Нийслэлчүүдийн нэг хэсэг нь хог хийх зориулалт бүхий “Азийн цагаан дагина” нэртэй ногоон өнгийн ууттай танилцаад багагүй хугацааг үдлээ. Гэвч энэ нь цаад утгаараа хоггүй хот болгох гэхээсээ илүү хэн нэгний бизнесийг ивээн тэтгэх далд санаа агуулж буй бололтой. Гэхдээ чухам хэнийх гэдгийг олон нийтэд дэлгэхгүй л байна.
Хэдийгээр энэхүү үйлдлээ нийслэлийн удирдлагууд хогноос салах хамгийн сайн менежмент, монголчууд маш хурдан хугацаанд дадаж, зуршиж байна хэмээж байгаа ч тэрхүү ногоон уутыг ганц ч удаа авч үзээгүй айл, өрхүүд байсаар байна.
Өнгөрөгч даваа гарагт төрийн ордонд болсон “Бүтээн байгуулалтын цаг”-т оролцсон хотын удирдлагууд “Өнгөрсөн жил бид хогны 33.3 сая уут үйлдвэрлэж, нийслэлийн 317.1 мянган өрхөд тараасан. Энэ жил 335 мянган айлд нийлүүлнэ.” хэмээн мэдэгдсэн.
Түүнчлэн “Өнгөрсөн жил хэмжээ нь том, сэнжгүй байна гэх шүүмжлэл гарсан. Эдгээрийг арилгахын тулд тендер зарлаад, одоо дүгнэх гэж байна.
Мөн гэр хорооллын, орон сууцны айл өрхөд гээд дөрвөн төрлийн уут үйлдвэрлэнэ. Уутыг үндэсний үйлдвэрүүд хийж байгаа. Хоёрдугаар сард зарлагадсан уутны тендерт шинэ үйлдвэрүүд нэмэгдсэн.
Өөрөөр хэлбэл, өмнө нь ямар ч тендергүйгээр хоёр аж ахуйн нэгж сонгоод, хийлгэж байна гэсэн шүүмжлэл гарсан. Тиймээс энэ жил 5-6 аж ахуйн нэгж тендерт оролцсон. Бид шүүмлэхээсээ урьтаж уутны цаад ач холбогдлыг сайн ойлгох хэрэгтэй.
Дэлхий нийтээрээ хогны уутанд хогоо хийж хэвшиж байна. Нэгэнт олон хүн амьдарч байгаа учраас хогоо зайлуулах хэрэгтэй. Энэ жил 30 гаруй сая уут тараана. Хуучин уут нь 80х45 байсан бол одоо 60х45 болно. Хогны уут буцаад хог болж байна гэсэн шүүмж ч байна. Тэгж ойлгож болохгүй хуванцар үйлдвэрлээд хашаа барих, тараншейны таг, сандал гэх мэт зүйлүүдийг үйлдвэрлэж байна.
Хамгийн сүүлд ногоон уутыг боловсруулаад, буцаагаад яг энэ уутаа үйлдвэрлэх технологи оруулж ирсэн.” гэж тайлбарлаж, цаашид ч үргэлжүүлэн олгоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Хамгийн хачирхалтай нь өнгөрсөн жил хогны уутанд зориулж 3.2 тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ онд 4.5 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм. Энэ тухай Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга, хотын ерөнхий менежер Б.Бадрал тайлбарлахдаа “Уут олгох өрхийн тоо нэмэгдсэн” гэх ганцхан өгүүлбэр хэлсэн. Яаж ч бодсон уутны хэмжээ нь багасаад, өрхийн тоо нь ердөө л 17 мянга 869-өөр нэмэгдсэн байхад бүхэл бүтэн 1.3 тэрбум төгрөг зарцуулахаар болж байгаа нь өөрийн эрхгүй хардлага төрүүлж байгаа юм.
Үнэндээ тэдэнд ичих булчирхай гэж байхгүй бололтой. Ямар сайндаа л нийгэмд, цахим ертөнц даяар “Хогны уутны үйлдвэрлэлд зарцуулж буй мөнгийг хуримтлуулж, хүүхдийн эмнэлэг барья” гэх санаачилга өрнөж байгааг мэдсэн ч мэдээгүй царайлан, нэг ажлыг нөгөөгөөр цохиж унагах гэлээ хэмээн бухимдаж байх вэ дээ.
Түүгээр ч зогсохгүй “Хогны уутны хэрэглээнд хяналт тавьж чадаж байна уу. Тэр уутанд буузаа хийж зарж байна. Гялгар уут бөөнддөг газар худалдаалж байсан баримтууд дэлгэгдээд байна шүү дээ” гэх сэтгүүлчийн асуултад хотын Ерөнхий менежер Б.Бадрал гэгч “Хогны уутанд буузаа хийнэ үү, юугаа хийнэ. Тухайн өрхийн асуудал. Та нар их зүйлд санаа зовдог улс байна. Бид АНУ-ын Азийн сантай хамтран энэ талаар судалгаа хийсэн. Нийт 14461 өрхөөс сонголт хийгээд судалгаанд 725 өрхийг хамруулахад 90.8 гаруй хувь нь уутыг хүлээн авсан. Орон сууцны 79.2, гэр хорооллын 70.2 хувь нь өдөр тутмын хэрэглээндээ хэрэглэж хэвшсэн. Тараалтын хувьд цоо шинэ үйл ажиллагаа учраас алдаа гарч байгаа.
Гэхдээ бид засч залруулаад явж байна.” хэмээн цээжээрээ тэнхээ мэдэн хамгаалж байгаа. Магадгүй цаасан дээр хараар бичээгүй ч аливаа тендер бүтээж өгсний урамшуулалд тухайн мөнгөний 10 хувийг нь авдаг бичигдээгүй хууль бизнесийнхэн болоод төрийн байгууллагынхны хооронд үйлчилдэг шиг өмгөөлж, хамгаалсныхаа төлөө үйлдвэрлэгч компаниудад 4.5 тэрбум төгрөг өгчихөөд, өөртөө хувь болгож, 450 сая төгрөг хүртсэн ч юм билүү хэн мэдлээ.
Түүнчлэн хогны уут тараах нь цоо шинэ үйл ажиллагаа гэдэгтэй санал нийлэх хүн нийслэл байтугай монголд ч байхгүй биз. Учир нь дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын хамгийн сайн хийж сурсан ажил нь тухайн хэсгийнхээ өрхүүдэд ямар нэгэн зүйл тараах байдаг. Бүр тодруулбал бүх шатны сонгуулийн өмнө сурталчилгааны материал тараахдаа хэнээс ч асуулгүйгээр заавал гэрт оруулахаар зүтгэн дайрдаг хүмүүс шүү дээ. Тийм байтлаа өнөөдөр хогны уут тараах нь шинэ ажил учраас хэцүү байна гэвэл тэднийг доромжилсонтой утга нэг болно.
Тэгээд ч нийгэмд үүсээд байгаа аливаа асуудлыг хөндөх нь сэтгүүлчдийн үүрэг гэдгийг хотын эрхмүүд мэддэггүй бололтой. Эсвэл тийн зандарч байгаад залуу сэтгүүлчдийн амыг барьж, зүрхийг үхүүлэх гэсэн нэг арга ч байж мэднэ.
Уг уутыг иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрахад нь зориулах зорилгоор хог хаягдлын шинэ менежментийг боловсрууллаа хэмээн өнгөрсөн жилийн аравдугаар сараас нийслэлийн зарим хэсэгт олгож эхэлсэн. Хотын захиргааныхан “Энэ ажлын хүрээнд үнснээс бусад ахуйн хог хаягдлыг хийх зориулалттай уутыг айл өрхөд сар бүр 15 ширхэгийг олгож байна. Уутны үнэ 1425 төгрөг бөгөөд айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2500 төгрөгийн 1425 нь хогны уут хэлбэрээр буцаан олгогдож байгаа.
2013 оны статистик мэдээгээр 335.000 өрхөд 2014 оны 4 дүгээр сараас он дуусталх есөн сарын хугацаанд сар бүр 15 ширхэг хогны уутыг айл өрхүүдэд олгоход нийт 4.3 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо, судалгааг холбогдох байгууллагуудаас боловсруулж НИТХ-ын хуралдаанаар 2.7 тэрбум төгрөгийг 2014 оны төсөвт баталсан” гэх мэдээллийг өгөөд байгаа.
Манийгаа эрүүл аюулгүй орчинд амьдрахад зориулж ногоон уут өгсөн нь өдгөө аль ч гудамжинд дүүрэн хогтой хэвтэж байгааг бид алхам тутамдаа хардаг. Гэтэл айл, өрхүүдээс авдаг хогны хураамжийн 1425 төгрөгийг нь уут үйлдвэрлэгчдэд өгчихөөр хог ачилт, тээвэрлэлтийн хөлснөөс багасаж, гэр хорооллуудад улиралдаа ганц удаа ачилт хийдэг болоод удаж байна.
Байрны айл, албан байгууллагуудын хогийг дуут дохиогоо хангинуулан байж, амралтын өдөр гэр хорооллынхныг чанга яригчаар “…. дугаар хаалганы айл хогоо ачуулаарай” гэхтэй зэрэгцэн 100, 200 литрийн багтаамжтай бочка, шуудайд хийсэн хогоо аваачиж өгч ачуулдаг болоод арай хийн хэвшиж байхад “Азийн цагаан дагина”-аар булшлах гэж байгаа нь яалт ч үгүй бизнес гэдгийг хэлээд өгч байна.
Эндээс нийслэлийн удирдлагууд харин ч өөрсдөө нэг ажлаар, нөгөөгөө үгүйсгэж хэн нэгний бизнесийг санхүүжүүлж байна гэж харагдаж байгаа юм.
Үнэн хэрэгтээ сүүлийн бүтэн долоо хоногийн турш хогны уутны талаар санал бодлоо илэрхийлж буй иргэдийн хувьд хогны хураамж их байна гэж огт дурсаагүй бөгөөд хэвшиж буй журмын дагуу сардаа цахилгааны мөнгөтэйгөө хамт 2500 төгрөгөө төлчихөөд хогоо ачуулж байсан нь хол дээр гэж байна.
Мөн хогны уут үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээ олон нийтэд зарлаж, тооцоог нь дэлгэх хэрэгтэй гэдгийг иргэд хэлж байна. Энгийн байдлаар хогны уут авсан болон аваагүй өрхөөс авсан хураамж, уутны үйлдвэрт очдог мөнгөний хэмжээ гэх зэргээр тайлбарлаж, ил болговол хэн хэнийгээ хардах сэтгэлгүй амар.
Иргэдийнхээ дуу хоолойг сонсож, ажил байдалдаа хэрэгжүүлнэ хэмээн том дуугараад байдаг УИХ болон Засгийн газрын гишүүд ч энэхүү асуудлыг анхааралдаа авах цаг нь болжээ.
Олон нийтийн сүлжээнд УИХ-ын 76 гишүүний ихэнх нь “жиргэж”, шаардлагатай тохиолдолд иргэдийн асуултад шууд хариулдаг атлаа долоо хоногийн турш цахим ертөнцөд гол сэдэв болж буй “Хогны уутыг хүүхдийн эмнэлэг болгох” санаачилгад яагаад хариу өгөхгүй байна вэ.
Эмнэлэг барих гэхээр олддоггүй тэрбумаар яригддаг мөнгийг иргэд өөрсдийн санаачилгаар цуглуулаад өгье гэж байхад дуугүй суугаад байгаа нь төрийн бус түмний цуглуулсан хөрөнгөнд гараа дүрж чадахгүй гэхээс сэтгэл нь гонсойгоод байна уу.
Б.Төгөлдөр
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Зочин (March 19, 2014 10:52:57 am )
Энэ ******ийн уут гэж утгагүй юмаа болимоор юмаа. Нэг гялгар уутанд 4,5 тэрбум төгрөг үрж байснаас баруунд байдаг сав авч тавьбал ядахдаа хэдэн жилийн настай байх даа. Галгар уут яах вэ дээ жилийн дотор урагдаад л дууслаа гэж хэлээд мөнгө идэх сайн арга бна. Их ухаантай луйварчид юм аа. Болимоор бна шүү.
-
muugii (March 19, 2014 11:14:16 am )
bid nar delgyyrees yum avahdaa hereglesen uutandaa ***oo hiigeed haychihnshde,ene uutnii asuudlaa bolio,tsetserleg bariad ug
-
buruu UUL (March 19, 2014 12:45:00 pm )
bolie ooo yamar ch hereggui
-
hu (March 19, 2014 1:18:46 pm )
ATG baigaa um uu
-
zochin (March 19, 2014 1:21:52 pm )
K***nii uutaa bolih heregtei. Enenii talaar iregedees sanal av. Bugd hereggui gene. udurt 1425 tugrug salhind hiisch baina. Jild 4.5 terbum tugrugiig zugeer l *** deer hayj bn. Tatvar tulugchdiin mungiig zugeer l *** deer hayah ni ***** asuudal. Tuunii orond bairnii gadna baidag ***iin zegee zasaj, gudamj buriin ehend 1 ***iin sav tavih ch um uu ali boloh olon jil ur buteeltei ashiglah umand zoriulmaar umaa. Esvel tatvariin mungiig yaj uren taran hiihee medehgui baigaa um bol ydaj ene munguuruu hiamd unetei oron suuz bariad amidral hundhen ard tumendee ugvul bairtai bolohoos gadna utaanii bagaahan heseg ch buurna shuudee. Tolgoigoo ajluulah durgui, zuvhun yaj ene songuuliin hugazaand mungu ih oloh vee gej bodohoo bolimoor umaa. Ard tumen l geed baigaa murtuluu yag tednii tuluu hiisen um baihgui l bn shuudee.
-
zochin (March 19, 2014 1:31:43 pm )
Ýíý õîãíèé óóòûã àéë ºðõ¿¿ä ººðñ人 ë øèéäýæ áîëíî ø¿¿äýý. Çààâàë èíãýæ èõ ìºíãèéã ¿ðã¿é çàðöóóëæ áàéõûí îðîíä àðä ò¿ìýíä õýðýãòýé ç¿éë õèéìýýð þìäàà. Îäîî óóò ¿íýã¿é òàðààæ áýëýí çýëýí þì ºãººä äàðàà íü 0-èéí öààñûã áýëäýæ ºãºõ áàéëã¿éäýý.
ßäàðñàí àðä ò¿ìýíä îðîí ñóóö õýðýãòýé áàéíà. Òýð çýýëèéí óðüä÷èëãàà òºëæ ÷àäàõ õ¿í òóí õîâîð áàéõàä õàìààã¿é õÿìä ºðòºãòýé îðîí ñóóö áàðèìààð þìäàà. Òºðèéí õóâüä ãàçàð ¿íýã¿é, àøèã ãýæ õàðàõã¿é îðîí ñóóö áàðèõ þì áîë 1 ì2 -èéí ¿íý õàìààã¿é õÿìä áîëíî. Àðä ò¿ìýí ýíý ÿìàð ÷ õýðýãã¿é õîãíèé óóòíû òàëààð ñàíàëàà ºã캺ð þìàà. -
Ner (March 19, 2014 1:46:29 pm )
Uutaa bolih yum uu esvel yamar ynetei yaj hiideg ortog zardal ni yamar baidgiig medeelj olon niitees sanal asuulga awmaar bna.
-
zochinzochin (March 19, 2014 1:52:46 pm )
ЭНЭ ЛУЙВАРЧИД ХИЧНЭЭН ИХ ИДЛЭЭЧ ЦАДАХГҮЙ ЮМАА ХОГ ХИИХ УУТАА ДИИЛЭХГҮЙ АЙЛ ГЭЖ БАЙХГҮЙ ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ДЭЛГҮҮР ЮМАА ХИИГЭЭД ӨГЧИХДӨГ УУТИИГ МӨНГӨ ЗАРАХ ЯМАР ХЭРЭН БАЙНАА ТҮҮНИЙ ОРОНД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ ЭМНЭЛЭГТЭЭ Л ЗАРЦУУЛЬЯ
-
Хотын хүн (March 19, 2014 3:13:36 pm )
Эх орноо хөгжүүлэх биш сүйрүүлэхд мөнгө зарж ашиг олох гээгээгүй л юм бол тэнэглэлээ болих хэрэгтэй. Тэр ногоон ууттай уутгүй Улаанбаатарчууд ******оо учиртай хаяаад, зохицуулаад олон жил боллоо. Луйвардаж ашиг олох гээд улайраад байгаа тэр мөнгийг нь цэцэрлэг, эмнэлэгт зарцуулах талаар иргэдээс гарч буй санал, сэтгэдэлийг удирдлагууд нь мэдээгүй юм биш байгаадаа… Төрийн мөнгөөр өөрсдийгөө баяжуулах талаар бодож байгаа бол харамсалтай л юм.
Ухаангүй ноёнтой, уутан Улаанбаатарын иргэн -
x x x (March 19, 2014 3:55:55 pm )
muu o l o g c h i n
-
зЗочин нзочин (March 19, 2014 4:37:53 pm )
Энэ ******ны уут ямар их синсууцтай юм бэ? Уутаа хийхээ больчихооч. Бүх хүн мөнгө идэх гэж байгааг чинь мэдээд хэлээд байхад. Ичихгүй л юм даа. Эрх мэдлээрээ далайгаж байгаад хийгээд л идэх гээд санал асуулга ч гэх шиг юм хийх юм.
-
ЗОЧИНЗояин (March 19, 2014 4:41:46 pm )
Та минь ээ.Хогоо ч хаяж чаддаггүй мэддэггүй хийх ажлаа олж ядсан юмнууд төрийн халааснаас яашшуу хэдэн төгрөг салгах вэ гэж бүүр **********тчих юмаа.Бид нар ******оо хаячих уутаа та нараар заалгахгүй хаячихаж чадна.Ард түмнээ арай дэндүү доромжлох юмаа.
-
ЗОЧИНЗояин (March 19, 2014 4:45:20 pm )
Хогийн уут гээд л хичнээн жил сар ярьдаг юм бэ.Одоо болиоч ээ.Орон сууц, цэцэрлэг, сургууль гээд л нийгэмд тулгамдсан асуудал зөндөө байна.Үнэхээр эрх мэдэл нь байдаг юм бол энэ асуудлаар жоохон ч гэсэн юм хийхийг бодоооч.
-
gerel (March 19, 2014 10:36:49 pm )
***ni uut unendee yamarch hereggui bna,,*** hiih uut hangalttai ail blgnd bdg , ger horoololin ***iig uutand hiih yumuu teren shg ***** zuil bhgui, ger horoololin *** gej ihebchlen nuurtsni tsog haluun uns l garna ,,ter uutni mongooroo ha****naas ni ***iig ni hudaldaj abbal ger horoolol ni ydaj tseberhen bh bz . 1 shuudai *** ted gd une togtoochbol humuus zabaraagui ***oo hayahgui
-
zochin (March 19, 2014 11:08:03 pm )
Ochij ochij ***iin uut. Iimerhuu hulgaichid baigaa tsagt uls oron maani ***jino gej baihgui dee. Har amia bodson hulgaichid uhvel taarna.
-
зочин (March 19, 2014 11:57:33 pm )
Улаанбаатар хот ********андаа*******эх гэж байхад ******ийн уут нэрээр мөнгө идэхээ болимоор юм. Ариутгаж цэвэрлэх байгууламж шинээр барихгүй бол даац нь хэтрээд бохир ус шууд талаар нэг тарах гэж байгаа гээд бичсэн байна лээ. Хуурай ******ийг дэлгүүрээс авсан юмныхаа уутанд буцааж хийгээд хаяхад болно. Харин гэр хороололд үнс хийх уут шуудай өгөхгүй бол гудамжиндаа үнсээ хаяад дээр нь угаадсаа асгаад хавар болохоор салхинд хийсч ам хамар чигжээд өвлийн угаараас дутахгүй гамшиг болдог. Энэ хотын дарга нар яг юу хийхээ биш яг юу идэхээ л боддог юм шиг байна.
-
зочин (March 20, 2014 12:00:52 am )
хот б.а.а.с.а.н.д.а.а ж.и.в.э.х г.э.ж б.а.й.н.а. гэж бичсэн чинь гарахгүй юм аа админ аа. Өтгөн шингэндээ гэж бичих үү айн арай урт олон үсэг юм.
-
зочин (March 20, 2014 1:46:04 am )
Хогийн уут хэрэгтэй байдаг. айл бүхэн л хэрэглэдэг ш дээ. Уг нь нэг саванд хийгээд тэрнийгээ аваачаад асгачихдаг байсан. Одоо бол ууттай болохоор тэрэнд хийгээд тавьчихдаг.
-
СарСар (March 20, 2014 1:49:53 am )
Хогний уутыг болье
-
BAT (March 20, 2014 8:20:59 am )
beznisee boliochee bur il tsagaan ulaimtsaim boljee muun n o v sh
-
Зочин (March 20, 2014 2:55:44 pm )
Азийн цагаан дагина гэдэг сайхан нэрийг гутааж байна. Түүхэн сайхан зүйл түүхэндээ үлдэг ЭНЭ ХОГИЙН УУТЫГ НЬ БАДРАЛ ГЭЖ НЭРЛЭНЭ. ҮГҮЙ БОЛ БАТ-ҮҮЛ ГЭЖ НЭРЛЭЕ. ЭНЭ ТАЛААР ЖИРГЭЭЧДЭЭ САЙН ШААРДАЦГААЯ.
-
Зочин (March 20, 2014 2:56:14 pm )
Зөв шүү Бадрал уут юм уу Бат ҮҮл уут гэж хэлж заншия
-
зочин (March 20, 2014 5:20:22 pm )
төрөөс төрөх тэрбумтаны тоо 1-ээр нэмэгдэж дээ
-
mb (March 20, 2014 7:15:30 pm )
ene ***ral geech erhem bolimoor yumaa.. sayahan setguulchided yariltslag ugch baigaag uzeed arai ch dee gesen setgegdel tursun shuu… yamar haritsaa muutai ,zahirangui ..er ny uuriiguu yu geed bodchihso yum bol.iim ***duud baihad mongol uls muhnuu gehees deeshlehgui ny lavtai..
-
эсэргүүцэгч (March 21, 2014 9:59:26 am )
Хогны уут манайх лав нэгийг ч аваагүй.Хэдийгээр байнга өдөр болгон хүнтэй байдаггүй ч гэсэн авч үзсэнгүй.энэ бизнесээ ардчилсан нам болимоор юм.бусдын идсэнийг гайхдаг улсууд өөрсдөө болохоор идэх аргаа бүх юмэн дээр янз бүрээр ил далд гаргаж байна уут хэрэггүй хөрсөнд шингэдэггүй гээд л гялгар уутанд юм хийлгэхгүй гэж нэг хэсэг үзсэн улс.одоо болохоор дахин боловсруулдаг гээд л.Ямар ч хэрэггүй уут. үнс хийж болохгүй. энэ ажлаа зогсоовол яасан юм бэ дээ Алтанхуяг сайдаа
-
Zochin (March 21, 2014 12:25:02 pm )
Hooson tolgoitoi tomchuud min ichmeer yumaa arai ch dee och dochnoon terbumaar iim ch yum sanaachlah gez de ta nar chin tumnii horongoor gadag**** ih yavdag biz de enuunees arai deer yum sanaachlah arga alga uu hairan mongo iim yumiig demjij heregjuulj baidag zasgiin gazarch zasgiin gazar taarsan taar shuudainuud yumaa
-
suugii (March 21, 2014 1:12:47 pm )
Хотын даргаа нөгөө ард нийтээр асуулга явуулж шийднэ гэсэн уриа чинь яасан бэ? Хэний мөнгө угаах бизнес болоод цээжээрээ хамгаалаад байнаа. Хотын төвдөө барууны ******оо ялгаж хийдэг өнгө өнгийн савыг хийж тавибал ядаж ****** түүдгүүдэд ч хэрэгтэй юм биш үү. Энэ сав, зөөх машин тэрэг нь үнэтэй бх л да гэхдээ 1 дүүргээс нь эхлээд хийж эхлэх хэрэгтэй ш дээ. ******ны уутны талаар бичихэдл сэтгэгдлүүд дандаа эс**********цээд бгааг тунгааж үзээч эрхэм даргаа. Бид зөв зүйлийг дэмжинэ
-
irgen (March 21, 2014 5:09:40 pm )
***nii uutaa bolioch
-
ajaa (March 22, 2014 11:10:17 am )
manaih BZDiin 6r horoo 36a bairand amdardag.manaid neg ch udaa bol ene ih uutnaas chini baraag n ch haruulsangui,haaguuraa yaj taraadag bolj bn
-
ZOCHIN (March 22, 2014 8:31:23 pm )
***nii yytiig ni avch vzeegvi l yum bna haanaas avdag yum be ***l hereggvi mongo ih ideh arga oor hiih ajil zondoo bna shvv dee BAT _VVL dargaa
-
үнэн (March 22, 2014 10:13:21 pm )
******ний ууттай ******оо ******он дээр хаяад л эргэхэд ****** түүдэг хүмүүс шууд урууд л задлаад он********ж ******ийг нь тарааж бгаа юм чинь ,******ний уутанд зарцуулж бгаа хөрөнгөө цэцэрлэг сургууль орон гэргүй хүмүүст зориулаасай
-
zochin (March 22, 2014 10:30:18 pm )
ene neeree bat uul gaui ichih bulchirhaitai bol bolimoor yum yarij helj bsan amaa ****niihuu alchuuraar bitgii archaachee naad munguuruu horoo bolgond neg neg ***nii masjin avaad uguhud l naad hot chin ***gui bno sh dee es buguus dooroo duguitai *** yalgan hiideg savnuudiig bair bolgonii gadaa hiigeed tavichihaach tegvel *** hiisehgui tegeed deer ni *** uhdag guamjnii humuusee uud ni tataad avchih ternees talaar neg hiissen nogoon uut chin uuriig chin bur doosh ni hiij ard tumen aygui bol bosno shuu bitgii tolgoigoo salg*****aad naad buruu biznesee tseejeree hamgaalaad bai
-
bek (March 24, 2014 12:08:18 pm )
Ene gylgar uutaa boliochee urdah gylgaraa yay gej bj Ingej ***iin uutaar ***iin ym hiihee boli za Aria oor ym setge zaluu hvn bj
-
zochin (March 24, 2014 3:45:43 pm )
uutiig aj ahuin negj ni hereglej bolnoo oron suuts ger horoolold yamarch hereg alga uutand hiisen l bol haach hamaagyi hayajihaj bna teriig ni zolbin hyn nohoi ni shuud uraad gudamj talbaigaar neg *** bolj bnaa yyniig anzaarsanuu byyr ilyy ih *** tariad bgaa yum bishyy .ternii orond irgediin uhamsariig deeshlyyleed hariutslagiig yagshital ni barimt**** talaas ni bodoltsmoor yumaa alban tasalgaanii darga nertei luiwarchidaa . tegeed ene gudamjnii nohoig tsegtslemeer bna ha****ndaa nohoitoi ailuudiig bvrtgeljyylj nohoig ni ha****naas ni gargadaggyi bol****or bna .ternii daraa ni uut muutniihaa biznesee hiigeech shunaltuudaa zolbin hyn nohoi *** 3 salashgyi holbogdoj bgaa biz!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
b old (March 24, 2014 10:44:28 pm )
batvvl ene 2 boliochee ter uut bidend xereggyi tsadaxgvi bna uu luibarchidaa
-
NAraaazzzzaakzochin (March 26, 2014 3:07:54 am )
Bolich ene nogoon uutnaas bolj humuus yaj durguiceed baigaag oilgohguidee ceejeeree hamgaalaad bgaa yum ve. ARD TUMEN TA NARIIN HULGAIG OILGOOD BNO BARIGDAAD BNA YAMAR B BADRAL BATUUL DARGA NAR SHIG NOGOON UUT IDEJ CHADAH BISH DEE BID NAR CHINE UUT IDDEGGUI HOOL TALH IDDEG TA NAR HARIN NI IH SAIN HODOODTOI YAMAA BBADRAL DARGA NOGOON UUT CHINE IHER YAM SHUU DEE IDEJ CHADDAG YAMAA HUNEES HAMGAALJ BGAA NI BAHARHUUSHTAI BNAYAG MUUR SHIG OIRTOOD IRVEL MAAJINA ……………………………………………………………..TENEGEE ta nar ard tumnee ingej sonsdog uu.bas sanal avsan genee henees avch heneer demjuulchihvee oor oorsdiigoo ldemjine bid myanga eserguuceed nemergui ………………….
-
zochin (March 26, 2014 11:05:01 am )
UZEN YADAJ BN lyuvarchidiig
-
зиргэночин (March 29, 2014 11:48:27 am )
наад нэг ******ийн уутаа болио түүний оронд цэцэрлэг эмнэлэг хэрэгтэй байна тэгээд ичихгүй бариул хийнэ гээд мөнгө төсөвлөөд байдаг ичиж амьдралдаа ууттай уутгүй болно ард түмэн бид тэнэг биш шүү дээ
38 Comments