antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэнгийн хүү, бэр хоёр Францаас улс төрийн оргонол хүсчээ

нийтлэсэн Admin

Төрийн соёрхолт Бавуугийн Лхагвасүрэнгийн хүү “Болор цом”-ын эзэн яруу найрагч Хасар жил гаруйн өмнө эхнэр хүүхдээ дагуулан Францыг зорьж, дурлалын эх оронд чимээгүйхэн амьдарч байна.

Өвгөн эцэгтэйгээ “Болор цом”-ын тайзан дээр гутал тулах болсон яруу найрагч Хасар Францад Хүүхдийн театрт жүжгийн зохиолчоор ажиллаж байгаа гэнэ.

Монголд цор ганц Хүүхэлдэйн Театрын захирап байхдаа хүүхдүүддээ албан тушаал өгч, театрыг гэр бүлийн мэдлийн компанийн хэмжээнд ажиллуулж байсныг эс тооцвол нэр нөлөөгөө ашиглаж үр хүүхдээ өөд татаж яваагүй өвгөн найрагч Хасарыгаа Франц явахад багагүй нөлөөлж, өндөр цалин мөнгөтэй хамтран ажиллах гэрээг нь зохицуулж өгсөн гэдэг.

 

Удаан хугацаагаар эхнэр хүүхдийн хамт Францад ажиллаж, амьдрах  гэрээ хийсэн яруу найрагч Б.Хасарын  хувьд визны асуудал хамгийн хүндрэлтэй байгаа бололтой.

Тэрээр иргэншилээ сольж, Францын иргэн болох хүсэлтээ гаргасан ч Цагаачлалын алба хүсэлтийг нь хүлээж аваагүй аж. Цагаач болон хараар ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн хувьд хамгийн хүндрэлтэй асуудал болох визны гачаал яруу найрагч Хасарыг тойрсонгүй.

Аргаа барж Цагаачлалын албанаас улс төрийн орогнол хүсчээ. Францад ажиллаж амьдарч байгаа визгүй иргэдийн визтэй болох ганц шалгарсан арга бол энэ.

Сохрын газар сохор доголонгийн газар доголон гэдэг болохоор олны жишгийг дагаж улс төрийн орогнол хүссэн яруу найрагчийн Хасарын хүсэлтийг Францчууд харахан шийдээгүй байгаа аж.

 

Эх сурвалж: “Тэргүүн сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car