antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 1 comment

МАН-ынхан байрандаа гарсан галд хэн нэгнийг сэжиглэж байна

нийтлэсэн Admin

“Долдугаар сарын 1-нд алтан амиа алдсан таван хүний сүнс яаж зүгээр байлгах вэ” гэлцэнэ 

МАН- ын байранд өчигдөр гал гарлаа. Дуудлага 11.37 минутад Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна. Манай сурвалжлах хэсэг МАН-ын байрны гадаа 11.45 минутын орчимд очсон. Биднийг очиход дотор нь ажиллаж байсан хүмүүс байрнаасаа гарсан байв. МАН-ын байрны урд талд гал унтраах ангийн таван машин, харин хойд талд нь гал унтраах ангийн зургаан машин зогссон байлаа. Гал унтраах ангийнхан наймдугаар давхрын цонхыг нээж, түүгээр машинаасаа ус татан дотогш оруулж байв. Мөн галын хор үүрсэн аврагчид дотогш нэвтэрч байсан. Намын байрыг тойруулан цагдаагийн хамгаалалт гарсан байлаа. Гал унтраах ангийнхан болон МАН-ын гишүүд л хамгаалалтыг нэвтэрч байр луу орох “эрх”-тэй. Тус байрны гадна байгаа хүмүүсээс юу болсон юм бэ гэдгийг тодруулав.

“Манай байрны барцад ариллаа”

МАН-ын байрны гуравдугаар давхарт ажиллаж байсан, нэрээ хэлэхээс татгалзсан дөч эргэм насны эрэгтэй “Ажлаа хийгээд сууж байтал гэнэт л өрөө утаагаар дүүрсэн. Юу болсныг мэдэхээр бусдаасаа асуухад манайхны хэн нь ч юу ч мэдээгүй байсан. Гэтэл дээд давхраас бууж байсан хүмүүс энэ байрнаас хурдан гар. Гал гарч байна гэсэн. Ингээд гадуур хувцсаа өмсөөд л гараад ирлээ” гэв. Бас энэ байранд ажиллаж байгаад гарч ирсэн хүмүүс ажлынхаа хүнд ярьж байхыг сонслоо. Тэд “Долдугаар давхрын лифтнээс гал гарсан гэсэн. Тэнд засвар хийж байсан хүмүүс утасны монтажнаас гал гарсан гэж хэлсэн” гэлцэж байв. Энэ мэт явган яриан дунд хурлын өрөө тэр чигтээ шатсан тухай ч дуулдаж байлаа. Дотор ажиллаж байгаад гарч ирсэн хүмүүсийн дунд “Манай байрны барцад ариллаа” гэх хүн ч байсан.

“Өрөвдөлтэйгөөр амь насаа алдсан таван хүний сүнс яаж зүгээр байлгах вэ”

Энд энгийн иргэд цөөнгүй цугларсан байлаа. Тэдний зарим нь байрны хэддүгээр давхарт гал гарсан, юу болсныг мэдэхийг хүсч буй нь илт байсан юм. Хажууд зогсож байгаа хүмүүс болон хэвлэлийнхнээс юу болсныг асууж сурсаар байв. Эдний дунд МАН -ын байранд гал гарсныг 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбон ярих хүн ч байлаа. Нэгэн эр “Аргагүй шүү дээ. Өрөвдөлтэйгөөр амь насаа алдсан таван хүний сүнс яаж зүгээр байлгах вэ. Тавын таван хүний алтан амийг авч одсон энэ газарт ямар энерги хуримтлагдсан байх нь тодорхой шүү дээ. Харин ч багахан шиг гал гараад өнгөрч байгаад нь баярлах хэрэгтэй” гэж ярьж байлаа. 12.20 цагийн орчим МАН -ын байрны үүдэнд хэсэг хүн цугларсан нь тус намын зарим гишүүн байв. Тэдний дунд МАН -ын гишүүн, УИХ -ийн дэд дарга Н.Энхболд, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Нийслэлийн МАН -ын хорооны дарга Б.Мөнхбаатар нар харагдсан. Харин намын байран дотроо МАН -ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх байгаа гэж хүмүүс ярьж байлаа.

Ц.Сүхбаатар: Их л сонин, сэжигтэй байна. Бид шалгуулна.

МАН-ын байранд юу болсныг тодруулахаар МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатартай уулзлаа.

-Гал МАН-ын байрны аль хэсэгт гарсан бэ?

-МАНМАНМАН-ын байрны зүүн хойд талд гал гарсан. Энэ гал дээвэр талдаа нэлээн ноцтой нөлөөлсөн байна. Онцгой байдлын газрынхан хугацаандаа ирж, галыг унтраалаа. МАН -ын байрыг маргааш өнөөдөр улсын комисс хүлээн авах гэж байсан. Энд гал гарсан нь сэжиг бүхий байна. Тиймээс бид нэлээн сайн шалгуулна. Хууль хяналтын байгууллагууд үүнийг үзэх ёстой. Одоо ирж байна. Бидний авч байгаа мэдээллээр нэгдүгээр давхарт бас гал зэрэг гарсан төлөв байгаа. Хэдийгээр бүтэн сайн өдөр ч манайхан байрныхаа нээлтийг хийхээр 24 цагийн турш ажиллаж байгаа юм. Өнөөдөр өчигдөр гал гарахад барилга дотор манай намын Хэрэг эрхлэх газрын сан хөрөнгө болон цэвэрлэгээний ажилтнууд, барилгынхан байсан юм. Ерөнхийдөө ажил хэвийн явж байсан. Бид өмнө нь ажлын хэсэг гаргаад цахилгаан, сантехник, цэвэр, бохирын шугамыг ч шалгасан. Ингээд ажлын хэсэг хүлээгээд авчихсан байгаа. Гэтэл ийм барилгад гал гарч байх юм. Их л сонин, сэжигтэй байна даа.

-Галын тархац хэр байна вэ. Өмч хөрөнгийн хохирол нь ямар байна?

-Гал аравдугаар давхрын зүүн хойд тал, хурлын заалны дээд тал гээд нийтдээ 100-гаад метр квадратын тархацтай байна. Өмч хөрөнгийн хохирол гаралгүй яах вэ. Барьж байгаа хэсэг, хөшиг хийж байгаа газар гээд галд өртсөн юм байна. Гэхдээ бид энэ бүхнийг хугацаанд нь сэргээж хийнэ.

-МАН-ын байранд гал гарсан нь нээлтийг хойшлуулах уу?

-Тийм юм ёстой байхгүй. Энэ сарын 26-нд Тусгаар тогтнолын ордныхоо нээлтийг хийгдээрээ хийнэ. Урилгууд ч тараагдсан байгаа.

Комиссар Х.Батбилэг: Галд хүн осолдоогүй

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, комиссар Х.Батбилэгээс дараах зүйлийг тодрууллаа.

-Энд Онцгой байдлын харьяа гал унтраах ангийн хэдэн алба хаагч ажиллаж байна вэ?

-11.37 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт дуудлага ирсэн. Нийслэлийн онцгой байдлын харьяа гал унтраах ангиуд цагтаа ирж галыг унтраалаа. Шаталт найман давхарт явагдаж байсныг бүрэн унтраасан. Галын гарсан шалтгаан нөхцлийг хууль хяналтын байгууллагынхан тогтоохоор ажиллаж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гал унтраах найман ангийн 150 орчим хүн ажиллав. Одоо гал бүрэн унтарсан. Юунаас, хаанаас, ямар зорилгоор гэдгийг хууль хяналтын байгууллагынхан тогтооно.

-Нэгдүгээр давхарт гал гарсан юм уу?

-Үгүй ээ. Наймдугаар давхарт л гал гарсан. Ер нь дотор утаажилт ихтэй байгаа. Галыг унтраасан одоо агааржуулалт, хяналтын ажлууд хийгдэж байна.

-Галаас үүдэн хүн бэртсэн үү?

-Галд хүн осолдоогүй. МАН -ын байрнаас гарч ирсэн нэг аврагчаас дотор ямар байгааг асуувал, галын хор, утаа үнэртэж байна. Гэхдээ энэ нь IV давхраас доош мэдэгдэхгүй байна гэлээ. МАН -ын байранд өчигдөр гарсан галын тухай хүмүүс янз бүрийн ойлголттой байна. Дашрамд дурдахад, МАН -ын байрыг 2009 оны долдугаар сараас “Өндөр буянт” компани барьж буй юм байна. Эл байрыг барихдаа МАН -ынхан улсын төсвөөс зургаан тэрбум төгрөг гаргуулж, мөн намынхаа гишүүд, дэмжигчдээс хандив цуглуулан нийт 14.7 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээллийг албаны хүмүүс өнгөрсөн онд өгч байсан билээ.

 

Ж.Тагтаа

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 22, 2011 10:37:40 am )

    yasan aimaar yum be dahiad shataad

antalya rent a car