antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

“Бөхчүүд сэргээш хэрэглэж болно”

нийтлэсэн Admin

Наадам бүрийн дараа болдог нэг хачин үйл явдал байна. Хаа байсан халуун зуны долдугаар сараас эхэлсэн мөртлөө цас мөсний цаг хүртэл сунжирдаг бөхчүүд сэргээш хэрэглэсэн үгүйг тогтоодог,  хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг энэ үйл явдлын баатрууд өнгөрсөн долоо хоногт зэм шийтгэл хүлээсэн байна.

Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд зургаа давж, харцага цол хүртсэн Ховд аймгийн Мянгад сумын уугуул Г.Алтангэрэл, тав давж, начин цол хүртсэн, Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ч.Цогбаяр гэж хоёр нөхөр энэ жилийн наадмаар допингтой нааджээ. Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хорооноос энэ жилийн баяр наадмаар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөхийн барилдах эрхийг хоёр жилийн хугацаатай хасах шийдвэр гаргаснаа өнгөрсөн пүрэв гаригт танилцуулав.

Энэ бол бөхчүүдээс сэргээш авч эхэлсэн цаг үеэс хойш анх удаа төдийгүй хамгийн “хатуу” шийтгэл хүлээж байгаа тохиолдол юм. Өмнө нь бөхчүүд сэргээш хэрэглэсэн нь гэрээт лабораторийн шинжилгээгээр батлагдсан ч ийм хэмжээнд зэмлэж байсангүй. 2009 оны наадмын дараа улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ц.Сумъяабэйс нарын тухайн наадамд хүртсэн чимгийг хурааж байсныг эс тооцвол.

Гэтэл Баяр наадмыг зохион байгуулах хорооноос Ховдын хоёр бөхөд өгсөн шийтгэлийг тийм ч зөв шийд байгаагүй гэж үзэх хүн олон байна. Бөхчүүдийн цол, чимгийг яагаад хураасангүй вэ гэж асуух хүн захаас аваад байна. Бөхчүүд дотроосоо дургүйцэж байна. Аргагүй л дээ. Бөхчүүдэд өгдөг шийтгэл, зэмлэлээ хууль ёсоор нь шийдэхгүй бол үндэсний бөхийн энэ хүрээллээс сэргээш гэдэг үг хэзээ ч арилж, салахгүй учраас чамлалттай санагдаж байна.

Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр залуу наадмаас хойш өөрсөдтэй нь холбоотой ийм муухай хэрэг мандаад байхад гэмшсэн шинжгүй заалны барилдаанд хэл амтай барилдаан хийчихсэн л явж харагдана лээ. Өөрсдөө очоод Солонгост В шинжилгээгээ баталгаажуулах уу гэж байхад МҮОХ-ноос бараг дөлөөд алга болсон гэх ч яриа бий. Уг нь бөхчүүд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу сэргээшийн шинжилгээг хариуцан хийдэг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид өөрсдийн зардлаар B сорьцыг шинжлүүлэх боломжтой байдаг ч “манай хоёр” товлосон хугацаанд нь тэр шинжилгээг хийлгээгүй юм.

Тэгэхээр тоохгүй байгаа юм биш үү, бөхчүүд. Допинг хэрэглэхийг, ганц хоёр жил наадмаар барилдахгүй байх зэргийг. Хуулийн дагуу бол сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийн тухайн наадамд хүртсэн цол, чимгийг хураах тухай заалт байдаг ч Баяр наадмыг зохион байгуулах хорооныхон “Эсвэл цолыг нь хураадаг, эсвэл барилдах эрхийг нь хасдаг” гэсэн тайлбар хэлж байна лээ. Гэхдээ үнэн хэрэгтээ бол хууль, дүрмэндээ “Сэргээш хэрэглэсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол уг бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах саналыг Зохион байгуулах хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийн баяр наадамд барилдах эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах” гэж заасан байдаг.

Гэтэл  энэ тохиолдолд Баяр наадмын Зохион байгуулах хороо Ерөнхийлөгчийн зарлигаар цол хүртэж, зарлиг зөрчсөн хоёр нөхрийн тухай ЕТГ-т ч мэдүүлээгүй байна лээ. Зохион байгуулах хороо, Монголын үндэсний бөхийн холбоо үүнд албан ёсоор тайлбар өгөх ёстой гэж бодож байна. Яагаад, ямар үндэслэлээр бөхчүүдийн цолыг хураагаагүй вэ гэдэг асуултад. Тэгэхгүй бол жил бүр гаргадаг ийм хөнгөн шийдвэрүүд “Бөхчүүд сэргээш хэрэглэж болно” гэсэнтэй адилхан харагдаж байна.

Б.МАРАЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car