Орхон аймаг ХБНГУ-тай хамтарч хог боловсруулах үйлдвэр барихаар боллоо. Энэ үйлдвэр нь хог ялган боловсруулж эрчим хүч үйлдвэрлэнэ. Үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл, зургийг Германд хийх бөгөөд тоног төхөөрөмжийг нь ч мөн тэндээс нийлүүлэх ажээ.
Үйлдвэрийн барилгын ажил энэ оны дөрөвдүгээр улиралд эхэлнэ. Уг үйлдвэрийг барихад 52 сая евро шаардлагатай бөгөөд жилийн 3.8 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж байгаа гэнэ.
ХБНГУ нь хогоо дахин боловсруулж эрчим хүч, дулаан, дизель түлш үйлдвэрлэдэг.
Энэ нь нэг цэгт төвлөрсөн хогийг ангилж хатаан, жижиглэж хийжүүлээд өндөр температурт шатаана гэсэн үг юм. Ийм технологитой үйлдвэр нь жилд дунджаар 100 мянган тонн хог боловсруулж 16 мянган тонн дизель түлш, 14 мвт-ын дулаан, эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.