antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 3 comments

Б.Хурц ажлаа хэнээс, юунаас эхлэх бол

нийтлэсэн Admin

Өнгөрөгч долоо хоногийн дуулиант нөхрөөр ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурц, долоо хоногийн онцлох үйл явдлаар Авлигатай тэмцэх газрын дарга нарыг томилсон үйл явдал боллоо. АТГ-ын дарга нарыг битгий хэл нэг яамны төрийн нарийныг сонгох гэж “бөөн юм” болдог” гишүүд АТГ-ын хоёр даргад нэрийг нь дэвшүүлсэн Н.Ганболд, Б.Хурц хоёрыг элдэв дутуу юм асууж шалгаалгүйгээр шууд л санал нэгтэйгээр дэмжиж орхив. Үнэхээр сонин содон үйл явдал гэдгийг олон хүн ярьж байна. Ч.Сангарагчааг АТГ-ын даргад томилохоор чуулганаар оруулж байхад хэл амыг нь сугалах шахаж, Сангаа дарга ч мөчөөгөө өгөхгүй асуултуудад нь хариулж байсныг санаж байна. Гэтэл энэ удаад хоёр даргыг ямар ч саадгүй ногоон гэрлээр, бараг л хэлэлцэж тохирсон юм шиг томилчихов. АТГ-ын даргаар томилогдсон Н.Ганболдын тухайд хэлээд байх юм алга. Харин дэд дарга Б.Хурцын тухайд бол шал ондоо. АТГ-ын дэд даргыг томилох талаар Авлигатай тэмцэх хуулийн заалт байхгүй учраас хэнийг ч томилж болох юм байх. Б.Хурц бол өөрөө АТГ-т шалгагдаж байсан нэгэн. Албан тушаалаа ашиглан мөнгө завшсан, авлига авсан, хөрөнгөө нуусан гэх хэд хэдэн үндэслэлээр шалгуулж байсан ч хариуцлага хүлээгээгүй байдаг. Бүр тодруулбал, МИАТ компанийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгчөөр ажиллаж байхаа Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр тээвэрлэх нэг кг тээшний төлбөрийг 800 вон байсныг 1.2 ам.доллар болгон дур мэдэн өөрчилсөн хэрэгт холбогдож  байсан. Энэ  хэргийг нь хяналтын прокурор хэрэгсэхгүй болгосон. Мөн Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байхдаа гаалийн байцаагчдаас 50 сая төгрөгийн авлига авсан хэргийг нь АТГ-т шалгаж байсан талаар өдгөө бүхий л сайтуудад тавьсан байгаа. Энэ хэрэг нь Өршөөлийн тухай хуулиар хэрэгсэхгүй болсон гэж. Хамгийн сүүлд машин, компани хоёроо хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдаагүй гэх шалтгаанаар ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинг шүүхийн танхим хүртэл чирч, энэ хэргээр Ц.Энхтүвшин нь 150 мянган төгрөгөөр торгуулиад өнгөрсөн байдаг.

АТГ хэмээх өндөр хариуцлагатай албаны шалгуурт Б.Хурцыг тэнцэх эсэхэд харин хэн ч анхаарсангүй. Хэрэв хэн нэгэн гишүүн чуулган дээр түүнийг томилох тухай хэлэлцэж байхад нь энэ нөхөр но-той гэчихвэл дараа нь өөрийгөө “алуулна” гэж айсан уу, яасан. Олонхи нь баяр хүргэе, амжилт хүсье, сайн ажиллаарай хэмээн бялдуучилж байгаа харагдсан. Гишүүд айсандаа л гараа ярсхийтэл өргөчих шиг болсон. Магадгүй Б.Хурц АТГ-ын дэд дарга болбол өшөөгөө авна хэмээн шүд зуун орж ирж байгаа гэж бодож айсан биз. Тэр томилогдчихлоо. Тэр ажлаа юунаас эхлэх бол.

Юутай ч Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын дэд даргын албан тушаалыг хаших хүн нь нэгд, ял шийтгүүлж байгаагүй байх /Б.Хурц Эрүүгийн 20643133 дугаартай хавтаст хэрэгтэй бөгөөд 2006 онд Өршөөлийн хуульд хамрагдсан/, ёс зүйн дүрэм зөрчин сахилгын шийтгэл хүлээж байгаагүй байх /Б.Хурц ТЕГ-ын сөрөх тагнуулын албанаас халагдсан/, бакалавраас доошгүй боловсролтой байх /Б.Хурц Барилгын техникум төгссөн/, төрийн албанд арваас доошгүй жил ажилласан байх /Б.Хурц ТЕГ-т дөрвөн жил ажилласан/, эрхзүйч мэргажилтэй байх /Б.Хурц холбооны аюулгүй байдлын академид мэргэжил дээшлүүлэх курст суралцсан/, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын туршлагатай байх /Б.Хурцын хүн хулгайлсан гүйцэтгэх ажиллагаа нь олон улсын хууль дүрмийг зөрчсөн/ ёстой. Юутай ч Б.Хурц АТГ-ын дэд даргаар очлоо. Ажлаа хэнээс, юунаас эхлэхийг нь харах л үлдлээ. Тэрбээр эх орондоо ирснээс хойш чимээ аниргүйхэн ажлаа үргэлжлүүлж байсан шигээ ямар ч хэл амгүйгээр АТГ-ын дэд даргаар очив. Авлигачидтай тэмцэх их ажилд нь амжилт хүсэх л үлдэж байх шив дээ.

Д.ДОРЖ

Эх сурвалж: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (November 23, 2011 7:16:59 am )

    Hodolmor halamjiin agentlegiig shalgah heregtei.Yalanguya HHA iin zahiral Bayarsaihaniig.heden jiliin omno modoo barisan guilgachin yum irj bsan odoo bayajaad hed heden oron tsuuts awaad ah dvvdee belegleed baishin barilga bariad bgaa geed ehner ni gaihuulaad yawdag yum bilee. ter hvniig shalga.Er ni Gandi g ch shalgah heregtei huiwaldaj HULGAI hiideg hulgaich nar.HULGAICH TSAGaa ngaraar mongo oldog hvmvvs sonotvgei.

  • Anonymous (November 24, 2011 5:28:19 pm )

    hurts yamar hertsgii hartstai syyj bnaa

  • Anonymous (November 24, 2011 8:00:14 pm )

    ene xurts gj dooguur tsarailsan baagii odoo uuriiguu xen gej bdood bga yum bol ain

antalya rent a car