Уул уурхайн “Оюу Толгой” компанид хөдөлмөрийн аюулгүй байдлын хангаагүйн улмаас хоёр хүн амиа алдаж, 20 гаруй хүн хоолны хордлого авч байсан билээ.
Тэр бүү хэл тус компанид гадаад мэргэжилтнүүдийн Монгол эмэгтэй ажилчдад үзүүлэх бэлгийн дарамт гаарсан тухай ч зарим эх сурвалж өгүүлэх нь бий.
Тэгвэл өнгөрсөн Бямба гарагт бас нэгэн Монгол залуу бусдад хөнөөгдсөн гэмт хэрэг тус компаний гэр хороололд гарчээ.
Гэр хороолол гэсний учир нь тус компани одоог хүртэл ажилчдын кампус огт бариагүй юм.
Амиа алдсан залуу нь “Оюутолгой” компаний ажилчдын хоол хүнсийг бэлтгэдэг компаний шөнийн ээлжинд гарч, мантуу хийхэд тусалдаг хоёр залуугийн нэг юм байна .
Нарийн боов хийдэг газар луу ордог хаалганы намхан шатны дэргэд хар олсоор боож алаад орхисон байсныг түүнийг хайсан нөхөд нь олсон аж.
Мөн ажилчдын гэрийг хариуцдаг Тайд гэх энэтхэг хүн мөн л боолгосон байдалтай эмнэлэгт хэвтэж буй юм байна.
Ажилчдын зарим нь энэ том газар гарсан хэрэгт удирдлагууд ямар нэг байдлаар хамаатай байж ч болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж буй бөгөөд харин тус компаний удирдлагууд талийгаачийг амиа хорлосон хэмээн дүгнэлт хийж, хариуцлагаас мултрах оролдлого хийж буй тухай эх сурвалж өгүүлж байна.
“Оюутолгой”- компаний албан ёсны мэдээлэлд өгүүлж буйгаар тус компанид нийт 6172 хятад хүн ажиллаж байгаа юм.
Д.Зоригт
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 22, 2011 9:43:12 am )
za naadax chin bas teged yxsenii xoxi bolood l ongorno doo ,xervee ex orniixoo ezen shig ezen ni baiya gevel irex jiliin songyylidaa mash sain bodoj baij xynee songoororoi doo
-
Anonymous (November 23, 2011 12:06:25 am )
heden haltar hujaa nart ingvvleh gej de arai ch de
2 Comments