antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

ӨМЧТЭЙ ХҮНД өгсөн нь дээр дээ

нийтлэсэн Admin

Таван толгойн хувьцааны 10 хувийг аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээр өгнө гэсэн УИХ-ын 39 дүгээр тогтоолыг өөрчлөх хүсэлтэй гишүүд гарч ирлээ. Өөрчлөхдөө аж ахуй нэгжид 10 хувийг өгөхөө болиод ард түмэндээ өгчихье гэлээ. Энэ санаагаа чуулганаар хэлэлцүүлээд эхлэв. Санаа нь бүтвэл иргэд 20 хувийн хувьцааг “Таван толгой”-гоос эзэмших болох нь. Ард түмэнд саймширсан гишүүдээс нэг л зүйлийг асууя. Монголын 2.7 сая иргэн бүгдээрээ баялаг бүтээгээд улс орноо авч яваа юу. Үгүй шүү дээ. Энэ улсын 20 мянга гаруй аж ахуй нэгж л улс орныг ургаш нь чирч хоёр саяулаа хойноос нь чирэгдэж яваа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 92 хувийг хувийн хэвшлийн аж ахуй нэгж, үндэсний томоохон компаниуд бүрдүүлж байгаа хамгийн сүүлийн мэдээлэл байна. Арван хүн тутмын зургаа нь аль нэг аж ахуй нэгжид хамаарч ажилтай, орлоготой, амьдарч явна. Үүнийг төрийн түшээд мэдэж байгаа. Эх орондоо ийм их нэмэртэй байгаа эдийн засгаа “Дотоодынхон” гэсэн нэрээр эх орны хувьцаанаас хасах гээд байгаа нь ямар учиртай юм бэ. Өмч хөрөнгөтэй хүмүүсийг өнөөдрийн төр, төрийн албан хаагчид ямар их үзэн ядна вэ. Өөрсдийнхөө цалинг болохоор өнжөөд л нэг нэмдэг. Энэ бүх популист арга барил үнэндээ арайхийн хөл дээрээ босч ядаж  байгаа аж ахуй нэгжүүдийг хөлдөө чирч гүйцлээ. Одоо бүр эх орны хувь хишиг, хувьцаа юмандаа ч аж ахуй нэгжүүдийг оруулахгүй гэнэ. Огт пүүс компанигүй улс орон болно гэсэн үг үү. Коммунизмын үнэр танар мөн үү. Бодлого чинь ерөөсөө ойлгогдохгүй байна, эрхэм түшээд ээ.

УИХ-ын гишүүн Д.Одбаярын зүгээс “Иргэн Дорж 536 ширхэг хувьцаатай, компанийн захирал Бат болохоор 28 123 ширхэг хувьцаатай болох нь. Энэ нь Үндсэн хуульд заасан хүнийг нийгмийн гарал үүсэл, хөрөнгө чинээгээр нь ялгаварлахгүй гэсэн заалтыг зөрчсөн хэрэг болно” гэж үзжээ. Үндсэндээ мань эр Үндсэн хуулийн энэ заалтыг саначихаад л тэртэй тэргүй Үндсэн хууль дээр очоод гацах энэ асуудлаар жаахан улс төр хийж, ард түмэндээ хайртай царайлъя гэж шийджээ. Үндсэн хууль дээр наад асуудал чинь унахгүй гэвэл унахгүй. Гарах олон боломж бий. Жишээлбэл, “Нэрлэсэн үнэ” гэдгийг хэт өндөр биш, хэт доогуур биш тогтоогоод 10 хувиасаа аж ахуй нэгжүүд ч, хувь хүн ч аль аль нь нэрлэсэн үнээр нь авах эрхийг нээлттэй болгоод өгчих л дөө. Хуулиндаа заагаад өгчих. Энэ мэт наад захын гарцыг Их хурлын гишүүн олж харахгүй байв гэж дээ. Ингэх юм бол Үндсэн хууль дээр хүний эрхийг зөрчсөн болно гэсэн яриа чинь асуудалгүй шийдэгдэнэ. Ингэхээр энэ санаачилгыг гаргасан Их хурлын гишүүнд “Эх оронч битгий царайл” гэж хэлмээр байна.

Энэ тэр улс орны жишээ татах дуртай эрхэм гишүүдэд хэлье. Хөгжсөн улс оронд иргэний эрхээ хоёрдугаарт тавиад эдийн засгийн эрхээ эхэнд тавиад явсан гаж түүх байдаг юм. Америкт 50-хан жилийн өмнө арьсны өнгөөр ялгаварлаж болохгүй гэж хуульчилсан. ӨАБНУ-д ч гэсэн хүний эрх 10-хан жилийн өмнө эмхэрсэн. Газрыг нь хувьд олгож эхэлснээр. Ингэж хүний эрхээс урьд эдийн засгаа өөд нь татах бодлого барьснаар энэ улс орнууд өнөөдөр хөгжил цэцэглэлтгүй сүйрчихсэн байна уу. Ийм замаар явсан олон улс орон өнөөдөр үндэсний үйлдвэрлэл, дотоодын аж ахуй нэгжүүд дээрээ улс орныхоо ачааны хүндийг үүрүүлчихээд ямар ч хямралыг даван туулаад явж байна. Америкт хямрал боллоо гэхэд иргэндээ мөнгө өгдөггүй. Томоохон компаниуддаа л тусалдаг. Тэд нь ажлын байраа авч үлддэг. Ажлын байр нь баталгаатай байгаа ард түмний амьдрал сайхан харагдах аж.

Их хурлын гишүүд нь энэ мэт жишээг олж хардаггүй байж. Харин аж ахуйгаа хөл дээр нь босгохын тулд үхэхээс бусдыг үзсэн Монголын олон компанийн эзэд үүнийг мэдэрдэг юм билээ. Тийм ч болохоор нэгдэж “Монгол 999” хувьцаат компанийг байгуулсан. Тэд энэ төр засагт ямар ч болзол тулгаагүй. Харин төрөөс тулгасан болзол нөхцөлийг нь биелүүлээд Таван толгойд ижил нөхцөлөөр өрсөлдье гэсэн. Таван толгойд оролцож буй гадаадын 11 тоглогчтой ижил нөхцөлөөр шүү. Манай Засгийн газраас эдгээр 11 компанийг урьдчилгаа болох 0.5-2 тэрбум ам.долларыг төл гэсэн юм билээ. Манай “Монгол 999” ХК-ийн зүгээс ч “Бид ч гэсэн урьдчилгаа энэ мөнгийг чинь төлье” гэлээ. Эдгээр 11 компани бол дэлхийн луугарууд. Манайх юу билээ. Гэвч үзэж таръя л гэлээ. Болж л байгаа биз дээ. Бусад улс орны компаниуд Монголын эрдэс баялгийг ашиглаж дэлхийн тавцанд байр сууриа бататгаж байхад манайхан яагаад болохгүй гэж. Үүнийг яагаад жадлан эсэргүүцээд байгаа юм бэ, УИХ-ын зарим гишүүд. Манайхан тэрбум ам.долларын урьдчилгааг өгөх хэмжээнд оччихсон л байна шүү дээ. Ийм хэмжээнд хүрэхийн тулд манай компаниуд ямар их хөдөлмөрлөснийг, ямар их баялаг бүтээснийг, ямар их ажлын байр бий болгосныг, үүний үр дүнд хоёр сая гаруй ард түмнээ өлсгөхгүй, өвтгөхгүй авч явж байгааг та нар бодож үзсэн үү. Нэг компанийн захирал дор хаяж 70 хүнийг ажлын байраар хангаж, ард нь байгаа ар гэрийнх нь 400 хүнийг гэдэс цатгалан, мөр бүтэн авч явж байна. Ингэхээр Таван толгойгоос аж ахуй нэгжүүдэд өгөх 10 хувь чинь иргэдэд ирэх үр шимийг нэмж буй хэрэг. Д.Одбаярын яриад байгаа 28123 ширхэг хувьцааг тэр нэг компанийн захирал тэврээд Америк руу алга болчихгүй, харинчиг хөрөнгийн баталгаа болгож, хөрөнгө босгож, ажлын байр нэмэгдүүлж, ашиг орлого нь нэмэгдэхийн хэрээр сайндаа авгай хүүхдээ гадагш нь нэг явуулна биз, бусдыг нь эдийн засгийн эргэлтэд оруулж энэ улс орон, ард түмний төлөө зориулна. Ингэж чадаж байгаа үндэсний аж ахуй нэгжүүдийг нэрлэ гэвэл захаас аваад байна.

Энэ нөхөр ярьдаг л нэг санааг ярьж байна гэх аваас тэнэг ч гэмээр нэг санаа дэвшүүлье. Экспорт, импортоо бүрэн хаагаад зөвхөн өөрийнхөө бүтээснээр нэг жил амьдраад үзэх үү, Монгол Улс. Манайхаас бусад орон бол тураад үхнэ. Мань монголчууд бол яах ч үгүй. Ингэнэ гэж ч юу байхав, гэхдээ ийм юм боллоо гэхэд энэ хэдэн аж ахуй нэгж чинь л Монголыг аваад гарна даа. Өнөөдөр төрд буй сайд дарга нарын хэн нь ч чадахгүй. Чадахгүй болохоороо, зовлонг нь мэдэхгүй болохоороо ард түмэнд хайртай болж жүжиглэн, аж ахуй нэгжүүдийг хадны мангаа болгон ярьж байгаа юм.

Манай улс өнгөрсөн онд эрдэс бүтээгдэхүүн, амьтны гаралтай түүхий эд тэргүүнтэй олон төрлийн бүтээгдэхүүнийг 102 оронд экспортолсон байна лээ. Зуун оронд бүү хэл 10 оронд ч экспорт хийхгүй байгаа улс орнууд дэлхийд олон. Энэхүү экспортын хариуд эх орон руу маань резинин гутал, хальсан хувцас орж ирж байгаа нь үнэн. Үүнийг өөрчилье, эцсийн бүтээгдэхүүн, нэмүү өртөг шингээе, бид чадна хэмээн дотоодын аж ахуй нэгжүүдэд үнэндээ тийчилж байна. Дээрх экспортын 30-аад хувь нь түүхий нүүрс. Түүнийг баяжуулаад өртөг шингээгээд гадагш нь гаргая гэж байна. Ингэхийн тулд Таван толгойгоос таарсан үнээр нь хувьцаа худалдан авч өөрсдийн санхүүгээ чадавхижуулъя гэсэн урам зориг дээр нь УИХ ус хийж буй нь үнэхээр харамсалтай. Ямар ч цаг үед, хямрал зуд ирсэн хажууд маань байж байх дотоодын аж ахуй нэгжүүдээ дэмжье. Тэр “Монгол 999” ХК-ийг нийтээрээ дэмжиж тусалъя. Тэнд л Монгол Улсын найдлага байгаа шүү. Тэгэхээр аж ахуй нэгжүүдэд 10 хувийн хувьцаагаа өгдгөөр нь өг. Үндсэн хууль зөрчсөн болох гээд байгаа юм бол эхэнд хэлсэн шиг иргэд, аж ахуй нэгжид ижил нөхцөл олго. Ингэхгүйгээр ганц ард түмэн минь гэж хашгирах нь Африкийн өнөө яриад байдаг улсууд болох Тунис, Мадагаскар, Уганда… болно. Эдгээр улс орон “эх орончид”-ынхоо хөлд байгалийн баялгаа үрэн таран хийж үр хүүхэд нь өнөөдөр дэлхийн ядуус болчихоод байна шүү дээ.

П.ХАШЧУЛУУН

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car