antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 3 comments

”Алтжин”-гийн Г.Алтан ”Сайд”-ын татаасаар дахин өндийх нь

нийтлэсэн Admin

Монголд хамгийн том байшин шатааж, түүгээрээ алдаршсан “Алтжин”-гийн Г.Алтанг мэдэхгүй хүн ховор. Нэр нөлөө бүхий улстөрчийн ивээлээр 2.5 сая долларын татварын өрөөс мултарч чадсан гэх тэрбээр өдгөө дахин хүчээ авч эхлэв бололтой.

“Бөмбөгөр” худалдааны төв шатсаны дараа татварын өрөөс чөлөөлөгдсөн нь МАХН-даа үнэнч, томоохон санхүүжүүлэгч байсны шагнал байв. Бүр тухайн үед хотын дарга асан Ц.Батбаяр 50 сая төгрөгийн тусламж үзүүлж байсан билээ.

Тэгвэл түрээслэгчдийнхээ хохирлыг төлөх гэж луу унжсаар аавын хаалга татах дээрээ тулсан энэ эмэгтэй дахин сэрж, банкны салбарт хүч үзэхээр зэхэж байна.

Г.Алтан замаа засах оролд­­логоо Нүхтэд хаус барьж, төрийн сайд, дарга нарт бэлэглэснээр эхэлсэн гэх мес­сеж нисэх болсон. Ха­рин эрхэм сайд хариуд Г.Ал­танг дахин дээшээ га­рахад дэмжиж, бусдыг “айлгах” юм байх.

Таван жилийн өмнө хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй “Бөм­бөгөр” худалдааны төв шатсаны дараа Г.Алтан дам­­пуурч, 700 гаруй түрээс­лэг­чийнхээ бараа, таваарын өрөнд унасан. Үүнээс болж “Алтжин” групп худалдаа, барилга, зам тээвэр, ша­та­хуун түгээх станц, архи пи­воны үйлдвэрлэл, газар та­риа­лангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 64 охин компаниа зарсан бай­даг. Энэ үед Г.Алтан “Алт­жин” шатахуун түгээх станцуудаа “Жаст” группт, архины үйлдвэрээ зарим нэг бөхчүүдэд зарж, хохи­рогч­дын­хоо мөнгийг төлсөн гэдэг.

Харин үүнийг учир мэ­дэх хүмүүс Г.Алтан ша­та­хуун түгээх станцаа за­рах­даа “Жаст”-ын Ш.Батхүүгээс тал мөн­гийг нь л авсан хэмээн тайл­бар­ладаг юм билээ. Мэ­дээж хэдийнэ өөрийн гэ­сэн үнэнч хэрэглэгчтэй бол­чих­сон, байрлал сайтай шата­хуун тү­гээх станцуудыг за­рахад хэ­дэн тэрбумаар яриг­дах нь ойл­гомжтой. 14 тэр­бу­маар зарсан гэх яриа ч бий. Тиймээс ч тухайн үед шатахуун түгээх станцын наймааны үлдэгдэлийг “Хад­галамж” банкны 51 хувь­тай “тулгаж”, дахин най­маал­цаж болох юм.

700 гаруй түрээслэгчийн дөрвөн тэрбум орчим төг­рө­гийн хохирлыг бараг­дуу­лах гэж үйл тамаа үзэж бай­сан Г.Алтанд өдгөө бү­хэл бү­тэн банкны 50-н ху­вийг ху­далдаад авчих хэм­жэ­э­ний хө­рөнгө үлдсэн гэхэд эр­гэл­зэх хүн олон бий. Дээр нь шат­сан худалдааны төвийн­хөө суурин дээр “Алтжин Бөм­­бө­гөр” гэх шинэ худал­даа­ны төвөө барих гэж чам­гүй мөнгө хаясан байлгүй дээ.

Ш.Батхүү, Г.Алтан на­рын хоорондын наймаа үү­гээр дуусахгүй. Тухайлбал нийс­лэ­лийн Засаг даргын 2008 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 312 тоот за­хи­рам­жаар Г.Алтангийн эзэмш­лийн “Алтжин-Од”, “Алтжин сан”, “Гэгээт саяана”, “Гал хайрхан”, “Алтжин дилер”, “Өлзийт ус”, “Цөлийн заг” зэрэг компаниудын нэр дээр байсан 420 га газрыг “Жаст” группийн мэдэлд шилжүүлсэн байдаг. Хотын төвд байрлах эдгээр газрын үнэ бас л тэрбумаар яригддаг юм билээ. Үүний цаана “Хадгаламж” банкны хувь худалдах ажиллагаа явж байсан ч юм бил үү, хэн мэдлээ.

Гэхдээ Г.Алтан “Хадга­ламж” банкны 51-н хувийг авч байгаа нь сайд дарга на­рын нөлөө, тусламж ч байж болох юм. Ямартай ч­ Г.Алтан сайд дарга на­рынхаа буянаар банкны сал­бар руу үсрэлт хийж байгаа аж.

 

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (November 22, 2011 7:25:22 am )

    nyamdorj ch holbogdoltoi gar huudee

  • Anonymous (November 22, 2011 8:55:17 am )

    ene setgegdel uldeej baigaa tenguudiig dee.Naad Xaan bank chin gadaadii n hurungu oruulalttai gadaad bank.Neg l udur munguu mongoliin ediiin zasag muudlaa gehed hurunguu abaad yabna.Xadgalamj bank mongol ezentei bugd meddeg bolloo. Neg bankig ch gsn 100 hubi mongol balgia, Bankny system uurin gsn undesnii banktai baih n undesnii ayulgui baidaltai holbootoi gedgiig bugd bodtsgooi mongolchuudaa..

  • Anonymous (November 24, 2011 12:39:18 pm )

    hadgalamj ch bas tsaanaa gadniihu shude,orosuud bga gedgiig martaj bolohgui.

antalya rent a car