaarnuud manaid orognoj bgaa shuu dee ene hunii amidral huurhii ba hund amidrah bolomj olgobol tumen buyn boloh biz ee amjilt Alhaaa

  • huts (May 07, 2014 1:48:03 pm )

    Ovor mongolchuud bl hija sh dee naadahaa gargasan deer zahiag ni unshihad huuramch yum shig bna hunii ner alban tushaal tsol zergig yag tag bichsen bna

  • oros ah (May 07, 2014 1:49:10 pm )

    Orovdod bga sugnuud tsug fuck

  • zochin (May 07, 2014 1:51:18 pm )

    bas l bidnii adil mongol shuudee .unchin ohiniig ni yah bolj bn. yamarshuu huniig ni sudlah heregtei

  • altaaaltaaltaa (May 07, 2014 1:51:33 pm )

    obor mongol ch gesen hvn shyy dee olon hyn dotor sain hyn olon shvv dee ohiniig ni bodooch er ni ychriig ni oloogvi bj myy myyhai ym bodoj bichdeg zalyys bolimoor ym hvnd setgeliin dem ogch bgaach

  • irgen (May 07, 2014 1:52:02 pm )

    gargah ni deer shd mgld bgaa hagas erliiz yumnuud mederch awah estoi shd bid l mgl hvn geed nalignaad bgaa bolhoos uwurmongolchuud olon shvv dee 5 saya tal ni bvr erliiz shd hajuud mglchuud tsuuhun shvv dee ulsiin bodlogo gej bh l estoi

  • Баатар (May 07, 2014 1:55:24 pm )

    Алхаа хэмээх өмнөд монгол нэгэн сайхан дүүтэй гэмгүй сайхан танилцаж нөхөрлөдөг юм би. Гэтэл тэр дүүг маань Монгол улсаас хөөж байгааг сая олж үзээд уур хүрч байна. 1911 оны Монголын улсын тусгаар тогтнолын төлөө олон өвөрмонгол баатарууд халуун цус, бүлээн амиа үл хайрлан зэвсэг агсан гамингийн өөдөөс тэмцсэн билээ. Алхаа дүүг хөөх шийдвэр гаргасан хүмүүс өвөрмонголчуудын асгарсан цус урссан хөлсөн дээр улсаа тусгаар тогтносоноо мэдэж, өнөөдөр шороо хөдөлгөж яваадаа баярлах хэрэгтэй. Ийм хүний нүнжиггүй загнаж хуулийн заалтаар далайлгаж, үндэс нэгт ахан дүүсээ “Үхлийн ам” руу түлхэх ямар хэрэг байна? Үндэс угсаа нэгтнээ өмгөөлөн хамгаалах нь соёл хүмүүний нандин чанарын илэрэл билээ. Учир иймд Алхаа дүүг хамгаалах хөдөлгөөн өрнүүлэхийг уриалж байна. Түүний оронд орж ирсэн олон хужаагаа гарга гэж хашгирмаар байна.

    • зүчи (May 07, 2014 2:27:47 pm )

      хятад болон эрлийзүүд хужаа нараа гаргаачээ

    • hvn (May 07, 2014 10:17:39 pm )

      chi uuruu hamt zaildaa Uwurmongol sheeshnvvd jinhene hvn chanargvi luiwarchid bdgiin bna lee yun muruudtsiin hudulguun ch geh shug serj vz serehgvi bol hamt zail zail zail zail zail zail zail

  • Sanaa (May 07, 2014 1:56:56 pm )

    Buhel buten uls bna da gants huniig shingeej chadah bailgui dee daanch neg

  • Ард түмэн (May 07, 2014 2:05:29 pm )

    Хятадын эрлийзүүд өвөр монголд дургүй байдаг. Яагаад гэвэл өвөрмонголчууд хятадуудын муу муухай маш сайн мэддэг учраас. Тийм учраас эх оронч өвөрмонголыг монголоос гарга гэж байгаа юм. Зарим тэнэгүүд эрээнд байдаг монголоор хальт хульт ярьмаар аяддаг цэвэр хятадуудыг өвөрмонгол гээд ойлгочихсон байдаг. Жинэхэн цэвэр өвөрмонгол айлд очиж үзээгүй, тэдний талаар ямар ч ойлголт байхгүй. Ийм тэнэгүүд өвөрмонголыг доромжилдог. Өвөрмонголыг Эрээн хот, Одон телевиз хоёроор л төсөөлдөг. Ийм тэнэгүүд л өвөр монгол залууг гарга гэж байгаа юм.

  • Ñîëèîð (May 07, 2014 2:06:31 pm )

    Çà õóöàà… Ìîíãîë èðãýäýý ÷ àÿòàéõàí õ¿íäëýýä ÿâæ ÷àäàõã¿é ÿíç á¿ðýýð õàðààãààä ÿâäàã áàéæ òà íàð îäîî þó âý, ººðñäèé㺺 õ¿í áîëãîæ òºëºâø¿¿ëæ öàäàõã¿é áàéæ õóóëü, õÿíàëòûí áàéãóóëëàãûí õýðýãò õîøóó ä¿ðõýý áîëüæ ¿ç… Áèåý çàñààä ãýðýý çàñ, ãýðýý çàñààä òºðºº çàñ ãýäýã áàéõàà, ýíä õîøóó àìàà óðàëäóóëààä ñóóæ áàéãàà çàðèì õ¿ì¿¿ñ ººðèé㺺 ÷ çàñàæ àìæèëæã¿é õîðâîîãèéí òîîñûã õºäºëãºæ ÷àäàõàà áîëèõ áàéëã¿é…

  • zochin (May 07, 2014 2:11:12 pm )

    ene humuus arail denduu hel amtai,yuch medku bj amniha zorgoor chalchin,bi tsagdaa narig yamar gedgin medne boon budlian negch unen yum gj bhku johon bhda tsagda nariig yamar mundag sain zow bodoltoi uhamsartai shudraga humuus bdag gej itgej blaa getel bur muu baliar archaagui nowshnuudaas 7n dor humuuus bdgiiig bi sayhan medlee, yun ter ard tumni amaglan bdal sain saihnii toloo hen negniig gutgej bhiig harlaa shudraga yos gj bdguin bnlee pedelzsen haritsanii soyolgui,hun gutgej shorond suulgahas siihgui hun chanargui humuus bi tsagdaa shuuh bugd erh medel mongonii toloo sunsee hudaldtsan hudalch humuus gedgiigl medne oor hench bish huwtssin harhaas durgui hurmeer

  • vera (May 07, 2014 2:14:40 pm )

    burhan bson ehner, ohinig ni bodood huurhiig avarch uzeerei dee erunhiilugchuu. hyatadad ochood sainaa uzehgui.

  • зүчи (May 07, 2014 2:26:17 pm )

    монгол охидыг бузарлаж байгаа бусад хужаа хятадуудаа гаргаачээ

  • монгол (May 07, 2014 2:33:00 pm )

    зайлуулсан дээр муусайн хужаагийн эрлүүзүүдээр яаадийн өмөөрөөд бгаа хүмүүс дагаад хужааруугааа зайлуул таарна
    Хүнийг эрүүдэн шүүж болохгүү аа гэхдээ
    Хужааг бол болно гэж

  • Ganaa (May 07, 2014 2:35:10 pm )

    Анхааг Монголд үлдээх нь зөв. Энэ бол ардчилсан Монгол Улсын нэр төрийн хэрэг мөн.
    Судлаач Х.Д.Ганхуяг:

    • zолдохochin (May 08, 2014 10:29:53 am )

      зөв гаргах хэрэггүй байж л байг манайхны арчаагүй алингаа
      алдсан юмнуудын дэргэд ядарсан өнчин юмнууд байж л байг
      ганхуяг судлаач та зөв ярьж байна манайханы алингаа
      алдсан тэнэг юмнууд юу ч мэдэхгүй байж ингэж солиорч
      байгаа юм манайханд бол шатаах энэ тэрийг ойлгох ухаан
      хэзээ ч ирэхгүй тэнэг мангар юмнууд

  • bkyuklиргэнnjutyиргэдиргэн (May 07, 2014 2:37:30 pm )

    Яасан давилуун хятад вэ?өөрийгөө шатаана уу? хөлдөөнө үү? өөрөө л мэдэгэлдээ,монгол улсын ерөнхийлөгчид тулгалт хийдэг яасан даварсан хятад вэ? тиймдээл манай цагдаагийнханд зодуулаалдаа,тийм даварсан юмнуудыг тоншоод авах нь зөв,энэ этгээдийг хугацаанд нь хөөгөөд гаргаарай Пүрэвдорж оо?

    • asuuhtulgaa (May 07, 2014 3:01:14 pm )

      Ene zaluu OVORMONGOL geed baigaa uam bushuu,budnii l negen adul Mongol tsustai humuus shuu dee,medleg bolovsrol,hun chanar gej bna uu,tengerleg MONGOLCHUUDAA

    • Зочин (May 07, 2014 6:56:50 pm )

      Өөрөө ёстой ар монголын хоолондолоон үеэрээ цадаж даварсан нь биш үү

    • zозоригтлдохochin (May 08, 2014 10:35:01 am )

      энэ хятадын гар хөл болсон юмнууд л гарга гээд байнаа даа
      тэгэхээс жинхэнэ цэвэр монголчууд бол өнчин хүмүүсийг
      өрөвдөх сэтгэл байх байлгүй манайхан дэлхийгээр л нэг хавчигдаад
      үхэж үрэгдээд л явж байгаа биз дээ үр хүүхэдтэй өнчин өрөөсөн
      хүмүүст амьдрах ухаан л байна уу гэхээс муу хар санаа гаргах
      зав байдаггүй л дээ өөрсөд шигээ бодож хар санах юм

  • Anonymous (May 07, 2014 2:43:58 pm )

    huurhi zaluu

  • oirad (May 07, 2014 2:48:12 pm )

    yo ene humuus chin tuuhee ogt meddeggui humuus yum bnada esvel bugd erliiz yumuu

  • шоогоо (May 07, 2014 2:48:50 pm )

    Хятадын иргэнийг яасан гээд өмөөрч хамгаалаад байгаа юм болоо

  • монголын иргэн болгохыг дэмжиж байна (May 07, 2014 2:53:33 pm )

    Тэр цагдаад байгаа хужаагийн шээснүүдийг юуны өмнө халах хэрэгтэй. Өвөрмонгол хүн монголдоо амьдрах эрхтэй ерөнхийлөгч энэ Алхаад монголын иргэншил олгох ёстой. Бид олуулаа болоё гэсэн биз дээ. Өвөрмонгол, Дээд монголчууд, Халимагууд монголдоо ирж амьдрах маш их хүсэлтэй байдгийг бид дэмжих ёстой хэлсэн үгэндээ эзэн болж идсэн хоолондоо сав болмоор юм. Цөөхөн монголчууд бид бие биенээ дэмжиж амьдрах хэрэгтэй

    • Зочин (May 07, 2014 3:10:53 pm )

      Цөөхөн гээд хятадын шээсээр Монгол дутахгүй байлгүй. Хөөж зайлуул цаашаа.

  • bbb (May 07, 2014 3:03:56 pm )

    Hun l bol hun shuu dee, huniig hairlaj, erhemlej, hundetgej baimaar baina. Ene hund mongol ulsad orshin suuh erhiig ni ugmuur l sanagdlaa. Amidral hetsuu yum daa.

  • Anonymous (May 07, 2014 3:36:44 pm )

    tsagdaa nariin zuv yamar davarsan hujaa be zugeer bsan huniig l shalgav gj odoo bur amar bloh nee 1 hujaag albadan gargah geheer uuriiguu shataana geed buun yum blood bval tusgaar mongol uls gj bgaad ch yah yum

  • цэ (May 07, 2014 3:40:57 pm )

    угаасаа тэр цагдаа нар дарамталж мөнгө авах гээд байгаа юм байна лдаа манай монголчууд үнэн арчаа муутай хүмүүс шүү, наад хүнээ зүгээр амьдруулаач

  • cc (May 07, 2014 3:50:06 pm )

    Mongol hvn Mongoloo hamgaalahgvi bol uur hen hamgaalhiin be???

  • Мөнх (May 07, 2014 3:53:25 pm )

    Хүний эрхийг хамгаалдаг байгууллагууд нэгдэж ажиллаа чээ

  • зочин (May 07, 2014 4:09:18 pm )

    Наад хүнийг тайван амьдруулах хэрэгтэй юм. Хүний амьдралаа гэж хэцүү юм өрөвдөж байна хадмууд нь ямар хүмүүс байдаг юм бол

  • зочин (May 07, 2014 4:12:24 pm )

    энэ хүнийг монголд үлдээхийг дэмжиж байна, гэм зэмгүй бидний удмын нэг байна, хэрэв буцаасан тохиолдолд … ойлгомжтой, нөгөө ардчилсан гэх монгол орон дэлхий нийтэд ардчилсан биш болно.

  • Unen (May 07, 2014 4:16:41 pm )

    Ene zaluugiin toloo setgegdel uldeesen deerhi mongolchuudaaraa baharhaj bna minii mongolchuud bas unen moniig olj harah tungaah chadvartai shuu eleg nagt ahan duusee gesen setgeleer handaj bgaad bayarlaj bna demjij bna

  • Unen (May 07, 2014 4:18:28 pm )

    Sulal2

  • Unen (May 07, 2014 4:40:02 pm )

    Ovormongol geltgui gadaad nohortei olmii tanil humuusees avahuulaad zondoo bii shuu ted mongold yaj amidardag ym be tednii l neg bna sh dee tedentei adil baih estoi ym bishuu ovormongol geheer hurgen bishuu bidnii l neg sh dee tiim surhii ym bol gadaad nohruudiig bugdii ni mongoloos garga

  • зочин (May 07, 2014 4:45:04 pm )

    Анхааг дарамталж НЦГ-ын ГХТГ-ын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн дэд хурандаа Ж.Батбаяр 2 хүн байлцуулж таван /5/ сая төгрөг худлаа хэлж зээлж байна гээд авсан байна үүнийг шалгах хэрэгтэй юм бишүү ямар муухай юм цагдаагийнхан дандаа хүн дарамталж мөнгө нэхдэгээ болих хэрэгтэй үүнийг авилгатай тэмцэх газарт өгье энэ өвөр монгол ч биш монгол хүмүүсээс ч ингэж дарамталж мөнгө авдаг шүү дээ худлаа юм биш нэг л чухал царайлж асуудлыг шийдэж өгнө гээд л . Анхааг заавал хөөх хэрэгтэй юм уу бас нэг монгол охин өнчин хоцрох юм байна шүү дээ. Анхаа монголд боловсрол эзэмшсэн боловсролтой л хүн байна Өөр ямар ч боловсролгүй түр орж ирсэн охид бузарласан хятадуудаа л хөө ер нь Анхааг ингэж дарамталж мөнгө л олж болно гэж бодсон юм биш биздээ х

  • unen yalah boltugai (May 07, 2014 5:10:10 pm )

    sain shalgaad shudarga shiideesei

  • zochin (May 07, 2014 5:22:44 pm )

    Hunleg enerengui setgel gargaj ene hund tuslah heregetei baina. Mongol ahan duus shuu dee bid.

  • zochin (May 07, 2014 5:39:37 pm )

    tsagdaa nar boliochee hunii zovlongoor chadaad ter avsan munguuruu yaj ehner huuhdee hoolloj chadaj bna aa esuul yavdag huuhnee icheech huuli gajuulaad eriin muu tsagdaa nar zgr amdralaa hoogood yavaj bgaa huniig daramtlahaa boliochee barilgiin ajilaar oruulaj ireed bgaa omhii hujaa naraa chagdaach eronhiilogch zuv shiidene gedegt itgej bna ene hun mongold 22 jil amdarsan yum bna shuudee engiin ajilchin huniig daramtlahaa bolioch tsagdaa nertei avilaga hahuuliin ezedee

  • а (May 07, 2014 6:32:50 pm )

    Тэмүүжин сайд аа. Наана чинь монгол улсыг хятад улстай хагаралдуулах зорилго бүхий ажиллагаа явагдаад байгаа юм биш үү. Одоо наад хүнийг чинь монголоос гаргавал монгол улсын нэр дэлхийн тавцанд унана, гаргахгүй бол хятадтай муудна. Зүгээр л амьдраад болоод ирсэн хүнийг гэнэт ингэж илрүүлж, нээлт хийсэн хүнийг бүр сайн шалгах хэрэгтэй. Өчнөөн олон жил сургууль соёлд суралцаж төгссөн, олон улсын эмзэг сэдэв болох цагаачлалын албанд ийм ухаан муутай мануухайнууд ажиллаж байна гэхэд хэцүү л юм байна.

  • Зочин (May 07, 2014 6:54:23 pm )

    Манайд эртния угшилтай хужаагийн ортоомнууд монгол хүн, хятад хүнийг ялгахаа больсоныг дээрхи зарим сэтгэгдлээс харагдаж байна. Цэвэр цусны монгол хүн монгол хүнээ танина ч хамгаална ч. Ер нь Монгол хүн хэзээ ч хэнийгч үзэн яддаггүй уужим сэтгэлтэй шүүдээ. Ерөнхийлөгч энэ хүнийг хамгаалалхаар барахгүй хүнийг дарамталж, ашиг олж явдаг төрийн албан хаагчдаа шалгуулах хэрэгтэй. Энэ бол түүний ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг биздээ. Наашаа гэсэндээ ихэрхэж, Цаашаа гэсний араас долдогон гүйгчдээр төр минь их бохирдождээ.

  • UNEN UG (May 07, 2014 7:44:56 pm )

    ЭНЭ АСУУДАЛ ЧИНЬ ОЙЛГОМЖТОЙ ЮМ БИШ ҮҮ. ТЭР ЦАГДАА ЧИНЬ УГААСАА ӨӨРӨӨ ХУЖАА ЦУСТАЙ ГАР ХӨЛ НЬ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЯГ ЦЭВЭР ХУЖАА МОНГОЛ ЗОДОЖ, ОХИД ЭМСИЙГ БУЗАРЛАЖ БАЙХАД ЦАГДАА НАР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙДАГ АРАГГҮЙ ЮМ БАЙНА ДЭЭР НЬ ХУЖАА ЦУСНЫ ДАРГА НАР НЬ БАЙДАГ ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДОХООР БАЙНА. ӨВӨРМОНГОЛ ЗАЛУУГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ ХУЖААГИЙН ШЭЭСНҮҮД ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ. МОНГОЛ ХҮНИЙ УУЖИМ УХААН ГЭЖ БАЙДАГ ЮМ ШҮҮ ХУЖААГИЙН ГАР ХӨЛ ДАГАЛДАН БАЯСДАГ ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ БОЛСОН ХАМХУУЛ ШИГ ТЭНЭГҮҮД ЭЭ !!!

  • Mongol (May 07, 2014 8:01:55 pm )

    Uvurmongolchuud gedeg chini biden chig l mongolchuud chuu dee. Bid nar end hoinoos buriad umnuus uvurmongolchuudiin zovlon, urssan tsusnii huchind togtoj uldsen humuus gedgee marchihaad baih ium aa. uursdiin muudaa hyataduudad hun amtai ni ter ih hemjeenii nutag aldchaad odoo caachaa geh erh baihgui. Gazraa avch chadahgui gehed yadaj mongol ah duusee avah heregtei. Manaid hun heregtei. Manaihan gej wagon wagonoor orj irj bg jinhene hyataduudad bol tomorch chaddaggui baij adilhan muu mongoldoo tomroh yamar hereg bn. Mongol hun mongol hunee uzdeggui gej unen ium daa

  • ganaa (May 07, 2014 8:27:19 pm )

    Монгол улсын ерөнхийлөгчөөс санаачлага гарган үнэн худлыг тодруулж өгнө гэж найдъя.

  • gegee (May 07, 2014 8:42:52 pm )

    uwurmongolchud mongolchudshtei erhii ni ug.huuhdii ni yahin

    • gerlee (May 07, 2014 8:55:58 pm )

      hyjaagaa yaj ch chaddaggui gedeg baij neg mongol zaluud yasan deerelhuu handana be ene ulsad er ni yamar humuus henii erh ashgiig hamgaalaad baigaa ni uneheer sonin aimaar sanagdaj baina

      • gerlee (May 07, 2014 9:01:02 pm )

        hun daramtaldag tsagdaa l geh yum yahab hunii zoblon deer hun jargaddaggui yum toriin nereer nugel uildeh ardaa ih hatuu baidag gej yum medeh hunees sonsson yum baina onoodor yaj ch bohir zabaan mongo olj bolno etsestee bul har chuluu bolood butsaad buuh bii yana daa hedhen neslshiinn hoorond yah gej ingej nobshirch baidag bainaa

  • ZOCHIN (May 07, 2014 8:56:50 pm )

    BID L AHAN DUUS GDG BOLOHOOS HYTADAD BGAA UVURMONGOLCHUUD MONGOLCHUUDAA HYTADAD OCHIHOD TED L BIDNIIG DEEREMDDEG, TED L BIDNIIG DARAMTALDAG, TED L HYTADUUDIINHAA GAR HULIIN UZUUR BOLJ BIDNIIH HYLAIDAG SHUU DEE. ODOO TGD TSEVER OVORMONGOL HUN BII GHD ITGEHGUI L BNA.

    • gombo (May 08, 2014 12:25:06 am )

      ene ch unen shuu !

  • Ц НЭРГҮЙ (May 07, 2014 8:57:31 pm )

    ЯАГААД МОНГОЛД АМЬДАРЧ БОЛОХГҮЙ ГЭЖ АМЕРИК ЖҮЖИГЧНИЙ ДӨРӨВ ДЭХ АВГАЫ БОЛСОН МОНГОЛ ХҮҮХЭН САЙН МОНГОЛ ЭХНЭР АВСАН ӨВӨРЛӨГЧ МУУ БОЛДОГ БАЙНА ВЭ ГУРАВ ТАСРСАН МОНГОЛОО ГЭЖ БОЛОХГҮЙ ЮУ УУ ОРОС АМЕРИК УНГАРЫН ШЭЭСНҮҮД ИНГЭЖ БАЙГАА БАЙХ

  • Ц НЭРГҮЙ (May 07, 2014 9:00:34 pm )

    ТА НАР МИНИЙ БИЧСЭНИЙГ ДАНДАА ХАСДАГ БИЗ ДЭЭ НЭТИЙГ Ч ХЯНДАГАА БЛОИОЧ ЭЭ

  • dandar (May 07, 2014 9:27:40 pm )

    shudargaar gargah ni zow,minii medehiin 100 aild 20.30jil bolson barag mongoljson mongol nertei mongol awgaitai zondoo ail bna,bugdiig ni gargaj gazar butgaa tsewerleh heregtei,irliizej duuslaa

  • Huulch (May 07, 2014 10:23:29 pm )

    Minii bodloor manai huuli hynaltiinhan ingej tsagaandaa garah deeree tulaagui aliwaa asudal bugd huuliin daguu ywagdaj bgaa zarim neg nohtsol bdald erh medeltnuud deeguur dooguur zohitsuuldag l bh gehdee yg uneniig ni medeh hun bdaggui gehdee bi bdag gej itgedeg irgediin neg ym amidral ooroo baylag uchiras ter minii medeh tsagda prokuror shuuh bolood shuuhiin shiidwer guitsetgeh gazar bolod busad tor zahirgaanii baigullaguud bugd huuliin daguu shudragaar uil ajillagaagaa ywulj bna gej bodoj bna iimees toroo bitgii muulaarai chin shudragaar uneniig ni togtooj gem buruutai bol shudraga yllaj gem buruuguig ni togtoowol huuliin daguu amidrah erhiig ni olgoj bie bolood setgel sanaanii hohirliig ni baragduulah estoi. Etsest ni nemj helhed uneheer gemt heregten bol uneheer hudalch hytadiin tsustan bol mongol hunii esoor shiitgej hoon zailuulj eswel tor bolood mongolchuudiin uur hilengeer nirgegtugei bi ch gesen mongol HUCHIRHEG MONGOLIIN TSOS IHT MONGOL TSUSTAN !!!

  • Зочин (May 07, 2014 10:31:18 pm )

    Энэ цагдаа нарыг шалгаачээ. Арай ч дэ. Хун дарамталж монго олоод яаж амьдарч чадаж байнаа. Хууль зорчигч нараа олж чадахгуй бж мороороо явааг ингэдэг торийн нэр барьсан цагдаа нарыг шиитгэ

  • zochin (May 07, 2014 10:48:46 pm )

    Mongolchuud mini undes ugsaa negtnee yagaad helmegduuleltiin uy shig bailgaad baigaa ym be. Jaahan ch gesen orovdoh setgeltei baigaasai. Ehner ni nas barchihsan ohinoo osgoj baigaa hun baina shuu dee.

  • mende (May 07, 2014 11:04:56 pm )

    mongol ulsad zuwshuurulgui bj baigaa uchnuun hytad bhad chine ted nariigaa gargaj chadahq ym bj undes negtei negniigee ingej deerelheh gj dee araichdee

  • gombo (May 08, 2014 12:21:51 am )

    tuhain orniihoo irgenees hasuulj baij Mongoliin irgen bolgoh talaar avch uzdeg bizdee,gehdee naaduul chini neg MGL huuhentei gerleed l manai irgen bolood bgaa uchraas shuud huuh ni zuv !

  • Anonymous (May 08, 2014 9:11:26 am )

    Үнэн, худал бичсэнийг нь шалгаж болно шүү дээ. Хадмууд нь гэж ямар
    хүмүүс байдаг юм бол доо. Тэд нь яагаад энэ үед нь дуугарч болдог үгүй
    юм бол. Бидний монголчууд цөөхөн шүү дээ. Энэ залууг монголдоо үл
    дээхэд юү нь буруу гэж. Иргэншлийн асуудал нь тусдаа л байдаг юм байгаа
    биз. Бидэнтэй л адил монгол хүн. Ерөнхийлөгчийг туслаасай гэж бодож
    байна.

  • онон (May 08, 2014 9:53:35 am )

    наад хужаагаа хөөж гаргаарай даварсан шээс вэ

    • zоюунозоригтлдохochin (May 08, 2014 10:42:23 am )

      хятад хятаддаа дургүй юм шиг байна бидэнд бол гэм зэмгүй
      л өөрийгөө болгоод явдаг бол болоо хүнд хүн улсад иргэн
      хэрэгтэй өнчин хүмүүс зүгээрээ ерөнхийлөгч ухаантай хүн
      заавал хариу өгнө дөө үлдээд манай иргэн болоод сайхан
      амьдрах хэрэгтэй хижилт хүсье

  • Anonymous (May 08, 2014 11:25:09 am )

    TENEG MNGOL TUR

  • bold (May 08, 2014 12:47:25 pm )

    Amidralaa gej.tsus 1 l xvn bn da.Oxin ni Franced baidag bol Visiig gargaj uguud France ruu oxin ruu yvuulbal tom tus bolox ym bish vv.Darga naraa.Tend ochood tsagaach bolox bolomjtoi.Xujaa ruu yvuulj yax geev.

  • Зочин (May 08, 2014 5:51:20 pm )

    Энэ өвөрмонголын өөрийнх нь буруу харяалалаа шиидэхгүй төрсөн газраа оч,тэнэгтэж үхвэл үхнэ л биз өнчин охин гээд байсан яасан орхиод өөрийгөө шатаах болсон уу айлгаад байгаа юм уу хаашаа юм

  • Anonymous (May 08, 2014 9:14:29 pm )

    өөрөө л эхэлждээ

  • altankhuyag (May 09, 2014 1:03:51 am )

    Ar khalkhiin soyolgui malnuudaa gj .bi america d amidardag uvurmongol !mongol gedeg nertei ugsaa garal n didorhoigui khalkh gdg humuus d helh d tanar uuruu hen be malnuudaaa !ihes deedsiin mine gal golomt ingej duusdag baij ee zailuul .manai mglchuud mongolia gdg ulsd bish undur hugjiltei uls orond nutagshih heregtei .mongolia gdg uls hezee ch mongolchuudaa oruulakhgui shuu dee .uchir n ted chin chinggis khaan n altan uragiin humuus bish har hytad tei adilhan hatuu setgeltei khalkh gedeg garal uusel n dodorhoigui maluud

  • jacob (May 09, 2014 1:09:59 am )

    Mongol gj khalkh gsn ug yum uu?chinggis khaan khalkh yum u maluudaaa .yamar uruvdultei tuuhee meddeggui huurhii humuus be .

    • mongol (May 09, 2014 2:29:45 am )

      malnuudaa nad hun chin mongold 22 jil bolj bn onchin oxin in bododch gesen vldex estoi .jaxan burxan setgeltei baigach .soeol tuxee medgui.soelin balai bol bitgei balai ym xuchad bai mangrudaa…….

  • Jagaa (May 09, 2014 11:31:14 am )

    “Ovoo bosgoogui bol shaazgai yund suuh ve ” gej neg mongol ug baidagdaa. Neg uchir baigaad baina l daa. Ali aliig ni shalgaj unen uchrig oloh l hergtei. 2 Ulsig hagaralduulah yum yavaad bj magashdee. NUguu talaar ene manai tsagdaagiinhan yagaad iim buduuleg handdag yum boloo??? Tegeh tushaal zaaavar baidag yum bolvuu esvel??? Engiin hunii uhaanaar oilgogdohgui yumnuud bh yum. Zovlontoi yumaa tui chort… yaltaich bilee. Er ni bol gadaadin irgen haryatin asuudal yamarch tohioldold tuhain ulsuudin hariltsaag yamar neg baidlaar hunddug gedgiig martaj bolohgui, BOLGOOMJ HEREGTEI MANAIHAAN !!!

  • Naraa (May 09, 2014 12:11:07 pm )

    ovormongol gedeg ugend mongol gedeg ug orjee… tegheer Mongol hunii tasarhai gesen ug… mongol hun undserheg bish hoyor eh gurnii dundahi gar hol boldgoo hezee bolih yum boloo…. Ar mongol huniig ovormongold yavj baival ovormongol hun tusaldgiin… ar mongolchuud ni ovormongold tuslahgui yu tee… tegvel ar mongol ni Orosiin mongol buyu gar hol ni unen yum baina l daa…

  • Naraa (May 09, 2014 12:12:59 pm )

    Монгол хүн Монголоо хайрлая. Монгол түүх үндсээ мэдэж амьдарцгааяа

  • Алтаа (May 09, 2014 12:14:14 pm )

    Бие биенээ хамгаалж Монгол гэдэг нэрээ мартахгүй амьдарвал ямар вэ?

  • huyag (May 09, 2014 12:15:56 pm )

    Hyataduudaa hooj chadahgui baij yagaad Ovormongolchuudiigaa ad uzne ve??????????????????????????????????????

  • harantuya (May 11, 2014 1:18:12 am )

    orowdmoor ymaa onchin hostorson hylh huuhdiig m bdoh bailgui dee mohgol ehees torson mohgol huuhed eej n horwoog orhison baihad torson aawtain huuhdiin erh zuig bodoj aawiig n mongoliin irgenshil bolgoh heregtei

  • nasaa (May 20, 2014 1:44:06 am )

    bi mongol hvn ta nar tvhee unsh

antalya rent a car