antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

Баячуудын өр цайрч, ядуусын өр аминд нь хүрч байна

нийтлэсэн Admin

Өнгөрсөн 2009 оны зуд олон айлын хотыг харлуулж, хэдэн малаа “Хаан” банкны барьцаанд тавьчихсан байсан эр амиа хорлож, нас барсан тухай гашуун мэдээ олон хүнийг хирдхийлгэж байсан цаг саяхан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр, бидний хэлж заншсанаар гурав, дөрөвдүгээр хорооллын автобусны буудлын эцэст байрлах “Алтай” зочид буудалд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоноглохоор ороод амиа егүүтгэсэн хэрэг гарсан.

Хосууд бусдад өртэй байсан учир амиа егүүтгэхийнхээ өмнө гэрээслэл бичиж үлдээсэн байна.Тэд гэрээслэлдээ “Хойд төрөлдөө сайхан амьдрах болно. Бусдад их хэмжээний өртэй учир цаашид амьдрах боломжгүй боллоо”  гэсэн алга дарам цаас үлдээгээд амиа хорлосон байх юм. Дөнгөж 24, 25 настай хос залуус өр ширнээс айж, амиа хорлосон энэ эмгэнэлт хэрэгт дахиад л шүүх цагдаа, хууль хяналтынхны  сэвтсэн нэрийг сэдрээж, “Баячуудын өр цайрч, ядуусын өр аминд нь хүрдэг” гэдэг яриа хаа сайгүй тэнүүчилж байна. Үнэндээ олон арван тэрбум төгрөгийн өртэй баячууд өнөөдрийг хүртэл сохор зоос ч эргүүлж төлөхгүй дураараа авирлаж, харин хэдхэн төгрөгийн өртэй ядуус л хамаг байдгаа Шүүхийн шийдвэрийнхэнд хураалгаж, ял сонсож, үүнээс айсан нэг нь амиа хорлож байна. “Анод” банкны чанаргүй зээлийн хэмжээ 120 тэрбумд хүрсэн. Хэдийгээр хохирогч нарын амыг төр засаг  хааж,  энэ хэргээс хэл ам багатай салахыг хүсэж байгаа ч банкны нэрээр их хэмжээний зээл аваад завшчихсан тэрбумтануудын хэрэг мөддөө шувтрахгүй нь бололтой.

Өнөөдөр гэмт хэрэгт сэжигтэн яллагдагчаар татагдчихаад байгаа “Анод” банкны захирлууд “Манай банк хэвийн ажиллаж байсан. Зориуд дампууруулчихсан” хэмээн ичиж улайхгүй ярьцгаадаг. Тэгвэл тэд банкны мөнгийг дур зоргоороо ашиглаж, наашаа харсан хүн болгонд зээл нэрээр мөнгө тарааж, ах дүү хамаатан садантайгаа нийлж, хувааж аваад идчихсэн нь тодорхой болчихоод байна. Тус банкны ТУЗ-ийн дарга асан Э.Гүр-Аранз өөрийнхөө  төрсөн  дүү Эрдэнээгийн Цэрэндаш гэгчид гурван удаа зээл олгож. 2008 оны 5 сарын 7-ны өдөр Э.Цэрэндаш “Анод” банкнаас 18 сая төгрөгий зээл анх  авч байж. Гэвч энэ зээлээ бүрэн төлөөгүй байж хоёр удаа өөрийнхөө нэрээр хоёр удаа зээл авчээ. Дараа нь “Стардевелопмент” ХХК-ны нэр дээр дөрвөн сая ам доллар зээлжээ. Үүнээс гадна Э.Цэрэндорж “Уянга болор” ХХК-ны нэр дээр зээл авч, 1,6 тэрбум төгрөгийн өр тавьжээ. Өнөөдөр Э.Гүрранз захирлын төрсөн дүү Э.Цэрэндорж нь  “Анод” банкинд 6,9 тэрбум төгрөгийн зээлтэй байна.

Бас болоогүй. Э.Гүрранзын дүү Э.Батболд тус банкнаас “Ай Ти Зэт” ХХК-ны нэрээр 1,7 тэрбум төгрөг зээлчихээд бас л төлөөгүй сууж байх юм. Э.Гүрранз захирлын хоёр дүүгийн өр гэхэд л өнөөдрийн байдлаар 8,7 тэрбум төгрөгт хүрчихээд байгаа. Үүнээс гадна Э.Гүрранз захирлын хүү Г. Төгөлдөр 2006 оны 2 сарын 9-ны өдөр нэг  сая гурван зуун мянган ам доллар “Анод” банкнаас зээлжээ. Энэ зээлийн үлдэгдэл 1,9 тэрбум төгрөгийг бас л төлсөнгүй. 2009 оны 12 сарын 31-ны байдлаар түүний нэр томоохон зээлдэгч нарын нэрсийн жагсаалтанд бичигдэж байсан ч, сүүлийн үед алга болчихсон тухай өр барагдуулахаар ажиллаж байгаа хуульчид ярьцгааж байна. “Анод” банк дампуурсны дараахан “Гүн төгөл” нэртэй ямар ч барьцааны хөрөнгөгүй компани хоёр удаагийн зээлээр  1,1 тэрбум төгрөгийн зээл авчихсан нь илэрчээ. Энэ компанийн эздийг удаан хайсны эцэст Э.Гүрранз захирлын  өөрийнх нь үүсгэн байгуулсан хувийн компани болохыг саяхан тогтоосон гэнэ. Энэ бол баримт. Харин банк байгуулж, өөрсдөө мөнгө завшиж, банкны эздийн дүрд тоглож байсан “Анод”-ынхан ямар ч ял зэм хүлээгээгүй сууж байна. Тэд өөрсдийгөө хэлмэгдсэн хэмээн зарлаж, Монголын төртэй хариуцлага тооцох юм гэсэн. Тэгвэл «Анод» банканд 17 тэрбум 500 сая төгрөгийн өртэй Б.Наранхүү морь уралдуулж, машин тэрэг бэлэглэж, бүр сонгуульд нэр дэвшинэ гэж мөрөөдчихсөн Дундговиор нэг найр наадам хийж явна. Б.Наранхүүгийн зээлийг бүгдийг муу зээл гэж эрх хүлээн авагчид тодорхойлсон байдаг.
Үүнээс гадна “Монгол газар” компанийн Ц.Мянганбаяр 12 тэрбум төгрөгийн өглөгтэй. Түүний өр нийтдээ 120 тэрбумд хүрсэн гэдэг явган яриа ч бий. Гэвч мань хүн өнөөдөр бас л ямар ч өр зээл эргүүлж төлсөнгүй. Тэдний араас «Жи энд Юу голд» ХХК, «Аэро Монголиа» ХХК, «Сити такси» ХХК, «Стардевелопмент» ХХК, «Очир төв» ХХК, «Дээж-Овоо» ХХК, «Уянга болор» ХХК, «Эм энд Жи констракшн» ХХК, «Тас петролеум» ХХК, «Гацуурт» ХХК, «Селвок» ХХК, «ОССК» ХХК, «Ай Ти Зэт» ХХК, «Их барилга» төсөл, «Хотын зам» ХХК, «Анома» ХХК, «Мон Форте» ХХК, «Гүн төгөл» ХХК, «Оюуны-Ундраа» ХХК, «Сэбоцэ» ХХК, «Ус орчин» ХХК, «Эрчим хүч барилга угсралт Трест» ХК, «Сод Монгол» ХХК, «МБК» ХХК, «Шинэ торгон Монгол» ХХК, «Коул дизель Монголия» ХХК, «Интерпей» ХХК, «Си Эф Си» ХК, «Эрхэс Майнинг» ХХК, «ТБД Андууд» ХХК, «Арвижин үржихүй» ХХК, «ХНС» ХХК, «Сэлэнгийн тариалан» ХХК зэрэг компаниуд асар их хэмжээний өртэй ч тэдний өр бараг цайрч, захирлууд нь тансаг хангалуун амьдарсаар байгаа. Өнгөрсөн нэг жилийн дотор “Анод” банкны эрх хүлээн авагчид 6-30 сая орчим төгрөгийн өртэй цөөхөн хэдэн хүнийг шүүхэд өгч, албадан гүйцэтгэсэн байх юм. Тэгсэн хэрнээ том том өрнөөс ганцыг ч барагдуулж чадаагүй байна. Баячуудын өр цайрч, ядуусын өр аминд нь хүрч байна. Энэ шударга явдал гэж үү?

Төрийн мөнгийг яаж хуйвалдаж, хувааж авч идэж болдгийг Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын хэрүүлээс монголчууд бишгүй суралцаж байна. Харин бизнест луйврыг яаж хийдгийг яруу тодоор харуулж буй, “цайрсан” нөхөд бас байна аа. “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын тэргүүлдэг эл жагсаалтын хоёрдугаарт “Жамп”-ын Л.Цэрэндавааг Татварын ерөнхий газар нэрлэж байна.

Л.Цэрэндаваа гэгч хэн бэ

Эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй энэ хүн “Жамп” ХХК-ын босс. Нөгөө талаар, ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал ашиглах буюу олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа төрийн хуульд салаавч үзүүлэн, Эрүүгийн цагдаагийн газрын сэжигтнээр “нэр дэвшээд” буй том эр.
Түүнийг бизнест анх хөл тавихад нь одоогоос 20 жилийн өмнө ганзагын наймаанд одоогийн Батлан хамгаалахын сайдтай ганзага нийлж явсан гэх яриа бий. Харин бизнесээ уул уурхайгаар өргөжүүлэхэд нь цагт Ашигт малтмалын салбарыг атгаж явсан Лу.Болд сайдын дэмжлэг байсан эсэхийг барин тавин хэлэх хүн гардаггүй юм. Нэг ийм фигур бизнесийн салбартаа бол нэлээд танигдсан. Монголын толгой баячуудын тоонд багтаж явдаг. Хувь араншингийн хувьд шазууртай, баргийн жижиг асуудлаар “Тэмцэж яагаад болохгүй гэж” хэмээн омогшдогийг нь олон удаагийн ярилцлага, мэдэгдлүүдээс харж болохоор байдаг. Ийм нэг нөхөр одоо төртэй зодолдож эхэллээ. Түүний татварын өр 8,2 тэрбум төгрөг. Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст компани нь харьяалагддаг бөгөөд харьяа татварын хэлтэст татвараа огт төлдөггүйгээр үл барам шүүхийн шатанд басамжилсан хариулт өгсөөр удаж байна. Жамп ХХК компаниас татвар авах гээч чадаагүй учраас шүүхээр хүртэл өртэй гэдгийг нь тогтоолгосон байх юм. Өнөөдрийн байдлаар тус компани

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 04 дүгээр сарын 8-ны өдрийн 599 дугаартай захирамжаар тус компаниар төлүүлэхээр шийдвэрлэсэн 671667900 төгрөгийн албан татварын өр
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1391 дугаартай шийдвэрээр төлүүлэхээр шийдвэрлэсэн 2743815300 төгрөгийн албан татварын өр
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 953 дугаартай шийдвэрээр төлүүлэхээр шийдэгдсэн албан татварын өрийн үлдэгдэл 3324506600 төгрөг
Татварын улсын байцаагчийн 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 250892 дугаартай актаар ногдуулсан 1521382800 төгрөгийн өртэй байна.

“Жамп”-ын 24 лицензийг хураагаад байна

Эрхэм бизнесмэний татварыг  төлүүлэх нь эр үхрээс сүү сааж, элгэн тараг бүрэхээс ч хэцүү ажил болоод байгаа гэнэ. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 953 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүхээс “Жамп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын 24 тусгай зөвшөөрлийг  битүүмжилжээ. Уг захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2/6448 дугаартай “Эрх түдгэлзүүлэх тухай” албан бичгээр “Жамп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай Ашигт Малтмалын газарт мэдэгдсэн байна.
Мөн “Жамп” ХХК нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 953 дугаартай шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх тухай захирамж гарсны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2009 оны 9 дүгээр сараас явагдаж эхэлжээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2/9227 дугаартай албан бичгээр Ашигт Малтмалын газарт “Жамп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдсэн байдаг. Уг бичгийн дагуу Ашигт Малтмалын газар 2009 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 3-5393 дугаартай албан тоотоор “Жамп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тусгай зөвшөөрлүүдийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, хязгаарлалтын бүртгэлд авч бүртгэсэн тухай мэдэгдсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 150/192, 150/193 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолуудаар “Жамп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын 24 тусгай зөвшөөрлийг битүүмжилж, хураасан байна.

Нийт 27 лицензээс “Жамп”-ын нэр дээр 7 нь л үлдсэн, бусад нь…

“Жамп”-тай холбоотой сөрөг мэдээллүүд ар араасаа цуварсаар  Ашигт малтмалын газарт очиж торлогддог. Учир нь мань эр бизнесийн ямар ч совестгүй үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой болсон ч яагаад ч юм уул уурхайн салбар дахь ашиглалт, хайгуулын үйлдвэрлэлийн эрхийг бол гартаа оруулж чаддаг шидтэй.
Нийтдээ 27 лицензийг халаасалж дөнгөсөн Л.Цэрэндавааг харьяа татварын алба зүгээр байлгахгүй нь ойлгомжтой болж, зөрчил арилгуулах нэхэмжлэлийг шүүхэд өгөнгүүт түүн шиг ядуу хүн байхгүй болж хувирчээ. Өөрөөр хэлбэл, 27 лицензтэй байсан нөхөр нэг л нартай өдөр гэнэт долоохон лицензтэй үлдсэн байх юм. Ашигт малтмалын газрын лавлагаагаар энэ нь батлагдаж  байгаа юм гэнэлээ. “Жамп”-аас авлагатай татварынхан хуул цагдаагийн хаалга татаж явах хойгуур Л.Цэрэндаваа  лицензүүдээ “Ододгоулд” “Жамп Алт” ХХК-д шилжүүлж чаджээ. Татюарын Ерөнхий газраас  “Жамп” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолгож, хэргийг  шүүхэд хянан шийдвэрлэх гэж цаг алдаж байх зуур мань эр хамаг хөрөнгөө бусдад шилжүүлж, хоосон ядуу хүний дүрд тоглож байна.
“Жамп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдээр “Жамп Алт” ХХК нь 2009-2010 оны хооронд олборлолт хийж банкуудад алт тушаасан. Татварын ерөнхий газраас авсан алт тушаалтын мэдээгээр “Жамп” ХХК нь 2007-2009 оны хооронд 15702854588 буюу 15 тэрбум төгрөгийн, “Жамп Алт” ХХК нь 2009-2010 оны хооронд 17690802198 буюу 17 тэрбум төгрөгийн алт тушааж, орлого олсон мэдээ байдаг.
Гэтэл “Жамп” ХХК-д татварын улсын байцаагчийн акт болон удаа дараагийн шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр шийдвэрлэсэн албан татварын өрийг огт хэрэгсэхгүй, толгой дээгүүр явсаар байна. Монголын хууль дээд түвшиндээ, улстөрийн ч, бизнесийн ч дээгүүр зиндааныханд үйлчилдэггүй нь үнэн юм байна.
Б.Ууганбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car