antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

БАЯН МОНГОЛЫН ЯДУУ ИРГЭДИЙГ БАЯЖУУЛАХ САН БА СТРАТЕГИЙН ОРД

нийтлэсэн Admin

Жилээс жилд нэмэгдэж байгаа эдийн засгийн өсөлтөөрөө манай улс дэлхийд эхний гуравт жагсаж байна. Гэвч нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийн 182 орноос 126-д бичигджээ. Энэ нь биднийг баян Монголын ядуу иргэд болсныг илтгэнэ. “Иргэн баян бол улс баян” гэсэн бичигдээг үй хууль бий. Гэтэл өнөөдөр Монголын бодит байдал эсрэгээрээ болжээ. Эдийн засгийн өсөлт ир гэдийнх нь амьжиргааны төвшинтэй ийнхүү урвуу хамааралтай болсон нь Монголыг “голланд өвчин” нэрвэж эхэлсний илрэл.

Манай эдийн засаг уул уурхайн салбарын эрчимтэй өсөлтөөс шууд хамааралтайгаар тогт вортой нэмэгдэж, 2004 онд 10 хувьд хүрч байлаа. Харин энэ оны эхний гурван улирлын байдлаар 16.7 хувь болж өсчээ. Энэ бол өмнө байгаагүй өндөр үзүүлэлт. Цаашид 2012 онд 20-иос дээш хувьтай болно хэмээн зарим нэг нь хөөрцөглөн мэдэгдэж байна. Гэтэл эдийн засгийн энэ өндөр өсөлт иргэдийн амьдралд бодитой үр нөлөө үзүүлж чадсангүй. Өмнө нь гаргаж байсан судалгаануудаас харахад ядуурал 10 жилийн өмнөхөөс буурсангүй. 35.2 хувьтай байсан бол одоо 40 хувьд хүрэх төлөвтэй байгаад судлаачид санаа зовниж байна. Энэ бол байгалийн асар их баялгаа эдийн засгийн зөв эргэлтэд оруулж, ард түмэнд ашиг тусыг нь зөв хүртээж чадаагүй “Муу засаглал” -тайг илтгэнэ.

Уул уурхайн баялаг даган өсөн нэмэгдэж буй эдийн засгийн эргэлтээ даган иргэдэд бэлэн мөнгө тараасаар хоёр дахь жилийг үдэж байна. Гэтэл энэ хугацаанд ажилгүйдэл, ядуурал улам газар авсан нь амьдралд бэлхнээ харагдаж буй. Ажлын байр олноор бий болсон. Сонины нүүр болгонд шахуу ажлын зар өчнөөн төчнөөнөөрөө зарлагдаж байна. Харин тэнд ажиллах хүсэлтэй хүн алга. Сар бүр авдаг 21 мянган төгрөг өнөөдрийг нь аргацааж, өлсгөхгүй, цангаахгүйгээр болгоод байгаагаас тэр. Энэ бол баян орны баян иргэдийн хүссэн ирээдүй биш. Иргэдийнхээ амьдралын баталгааг баялаг шигээ дэлхийд үнэлүүлэхийн тулд бэлэн мөнгө тараах биш далайцтай бодлого хэрэгтэй байна.

Газраа ухаж, баялгийн үүцээ дэлгэлээ. Харин одоо газраа биш тархиа ухах цаг ирлээ. Хүний хөгжил сан (ХХС)-гийн тухай хуулийг 2009 онд баталсан. Энэ хуулийг баталснаар ухаж олсон баялгийнхаа үр шимийг ард түмэнд шударга зөв хүртээх боломж бололцоог хуульчилсан гэж ойлгодог. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хүний хөгжил сан баялгийн эзэд болсон ард түмэнд уул уурхайн үр өгөөжийг шударга, хүртээмжтэй хүртээж чадсан уу. Үндэсний аудитийн газар, “Хөвсгөл далай ээж” төрийн бус байгууллагынхан Хүний хөгжил сангийн байдалд хяналт судалгаа явуул жээ. Аудитийн газрын хяналтаар, ХХС-гийн 2010 оны төсвийн орлогын гүйцэтгэлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрийн өмчийн ногдол ашгийн орлогоос 40,9 тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төсөвт ногдох хэсгээс 117,2 тэрбум төгрөг буюу 56.3 хувийг, “Оюутолгой” ХХК-иас урьдчилгаа зээл 70,9 тэрбум төгрөг буюу 43.7 хувийг төвлөрүүлжээ. Үүнээс 305,050.4 сая төгрөгийг иргэдэд бэлнээр буюу “21000”-ыг тараасан бол төр хариуцдаг ЭМД-ын шимтгэлийн төлбөрт 10,906.1 сая төгрөг зарцуулсан байх юм.

Орлого зарцуулалтын зөрүүнээс 183.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Үүнээс хамгийн их анхаарал татахуйц нь Хүний хөгжил сангийн орлогыг хоёрхон компаниас л бүрдүүлжээ. Харин Хүний хөгжлийн сангийн тухай хуульд заасанчилан бусад эх үүсвэрүүдээс ямар орлого оров? Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2-т зааснаар тус сангийн орлого нь төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгийн орлого, хувьцаа борлуулсны орлогоос хоёрдугаарт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт ногдох хэсгээс гуравдугаарт , хөрөнгө оруулалтаас орох цэвэр ашиг дөрөвдүгээрт, урьдчилгаа мөнгө, зээлийн тодорхой хэсгээс гэсэн дөрвөн эх үүсвэрээс бүрддэг. Үүнээс эхнийх нь буюу 3.2.1-д -д зааснаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлогоор бүрдүүлэх учиртай.

Энэ заалтаар бол стратегийн ордод одоо ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалтай “Чинхуа”, “Цайрт минирал”, МАК, “Багануур”, “Шивээовоо”, “Сентьерра гоулд” компаниас тодорхой хэмжээний орлого орох ёстой. Харамсалтай нь цагаан дээр хараар бичиж УИХ-аас баталсан энэ заалтыг Стратегийн ордуудад адил тэгш хэрэгжүүлэх, түүнийг шаардах хүсэл эрмэлзлэл манай төрийн эрх мэдэлтнүүдэд алга. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын стратегийн ач холбогдолтой хэмээн УИХ-аас баталсан 15 ордын наймыг нь хувийн компаниуд эзэмшиж байна. Үүнээс дөрөв нь БНХАУын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн мэдэлд, нэгийг нь Кана – дын хөрөнгө оруулалттай гад нын ком пани эзэмшдэг. Энэ нь Монгол Улсын Стратегийн ордуудын үнэ цэнийг бууруулж, ард түмэнд хувь хишиг хүртээх, ядаж Хүний хөгжил сангийн орлогыг бүрдүүлэхэд хүнийрх үү сэтгэлээр хандах боломжийг олгоод байгаа юм. (Стратегийн 15 ордыг эзэмшиж буй компаниудыг хүснэгтээс харна уу).

Хамгийн анхаарал татах ёстой нь дээрх найман ордын тавыг нь өнөө- дөр гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд Монголын төрд ямар ч хувь хүртээмжгүйгээр Монгол Улсын стратегийн ордыг эзэмшиж буй явдал. Тэр тусмаа уран, цайр, хар тугалга зэрэг стратегийн чухал бүтээгдэхүүн бүхий ордыг БНХАУ-ын төрийн мэдлийн болон хувийн компаниуд эзэмшиж байна. Тэдний дунд Монголын төртэй ямар ч яриа хэлэлцээр, зөвшилцөлгүйгээр Хонконгийн хөрөн гийн бирж дээрээс Монгол Улсын Стратегийн ордыг худалдаж авсан компани байгаад манай холбогдох байгууллага, ҮАБЗ анхаарал хан дуулах болоогүй юу. Энэ бол Дорнодын ураны бүлэг ордын нэг Гурванбулагийн орд. Үүнийг БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний корпораци буюу CNNCийн “охин” “China National Nuclear Corporation international” компани эзэм шиж байна.

Тэд тус ордыг Канадын “Вестерн проспектор” компанийн хувьцааг худалдаж авах замаар Гурванбулагийн ураныг ийнхүү өөрийн эзэмшилд авсан. Үүнийг нь манай төрийн холбогдох байгууллагууд үг дуугүй хүлээн зөвшөөрч бүртгэж авсанд ҮАБЗ өнөөдрийг хүртэл анхаарал хандуулалгүй бүтэн жилийг үдлээ. Энэ нь хэний эрх ашигтай холбоотой вэ? БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний корпораци нь Хонгконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, далайн чанадад уран олборлох үйл ажиллагаа явуулдаг Хятадын үндэсний цөмийн эрчим хүчний корпораци бөгөөд Хятадын ураны олборлолт болон цөмийн эрчим хүчний 74 хувийг хянадаг. Үүнээс үзвэл БНХАУ манай стратегийн гол түүхий эд болох ураны ордод Монгол төрийн ямар ч гэрээ, хэлцэлгүйгээр түрэмгийлэн эзэн суулаа гэж ойлгож байна. Тухайн үед “Вестерн проспектор” группийн Ерөнхийлөгч Эрик Борн “БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний корпорацитай уран болон эрчим хүчний салбарт хамтарснаар бид монголчуудтай улс төр болон санхүүгийн маш хүчтэй хэлхээ холбоо тогтоох ирээдүй харагдаж байна” хэмээн энэ үйл явцаа тайлбарлаж байсныг дахин сануулмаар байна.

Энэ үг канадууд Монгол төрийн өмнөөс Хятадын талтай манай баялгийг тохиролцдог болсныг илтгэж байгаа юм биш үү? Энэ мэтчилэн Монгол Улсыг хөгжүүлэх, иргэнийг нь баян байлгах учиртай Хүний хөгжил сангийн орлого бүрдүүлэлт, зарцуулалт, хуваарилалт, үр дүн, ач холбогдол зэрэгт дахин анхаарал хандуулах хэрэгтэй байна. Уул уурхайн баялгаас олж буй гол орлогууд ХХС-д төвлөрөх учиртай. Тиймээс ард түмний ирээдүйн итгэл найдвар болсон сангийн орлого, зарцуулалтад төрийн, төрийн бус байгууллагууд хяналт тавих цаг болжээ. Хүний хөгжлийн сан монголчуудыг хөлдөөх биш хөгжөөх сан байх учиртай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car