antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

Оюутолгойд юу болоод байна аа

нийтлэсэн Admin

Өнгөрсөн 18-наас 19-нд шилжих Өмнөговь аймгийн Ханбогд сум Оюутолгой төслийн талбайд онц ноцтой хүн амины хэрэг гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна. Энэ мэдээлэл ч үнэн болохыг албаны эх сурвалжууд мэдээлж, энэ талаархи тодорхой мэдээллийг одоогоор өгөх боломжгүй хэмээн нууцлаж байна.

Нууцлах ч аргагүй юм. Хэргийг мөрдөн шалгах явцад ямар нэг мэдээлэл өгөхийг хуулиар хориглодог. Гэвч энэ хэргийг хятадууд үйлдсэн байж болзошгүй хэмээн хэд хэдэн эх сурвалжууд хэлж байгаа аж. Учир нь энэ хэрэг гарахаас өмнө мөн л нэгэн эмэгтэйг алах гэж оролдсон байна. Оюунтолгой төслийн ажилтан Э гэдэг эмэгтэйг хоёр хятад хүн гэмтээсэн хэрэг гарчээ.

Азаар эмэгтэй амь бултарч одоогоор эмнэлэгт хэвтэж байгаа аж. Гэвч саяхан “Оюутолгой” компанийн хоёр ажилтан эрэгтэй нэг эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарсан гэх эх сурвалжийн мэдээлэл тарж эхэллээ. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Оюутолгойд юу болоод байна аа. Нүүрс олборлож улс орноо хөгжүүлэх компани чинь нүгэлтнүүдийг цуглуулчихсан газар байсан гэж үү.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car