antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

АТГ ”акул”-уудыг илчлэх үүрэг авлаа

нийтлэсэн Admin

Сонин л юм. Эрхэм гишүүд өнгөрсөн пүрэв гаригт өөрсдийг нь чангалж мэдэх хүнийг дэмжээд, бас баяр хүргээд зогсохгүй “Авлигын эсрэг сайн тэмцээрэй” гэж захив. “Намын нөлөөлөлд битгий автаарай” гэж эрх баригч намынхан буюу УИХ нам бусчуудад зөвлөж байна. Тэд бүр шоконд орчихож. АТГ-ын даргад өм    нө нь Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж асан Н.Ганболдыг, дэд даргаар Сөрөх тагнуулын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг санал болгосон нь тэднийг ийн барьц алдахад хүргэлээ.

Аргаа барахдаа, “АТГ “жараахайнууд”-тай /Мэргэжлийн хяналт, татвар, гаалийн байцаагчид гэх мэт төрийн албаны дундаас бага албан тушаалтнууд хамаарна/ тэмцдэг. “Акулуудтай” /энд яам, тамгын газрын удирдлагаас эхлээд УИХ-ын гишүүд ч багтана/ тэмцдэггүй. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах бол” гэсэн хоёр салаа утгатай асуултыг АТГ-ын удирдлагад томилогдох гэж буй хоёр эрхмээс асуув. Тэрхүү асуултынх нь эхний утга гэвэл, “АТГ-ын үе үеийн удирдлагууд өмнө нь “акул”-тай тэмцдэггүй уламжлалыг тогтоосон. Энэ жишгийг цаашид хадгалж үлдэх үү, эс үлдэх үү” гэсэн санаатай. Бас дэмжье, дараа нь намайгаа намнахгүй шүү гэж ч тайлбартайгаар.

Харин өөр нэг утга нь, томоохон албан тушаалтнуудын авлигатай яаж тэмцэх юм бэ. Тэднийг илрүүлж, ял шийтгэлийг нь эдлүүлэх үү гэсэн шууд утгыг илэрхийлнэ. Хараахан энэ албан тушаалд томилогдчихоогүй, өөрөөр хэлбэл, асуудал нь бүрэн шийдэгдчихээгүй байсан нэр дэвшигчид “Асуудлыг судалж байж шийднэ” гэсэн тайлбар хийснээр яг хэрхэх нь нууц хэвээр үлдэв.

Өнгөрч буй долоо хоногийн, магадгүй энэ жилийн хамгийн онцлох томилгоо болсон энэ үйл явдал олон хүний анхаарлыг татаж байна. УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг шиг тэдний ард аливаа нам хүчин байгаа эсэхэд эргэлзэж буй гэнэн “туулай” үгүй л байх. Мэдээж тэднийг томилоход, эрх баригч хоёр нам ханцуйндаа наймаалцсан биз. Үгүй бол хэрэг явдал яахан ийм амархан шийдэгдэх билээ.

Харин наймаа нь юу байв гэдэг анхаарал татаж байна. Акулуудыг илрүүлэх ёстой Авлигатай тэмцэх газрын шинэ удирдлага МАН, АН-ынхныг оролдохгүй юм бол өөр хэнийг гэж.

Ялангуяа МАН-ын зүрхэнд шар ус хуруулж буй ганц л нөхөр бий шүү дээ. Тэр нөхрийг сонгуулиас урьдаж “намнах”, адаглаад нэр дэвших боломжгүй болгож, авлигын хэргээр шийтгүүлсэн анхны төрийн өндөрлөг болгож болох уу. Байж болохуйц хувилбар биш үү. Чингэвэл МАН-д ашиггүй гэж үү. Авлигын хар ном гаргана гээд буй нөхрийг зогсоох ганц боломж энэ байж болно шүү. Авлигын загалмайлсан эцэг гэгддэг түүнийг МАН-ын саналаас хугаслуулахгүй байж болох гарц энэ мөн үү, мөн. Тиймээс л УИХ-ын байнгын хороогоор хэлэлцсэн өдрөө шууд чуулганд оруулж, 58 гишүүн оролцсон чуулганы хуралдаанаар 54 нь дэмжлээ. Үүний эсрэг Ерөнхийлөгч асан ямар хариу үйлдэл үзүүлэх нь сонирхолтой байна. Асуудал шийдэгдсэнээс хойш ердөө гуравхан хоног өнгөрч буй учраас тэрбээр сөрөг үйлдэл үзүүлсэнгүй. Цаашид хэрхэхийг нь харж л сууя. Хаширт нэг бодол бий л байх.

Ийм л таамаг эрхгүй төрнө. Өнөөгийн Шадар сайд буюу МАН-ын лидерүүдийн нэг М.Энхболд, У.Барсболд нарыг тагнаж, чагнаж байсан, “Гаалийн Х.Баатарын хэрэгтэй холбоотой хэд хэдэн нөхөр өнөөгийн УИХ-д бий” гэж мэдэгдэл хийгээд, шалгахыг АТГ-т санал болгоод байсан Б.Хурцыг МАН-ынхан магтах шахуу дэмжсэн нь үүнээс өөр ямар утга илэрхийлнэ гэж. Уг нь Ч.Сангарагчааг гүйцэтгэх ажиллагааны хуулийг зөрчсөн, УИХ-ын гишүүнийг тагнасан гэж зайлуулсан мөртлөө түүнтэй агаар нэгэн үйлдлийг хийж явсан хүнийг зөрүүлж томилсон нь бас л сонирхолтой томъёолол шүү. АН-ынхнын хувьд аль эртнээс Б.Хурцыг АТГ-ын удирдлагад тавихаар төлөвлөж байсан нь жилийн өмнөөс дуулдах болсон.

Н.Энхбаярыг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх хугацаанд С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Д.Энхбатыг хил давуулан хулгайлсан хэргээр Англид баривчлуулж, суллагдаж ирээд сар ч хүрээгүй байгаа Б.Хурцыг өөрөөр МАН-ынхан дэмжих болов уу. Түүнийг баривчлагдахад Н.Энхбаярыг буруутгасан янз янзын л “бор шувуу” нисээгүй бил үү. Харин Н.Ганболдын хувьд С.Зориг агсныг амиа алдахад Нийслэлийн цагдаагийн даргаар ажиллаж байсан, хэргийн газарт анх хөл тавьсан гэх мэтчилэн олон хэргийн зангилааг мэдэх цөөн хүний нэг гэдэг.

Тэднийг томилох эсэхийг шийдэх үед нэг асуудлыг эрхэм гишүүд тоть мэт давтаад байсан нь, ажлаа жирийн албан хаагчдыг шалгахаас бус дээрээс нь эхлэх хэрэгтэй гэдэг санаа. Төрийн эрх барих дээд байгууллагын нөхөд “дээрээс” гэж онцлон хэлээд байгаа нь өөрсдийгөө хэлээгүй нь лавтай. Өнөөгийн Ерөнхийлөгчийг ч өөрийнх нь санал болгосон хүмүүсээр шалгуулах гээгүй нь ойлгомжтой. Ингээд бодохоор нэг л хүнийг хэлээд байх шиг. Нэг хэсэгтээ л Монголын төрийн өндөрлөгийг шат дараатайгаар эзэгнэж, “дээр” нь ажиллаж байсан хүнийг л хэлээд байна. Тиймээс дээрээс нь эхлэхийг санал болгоод буй. Асуудал ч хэзээний тус газарт хаяглагдчихсан, Улсын мөрдөн байцаах газраас шалгаж байгаа. Иймэрхүү сонирхолтой томиллогоо боллоо. Б.Хурцын хувьд авлигын хэргийг илрүүлэхийн тулд авлигыг нь авч байгаад л бариад авдаг гэсэн бас нэгэн шинэ мэдээлэл хамгийн сүүлд сонсогдсон. Тэгвэл дээд албан тушаалд ажиллаж байсан мөнөөх эрхэм “Надад хахууль өгөхийг завдаж байсан” гэж хэлээд хэсэг шуугиулж л явсан. Үүнийх нь төлөө авлигын хэргийг нуун далдалсан хэрэг үүсгэхгүй эсэхийг хэн мэдлээ.

Асуудал цааш хэрхэн өрнөхийг харж л суух үлдлээ.

Н.ГАНБОЛД

АТГ-аар даргаар томилогдсон Н.Ганболд нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 1963-1971 онд нийс¬лэлийн 20 дугаар дунд сургууль, 1971-1975 онд Төмөр замын техникум, 1984-1988 онд ОХУ-ын Дотоод явдлын дээд сургуулийг төгссөн. Эрх зүйч, хуульч мэргэжилтэй. Магистр зэрэгтэй. Ам бүл гурав. Тэрбээр 1975-1979 онд “Улаанбаатар төмөр зам”-ын элчит тэрэгний депод засварчин, мастер, 1979-1984 “Улаанбаатар төмөр зам”-ын Цагдан сэргийлэх ангид цагдаа, эрүүгийн төлөөлөгч, 1988-1990 онд “Улаанбаатар төмөр зам”-ын Цагдан сэргийлэх ангид ахлах төлөөлөгч, Цагдан сэргийлэх ангийн дарга, 1990-1994 онд Эрдэнэт хотын Цагдан сэргийлэх хэлтсийн дарга, 1994-1996 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, 1996-1998 онд нийслэлийн Цагдаагийн хэлтсийн орлогч дарга, хэв журмын хэлтсийн дарга, 1998-2006 онд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, 2006 оны гуравдугаар сараас 2007 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд Тагнуулын ерөнхий газрын даргаар тус, тус ажиллаж байжээ. Ингээд 2008 оны хоёрдугаар сараас Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдын яамны зөвлөх, Консулын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2011 оны зургадугаар сард бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон байна. Н.Ганболд нь цагдаагийн хурандаа цолтой. Цэргийн гавьяаны Улаан тугийн одон зэрэг одон медалиар шагнуулж байжээ.


Б.ХУРЦ

Б.Хурц нь 1969 онд Улаанбаатар хотод төрсөн. 1977-1987 онд нийс­лэлийн 23 ду­гаар дунд сур­гууль, 1987-1991 онд Эрхүү хотын Барилгын техникум, 1997-1999 онд Москва хотын Эдийн засаг, статистик, мэдээллийн их сургууль, 1999-2000 онд ОХУ-ын Аюулгүй байдлын академид суралцаж, төгссөн. Эдийн засагч, хуульч мэргэжилтэй. Ам бүл зургаа. Тэрбээр 2000-2000 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, 2002-2004 онд Монгол Улсаас Унгар улсад суух Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2004-2005 Монгол Улсаас Турк улсад суух Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Тагнуулын ерөнхий газарт хэлтэс, газрын дарга, 2006-2009 онд МИАТ компанийн БНСУ-ын Сөүл хотод суух төлөөлөгчөөр ажиллаж байсан. Улмаар 2009 оны зургаадугаар сараас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байв.

Л.Нарантөгс

Зохиогчийн эрх: “Ардын эрх” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car