antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2014 Comments are off

Нийслэлийн гэр хороололд 6 дэд төв байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

нийтлэсэн Admin

g horoololӨнгөрсөн 10 жилийн хугацаанд нийслэлийн хүн ам жил бүр 6 хувиар өссөн бол ирэх 10 жилд 400 орчим мянгаар нэмэгдэх төлөвтэй байна. Орон нутгийн иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр Улаанбаатар хотын гэр хороололд амьдрах иргэдийн тоо нэмэгдэж энэ хэсэгт хөгжлийн бодлого, дэд бүтэц, газар ашиглалтын зохицуулалт хэрэгтэй байгаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлээс “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг хэрэгжүүлж эхлэсэн бол дараагийн томоохон хөтөлбөр болох “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Энэхүү асуудлыг Засгийн газрын 05 сарын 03-ны хуралдаанаар хэлэлцэж, хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car