Нэгэн цагт өөрийнхөө гадаад төрхөнд итгэлгүйгээсээ болж, эзэмшсэн мэргэжлээсээ татгалзаж байсан хэмээн ярьдаг жүжигчин Б.Навчааг урлагийнхан өнөө цагийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг гэж хүлээн зөвшөөрөх болсон. Өнгөрсөн онуудад Б.Навчаагүй кино гэж байгаагүй гэхэд ч болно. Монголын кино урлагийн салбарт авьяасаараа гялалзаж яваа Б.Навчаа сүүлийн үед хошин урлагт зүтгэж байгаа харагдах болсон. Нэгэн цагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа “хошин урлашт орохгүй” хэмээн ярьж байсан түүний бодлыг “Мөрөөдлийн театр”-ын захирал Г.Алтаншагай эргүүлж чадсан бололтой. Хамтлагаа анх байгуулсан цагаасаа хойш Г.Алтаншагай, Б.Навчаатай хамтарч ажиллах саналыг хэд хэдэн удаа тавьж байсан ч татгалзсан гэдэг. Тэгвэл энэ удаад Навчаад нэлээн өндөр үнэ амалж хамтран ажиллаж байгаа гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
esu (May 05, 2014 3:15:07 pm )
nawchaa taniig urlagiin ynjinlham burhan eweeg ta shuu tanii ue irsen gedegt ta itgeeree ene ercheeree uragshaa amjilt husye
1 Comment