antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 7, 2014 7 comments

“Ленины музей”-н хаалгийг эвдэж орсон нь энэ барилгад хэт шунасан нэгний дайралт уу!

нийтлэсэн Admin

le235475179201405071257МАН-ын харьяанд байсан Лениний музейг улсын өмчид авахаар бүтэн жил гаруй хугацаанд шүүхээр явж байгаа билээ. Тэгвэл шүүхийн бүх шатны дүгнэлтээр Лениний музейг улсын өмчид авч Т.Батаарын музей байгуулах нь зөв гэсэн шийдвэр гарсан юм.

Тус Ленины музейг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “МАН урд өмнө ч төрд хүлээлгэн өгөхөд бэлэн байгаагаа ССАЖЯ-д мэдэгдэж шүүхээр заргалдах хэрэг байгаа эсэхийг сануулж байсан. Харамсалтай нь тус яам МАН-ын энэхүү саналыг хүлээн аваагүй юм. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөлөөс шийдвэр гарч, МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулгаар ахлуулсан комисс байгуулж, Лениний музейг буцааж өгөхөөр болсон.

Гэтэл Ленины музейг буцааж өгнө хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдэгдсээр байтал дөнгөж сая шүүхийн шийдвэр  гүйцэтгэх  газар,  төрийн өмчийн хорооныхон тус музей рүү хаалгийг нь эвдэн дайрч орлоо.

Энэ нь хуулийн байгууллагынхан ёс зүйгээ уландаа гишгэж буй гэдгийг баталж байна. Мөн Ленины музейн барилгад хэт шунасан нэгний дайралт хэмээх хардалыг ч төрүүлэхүйц үйлдэл боллоо.

Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • bkyuklиргэнnjutyиргэд (May 07, 2014 2:18:24 pm )

    Өчнөөн сараар цаг алдуулаж,өөрсдөө зарга үүсгэж нэг их сүртэй мэдэгдэл гаргаж дүвчинэсэн МАН-ынхан яасан ичих нүүрэндээ илэг наасан шаарнууд вэ?энэ луйварчдын төрсөн нь үнэн,үхэх нь үнэн бусад нь цөм худлаа,ийм нам сөнөж байвал таарна.

  • turuuu (May 07, 2014 2:28:18 pm )

    MAN iin bair gej yu bsiin AN iihn ch bish ali ch namiih bish Er ni bol Ulsiin umch yum bga yum shdeee

  • монголын иргэн болгохыг дэмжиж байна (May 07, 2014 3:00:55 pm )

    Төр юмаа мэдэж л байна юунд сүржигнээд байгаа юм наад байр чинь ямар МАН-ын байр юм уу хурдан авч зуны цагаар амжиж засвар хийх гэж байгаа биз. Шүүхийн шийдвэрийг иргэн бүр биелүүлэх ёстой

  • bolichee (May 07, 2014 5:02:01 pm )

    Шүүхийн шийдвэрийг иргэн бүр биелүүлэх ёстой

  • ganga (May 08, 2014 8:35:20 am )

    uzmer urdni uv bsan bugdee nehej awah heregtei

  • зочин (May 08, 2014 1:49:13 pm )

    Х.Даваа Чи коммунист байж болно. Яргалга үйлдэгчдийн дэмжигч байж болно. Тэгэхдээ эх орноо, улсынхаа эрх ашгийн бага ч гэсэн боддог баймаар. Арга саам хийж аль болохоор хүлээлгэн өгөх хугацааг сунгаад байхад өөр яах вэ??? АН -ыг үүзэ ядагч бололтой. МАН -ын АН -ыг эсэргүүцэх бодлого нь эцсийн эцэст эх орон ард түмнийхээ эсрэг хандаад нилээд хохирол учруулаад байгааг юу гэж үзэх вэ? МАН -ын эх оронч биш коммунистуудын гайгаар энэ хавар жинхэнэ хийх ажлаа Их хурал бараг хийсэнгүй харамсалтай байна.

  • Anonymous (May 08, 2014 9:07:12 pm )

    Даваа минь дотор нь байсан үзмэрийг бас нэхэж байгаа шүү Өгөх байсан байсан бол жил тойрон маргаан дэгдээдэг юм уу

antalya rent a car