“Тэнгэр трэйвел”-ийн замаар Тив дэлхийгээр аялацгаая!” хэмээн сүржин сурталчилгааны дагуу аялагчид тус байгууллагыг зорьцгоодог. Хайнан, Дубай, Утай Гүмбэн, Сөүл, Чежү, Тайланд, Бээжин гээд тэдний хөл хүрэхгүй газар гэж үгүйн зэрэгцээ найдвартай хэмээн хуруу хумсаа хугаслаж хураасан хэдээ бариад очдог газар бол яах аргагүй “Тэнгэр трэйвел” мөн. Гэтэл сүүлийн үед тус байгууллага нь иргэдээ хулхидах, тэдний ажлын төлөвлөгөөг нураах зэргээр нэр хүндээ сэвтүүлсээр байна. Үүний нэг жишээг нэгэн уншигч манай сайтад ирүүлсэн юм.
Тэрээр “Тэнгэр трэйвел”-ийн аялалаар явахаар 14 хоногийн өмнө захиалга өгчээ. Харин тус байгууллага нь аялахаар зэхсэн иргэнд гурав хоногийн өмнө “Манай аялалын групп цуцлагдсан учраас та энэ удаад аялах боломжгүй боллоо. Уучлаарай” хэмээн утас цохисон аж. Мэдээжийн хэрэг, тухайн иргэн аялахаар төлөвлөж, амралтаа авчихсан, гурав хоногийн дараа аялна хэмээн ажлаа зохицуулчихсан байхад ийн хариу өгч байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр нь аялагч иргэн та нар чинь ядахад долоо хоногийн хэлэхгүй яасан юм. Би хамаг ажлаа төлөвлөчихсөн. Та нар ингэж ажил алдуулсан юм чинь ижил төрлийн аялал жуулчлалын компани мэдэх үү зэргээр ярьжээ. Ингээд нэгэнт байдал ийм боллоо. Миний мөнгийг хурдан шилжүүл. Би өөр шугамаар явна. Хурдхан гэхэд нь тус байгууллагынхан та заавал өөрөө ирж гарын үсэг зурснаар мөнгөө авч болно хэмээжээ. Ийнхүү яаруулж байж мөнгөө авахаар болоод “Тэнгэр трэйвел”-рүү явж байтал “манай нягтлан алга байна” гэжээ. Нягтланг нь хүлээж байгаад уулзтал “захирал байхгүй, түүний гарын үсэг хэрэгтэй” гээд хүлээлгэсэн байна. Ийн удаан хүлээлгэсний эцэст захирал нь ирж, арай гэж мөнгөө аваад тулгамдуухан дараагийнхаа ажлыг шинээр төлөвлөсөн аж.
Гэтэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол “Тэнгэр трэйвел”-д хамт олноороо захиалга ороод ирвэл ганц хоёроор аялахаар захиалга өгсөн иргэдийг ийн жийж хулхиддаг аж. Мэдээжийн хэрэг, тэдэнд 10 хүний бүрэлдэхүүнтэй багийн мөнгө чухал уу, гэр бүлийн хоёрхон гишүүний мөнгө чухал уу гэдэг нь ойлгомжтой. Тодотгож хэлбэл, энэ байгууллагынхан мөнгөний төлөө нэг, хоёр иргэний төлөвлөгөөт ажлыг нураах нь юу ч биш бололтой. Өнгөрөгч хугацаанд ийнхүү хэчнээн ч хүмүүсийн ажлыг унагаж, мөнгөний төлөө улайрсныг хэн мэдлээ. “Тэнгэр трэйвел” хэдийгээр бизнесийн байгууллага, ашиг харж ажилладаг ч цаана нь үйлчлүүлэгч иргэдийн эрх ашиг, цаг нар ажил төрөл гэж томоохон хүчин зүйл байгааг анхаарах нь юу юунаас чухал байгааг харуулсан хэрэг.
Уг нь тухайн иргэн ажлаа төлөвлөж, амралтаа авдаг нь авч, цалингаа бодуулаад, амраагүй нэг нь чөлөөгөө мэдүүлээд гэх зэргээр төлөвлөж байж аялалд явж байгаа шүү дээ. Гэтэл ийн тулгамдуу төлөвлөгөөт ажлыг нь тасалдуулдаг газар бол “Тэнгэр трэвейл” хэмээн иргэд гомдол мэдүүлж байна. Хүний амьдралд цаг хугацаа гэгч хамгийн үнэтэй зүйл. Тэр тусмаа өнөөдрийн нийгэмд цаг бол алт. Өдгөө урин дулааны цаг ирж, иргэд аялагчид “Тэнгэр трэйвел”-ийг зорих нь дамжиггүй. Тэгэхээр аялагч та төлөвлөгөөт ажлаа нураая гэвэл “Тэнгэр трэйвел”-ийг зорь гэж хэлэх байна дээ.
Холбоотой мэдээ
-
bi bna (May 05, 2014 1:42:29 pm )
Manai hamaatnii 2 hun tegsen. Hodoonoos ajil torloo tsohitsuulj irsenee tsutslagdsan gej yarilaa. Odoo butshaas gej ajil deeree suuutal yarij bsan. Y gesen ug ve geed iish tiish zalgaj bj oor gazraar juulchluulahaar holbogdoj ogson. Hotiin humuus ch yahav amraltaaraa gazar uzi geed irj bgaa hodoo oron nutgiin humuus ch bas bdag shuu dee
-
zоюунозоригтлдохochin (May 08, 2014 4:37:08 pm )
яг үнэн 2012 онд эднийхээр аялсан хөтөч нь өндөр бүр хүүхэн
яг тэнэг аялагчидтайгаа нийлээд бусдыг муу хэлээд л хоол
туутай газар бургэр мэтхэн идүүлээд настай хүмүүст бол
хоол олдохгүй паркд аваачаад өөрсдөө очэрлоод үз гээд хаячихдаг
эр нь наад захын зохион байгуулалт байхгүй хэцүү л газар
юм билээ бид л лав хэзээ ч ийм газраар дахиж үйлчлүүлэхгүй
хэлье гэж бодож байсан юм хүмүүс мэдэж л дээ аяндаа хаагдана
бмздээ зайлуул хөөрхий
-
-
hot (May 05, 2014 1:45:51 pm )
Bas yavahdaa aylaliin hotolbort ni bash anhaaraltai handah heregtei. jaahan hulhinii gazar bna lee.
-
ОВ (May 06, 2014 12:30:22 am )
дотооддоо урд аялалд явахад дэндүү хямд шүүдээ түүнээс хэд дахин ихээр явуулдаг мөртлөө дандаа асуудал гаргадаг
-
зочин (May 06, 2014 2:27:41 pm )
Нэг удаа аялсан. Дараа нь тэнүүлчний замаар явья гэвэл тэнгэр трэйвлээр аяла гэж бодогдсон доо.
-
зочин (May 07, 2014 9:11:04 pm )
хамгийн хямд үнэтэй тээврийн чиглэлийг ашиглаж хамгийн осолтой хамгийн баталгаагүй аялалтай компани. дахиад буян амласан ч явахгүй дээ
-
vnen (May 13, 2014 1:11:05 pm )
edniih vnen asuudaltai shvv bitii ayalaaraaa edniihaar
-
bnth (May 14, 2014 9:31:48 am )
Хамт олон байгууллагын захиалга аваад, ганц 2 хүний захиалга 2-р дугаарт тавьдаг гэдэг үнэн шүү. Манай байгууллагын хүмүүс 2010 онд Бээжин явж байсан
8 Comments