Монголбанкны Бүртгэл тооцооны газрын захирал Амгалан гэх эмэгтэй энэ долдугаар сарын 1-нээс тэтгэвэртээ гарах юм. Түүнийг тэтгэвэртээ гарч байгаа учраас Монголбанкнаас ажилласан жилийн урамшуулал болгож 150 сая төгрөг өгсөн нь анхаарал татахгүй байхын аргагүй. Гайгүйхэн амжиргаатай хүмүүсийн аж төрдөг Зайсан хавьцаа хоёроос гурван өрөө байр авчих хэмжээний мөнгийг Монголбанк тэтгэвэрт гарагсдадаа өгдөг ажээ.
Хэдийгээр төрийн албан хаагчдаа дэмжих нь төрийн бодлого ч гэлээ 150 сая төгрөг гэдэг арай л хэтэрсэн их дүн. 20 эсвэл 30 сая төгрөг өгсөн бол үүнийг байж болох асуудал хэмээн үзэхсэн. Гэтэл 150 саяар нь нэг захирлаа шагнаад байвал Монгол Улс мөдхөн дампуурна. Иймээс захирал болоод ажилчдаа тэтгэвэрт гарлаа хэмээн зуу зуун саяар нь шагнаж, урамшуулаад байгаа Монголбанкны энэхүү асуудлыг Үндэсний аудитын газраас шалгавал яасан юм бэ гэдэг асуудлыг тавьж байна. Тэгээд ч Монгол Улсын эдийн засгийн байдал хүндхэн, хаа сайгүй мөнгөний гачаалалд орчихоод байгаа энэ уед улсынхаа санхүүгийн тогтвортой байдлыг хангах ёстой Монголбанк татвар төлөгчдийн мөнгийг энэ мэтээр гарын салаагаараа урсгаад байж болохгүй.
Түүнчлэн саяхан гадны нэгэн улсад банкныхны уулзалт болсон байна. Энэхүү уулзалтад Монголбанкнаас хоёр ажилтан явах шаардлагатай болоход нэг томилолтыг Амгаланд “бэлэглэжээ”. Уг нь олон улсын банкныхны уг уулзалтад цаашдаа салбартаа ажиллах боловсон хүчинг явуулсан бол ядаж л шинэ санаа агуулаад ирэх байлаа. Ажил хийх хүнээ томилохын оронд хоёрхон сарын дараа тэтгэвэртээ гарах хүнийг явуулсан нь зүгээр л гадаад томилгоо бэлэглэж, газар үзүүлсэн юм шиг санагдахгүй байна гэж үү. Ер нь төрийнхний хувьд гадаад томилгоо нь ажил биш зугаалга байдаг нь ийнхүү Монголбанкны энэ удаагийн болчимгүй үйлдлээс харагдлаа. Тэгэхээр ажлаа хийж мэддэггүй, эсвэл орж ирсэн тушаал болгоныг анзаарч, нягтлалгүй гарын үсгээ зурж суудаг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал байгууллагынхыаа тансаглалд анхаарал хандуулах цаг болжээ.
Холбоотой мэдээ
-
100 % (May 05, 2014 1:07:21 pm )
БОЛЬЁ ОО
-
зочин (May 05, 2014 5:09:44 pm )
зөв.
-
Anonymous (May 05, 2014 5:35:12 pm )
Монгол банк хаанаас санхүүждэг юм бол?
-
mongol bankniihand (May 06, 2014 10:57:36 am )
Enen arai heterch baina. Jiriin toriin alban haagchid tetgever garahad 31 sariin tsalin tuuntei adiltgah tetgebj olgodog Mongol bankind ajil orood tetgevert garval heden jiliin tetgemj ogdogiin baina6 huulia bariach bi ch bas 150 sayiig avmaar baina bugd l avahiig bodno shuu
-
kkkkkkkkkkkkzochin (May 06, 2014 11:28:56 am )
Yag unen.Ard tumnii munguur boimoor yumaa.Yu hiisiim be.Er ni tusviin alban haagch geed l tetgevert garval ene mungu ugduguu zogsoomoor yumaa.Huviin hevshliin tatvar tulugchiin munguur l ene tusviinhun l bayjij duuslaa.tatvar tuluhuu bolyio l do kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
Ene tetgemj gedeg ene mungiig buur avch hay.bur zogsoomoor baina.Tsag tuhaid ajlaa hiigeed l shagnuulaad yavj bgaa biz.Bas tetgevert garahad ni bas ugch bdagaa bolimoor yum.Bid ch gesen tusuvt oroh geheer dandaa ah duu amrag sadnaa l avdag biz dee. -
KKKKKKKKKKKKK (May 06, 2014 1:14:45 pm )
bankhnii shulaachid dendenee TED CHINI MUNGU HUULEGCHID
AVILGALTAI TEMTSEKH GAZAR SHALGAWAL TAARNA 20 BOL BAS YA GEKHSEN -
b old (May 06, 2014 1:44:59 pm )
arai ch dee vnen aimaar
-
zochin (May 06, 2014 2:42:19 pm )
Zob ylsad iim olon jil ajillasan hynd oh ni zob bysad gazar bas ingeh heregtei ajiltnaa demjsen hyn byryydna gej baihgyi
-
Otgoo (May 06, 2014 7:09:25 pm )
Монгол улсын санг барьж байгаа байгууллагад энэ зэргийн асуудал онц биш баймаар юм.Тамын тогооны үлгэр шиг нэг нэгнээ тогоо руу битгий чирч байгаач ээ монголчуудаа. Нэг хүн ч гэсэн байртай болно л биз. Нэгнийхээ хийсэн амжилт бүтээлд ингэтлээ атаархаад яахав дээ. БИД ХАА НЭГ ГАЗАР ОЧООД ӨӨРСДӨӨ ЧАДВАРТАЙ БАЙВАЛ ЭНЭ ЗЭРГИЙН ЗҮЙЛИЙГ ХЯЛБАРХАН ОЛЖ БОЛДОГ ЮМ БАЙНА. ТАНЬДАГ Ч БАЙ ТАНИДАГГҮЙ Ч БАЙ МОНГОЛ ТҮМНИЙ МААНЬ НЭГ НЬ Ч ГЭСЭН САЙН ЯВБАЛ БҮГД БАЯРЛАНАА.
-
Solongos (May 06, 2014 8:05:40 pm )
Tatbar tologchdiin mongiig hulgailj baina luivarchin zalhai zoljargal
-
kkkkkkkkkk (May 08, 2014 12:36:07 pm )
Отгоо гэгчээ би ойлгосонгүй……энэ юун атаархал вэ. Энэ чинь манай ард иргэдийн л мөнгө шүү дээ. Улсын санг барьж байгаа гээд ингэж туйлаад, татвар төлдөг энгийн ард түмэн нь хараад л суух уу. Арай… арай л байна шүү
-
ЗОЧИН ВИТЯ (May 08, 2014 3:20:20 pm )
МОНГОЛ БАНКНЫ ЗАХИРАЛ ЗОЛЖАРГАЛ ГУАЙ ТА ХЭНИЙ МӨНГИЙГ ХЭНД ТАЛ ЗАСЧ ТАРААГААД БАЙГАА ЮМ БЭ? ЭР,ЭМ ГЭЛГҮЙ БҮХ ТЭТГЭВЭРТ ГАРЧ БАЙГАА БҮХ ХҮМҮҮСТ 150,000,000 сая төгрөг тараагаад өгөөч өнөө,маргаашнаас эхлээд,энэ тарааж байгаа мөнгө чинь чинийх бол тараагаад байлдаа,нэгэн ч гэсэн хаа юм бэ?овоо гэмээр байна,МОНГОЛ БАНКИНД ЧИНИЙ МЭДЛИЙН ХАДАГАЛАМЖИЙН МӨНГӨ БАЙХЫГ ҮГҮЙГЭХГҮЙ ЛДЭЭ.ОНЦЛОГО НЬ: ЗОЛЖАРГАЛ ГУАЙ ТА МОНГОЛЧУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ҮР ШИМ, ТАТВАРЫН МӨНГИЙГ ХЭН НЭГЭН ЗУСАРЧДЫГ,ТЭТГЭВЭРТ ГАРСАН НЭРИЙДЛЭЭР 150,000,000-аар нь өгөөд байвал наад банкинд чинь оооо төгрөг үлдэх үү?наад тэтгэвэрт гарч байгаа нөхөр чинь яаж авч чадаж байна аа,ичидгүй юмуу?авчихсан бол буцаагаад өгчвөл тэтгэврийн мөнгөнд нэмэр болох биз
-
зочин (May 09, 2014 12:31:02 pm )
Монгол банк чинь хувийн өмч болсон юм уу?
-
hgv (May 10, 2014 7:09:55 pm )
золжаргал монголоор минь бүү тогло чамайг бурхан цаанаас харж байгаа их тэнэгтвэл нас чинь л богинос,ох байх
-
Зочин (May 10, 2014 9:50:02 pm )
За юун сүртэй юм 150 сая төгрөг өгөө л биз.Яадаг юм
-
Anonymous (May 11, 2014 2:16:01 pm )
Ene chin huviin bank bish bizdee? esvel mungu zygeer hevleed baigaam uu Zolzargalaa? Gadniihaniig neg ih duuriaj hereggyi baih shyy, mungu zygeer hevleed baihaa zogsoo!
-
cninsis (May 11, 2014 8:20:26 pm )
Nasaaraa Uls ornixoo edin zasgin xogjild xubi nemree oruulsan xun yum b,naldaa baga mongo ogson b,ma 500000000 ogbol taarna Ex ornoo zarj idsen bisn!!!
-
-
Иргэн (May 12, 2014 9:51:12 am )
Банкны нэг хүн тэтгэвэрт гарахад 150 сая энэ одоо болж байгаамуу? Жирийн иргэд тэтгэвэрт гарахад 150,000 төгрөг ч өгдөггүй л юм билээ. Улсын эдийн засаг ямар байгаа билээ ингэж болохгүй ээ. Энэ мөнгө Золжаргалын халааснаас гараагүй нь ойлгомжтой шүү дээ. Хүмүүсийн амьдрал өдөр өдөрөөр доошилж байгааг энэ мөнгөтэй хүмүүс мэддэггүй болтой.
-
mongol (May 13, 2014 11:25:39 am )
yunch ataarhuu bileede ene setgegdel bchij bgaa zarim hun yadgiin 150say tugrug uguhud baiguulagiinl dotood juram
-
хо (May 14, 2014 9:18:39 pm )
монгол банк гэж Дэлхийн банкний гар хөл бологсод манай иргэдийн мөнгийг үнэгүйдүүлж дээр нь бидний мөнгийг хаа сайгүй цацаж байгаа нь жинхэнэ урвагчид юмаа. гаднийнхан Монголчуудыг лав хүн гэж үздэггүй юум шүүдээ
-
Anonymous (May 15, 2014 7:07:38 pm )
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том нам гэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж, баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ. Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн алуурчин намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгоо Хятадын ломбарданд тавьж, ард түмнээ болон шинэчлэлийн засгийн газрыг хэмжээ хязгааргүй их өрөнд оруулсан. Ямарч гэмгүй 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан алуурчин намын улаан хамгаалагчид гэхээрээ ийм цагаандаа гарчихсан байдаг юмуу. Аль 2000 оны сонгуулиар л ард түмнээ ядуурлаас гаргана гэж амлан ард түмнээ хууран мэхлэж, сонгуульд ялж байсан. Харин элдвээр муу хэлэгдэж байсан Ардчилсан намын шинэчлэлийн засгийн газар өрөнд баригдаж, туйлын ядууралд орчихсон байсан Монгол орныг 2012 онд хүлээж аваад жил гаруйхны дотор өчнөөн их бүтээн байгуулалтын ажил хийчихсэн байгаа биздээ!! Нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, алт мөнгө, мал сүрэг, ан амьтнаараа дэлхийд тэргүүлдэг Монгол орны засгийн эрхийг бараг зуун жил барьсан МАН өнгөрсөн урт удаан хугацаанд МУ-ыг эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн улс болгох боломж аль хэдийн байсан. Тэдэнд өөрсдөө баяжихаас өөр сэтгэл даанч байгаагүй. Алуурчин намын улаан хамгаалагчдын хамгаалаад байгаа МАН 30000 хужаа алаагүй. 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан шүү дээ!!! Алуурчин намынхан ертөнцийн хөрснөөс үүрд арчигдах дөхсөнөө бодоод юу ч хийхээс буцахгүй ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахын тулд амь тавин зүтгэцгээж байна. Ийм бузар алуурчин намын улаан хамгаалагчид шударга ариун байж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэх сэтгэл, тийм ёс суртахуун тэдэнд байх уу! Мэдсээр байж энэ бузар алуурчин намыг өмгөөлж хамгаалааад байгаа улаан хамгаалагчид нь ичнэ гэдгийг мэдэхээ байчихсан юмуу! Тэд нар эрүүл юм уу! өвчтэй юм уу! Нэгэнт мууг нь мэдсэнээс хойш наад бузар алуурчин намаа жийж хаяач! МАН-ын аль сор болсон эрдэмтэн докторууд, бусад ухаантай өчнөөн олон хүмүүс нь энэ намаас гарсан.
Энэ бузар намыг зөвхөн ардчилсан нам л бусад жижиг нам, ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ертөнцийн хөрснөөс арчиж чадна.
Шударга үндэстэний хөдөлгөөн
88583399-
Anonymous (May 17, 2014 4:19:06 pm )
өө за за чи МАН-ийг газрын хөрснөөс арчих юм уу мөрөөдөөд мөөрөөд бай үхэр минь
-
-
Zochin (May 16, 2014 8:42:11 am )
Neg baiguullagad on udaan jil ur buteeltei ajillaj baigaad tetgevertee garsan olon hun baigaa gantshan ene hun bish herev tetgevert garahad ni 150 say togrog ogdog bol bugded ni ogoh ystoi baiha ingej l baival shudara bolmoor ym yu hiigeed baina daa
-
martaa (May 16, 2014 8:25:10 pm )
би сая тэтвэрт гарсан.нэг сарын амралтын мөнгө өгөөд болсондоо
-
irgen (May 18, 2014 9:11:38 am )
er n busadiig il bolgoh heregtei medegdsen n ene bhaaa
-
ИРГЭН (May 19, 2014 10:25:01 am )
40 ЖИЛ АРД ТҮМНИЙ ҮР ХҮҮХДИЙГ СУРГАЖ, НИЙГЭМД ОЛОН ТӨРЛИЙН 5000 МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭЖ ӨГСӨН ДОКТОР, ПРОФЕССОР БАГШ ГУРВАН САЯ ТӨГРӨГ АВЧ ТЭТГЭВЭРТ ГАРЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ… МОНГОЛЫН ӨНӨӨГИЙН НИЙГЭМ НЭГ Л БИШ ЭЭ…
26 Comments