antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 19, 2014 Comments are off

Онгоцны холбооны системийг гараар унтраасан байна

нийтлэсэн Admin

12298_579Сураггүй болоод 11 хоног болж байгаа Ма­лайзын “Malaysia Airlines” компанийн “Boeing 777-200” онгоцны холбооны сис­темийг гараар унтраасан ту­хай Ройтерс мэдээлэв.

Малайзын Батлан хам­­гаалахын сайд Хис­хам­муддин Хуссейн “Онгоц хөдөлснөөс 40 минутын дараа ACARS холбооны сис­­­­темийг хэн нэгэн хүн унт­­­раасан” гэж хэлжээ. Сис­­­­­темийг унтрааснаас 14 ми­нутын дараа онгоцыг радарын хяналтаар хардаг дам­­жуулагчийг салгасан бө­гөөд нисэгчдийн нэг нь “Сайн байна, сайхан ам­раарай” гэж диспетчерт хэл­сэн нь сэжиг төрүүлж байгаа юм. Нисэгч нар яриа­ны хэ­лээр ингэж хэ­лэхгүй заа­вар­тайг “Ройтерс” агент­лаг онцолсон аж. Онгоцыг хулгайлсан гэх таам­­гийг алба­ныхан дэв­шүү­лээд бай­­­гаа. Тиймээс ни­сэгчид, зорчигчдыг шал­гаж эхэл­жээ.

Хятад улс “Boeing 777-200” онгоцыг хайх ажилд “Хайсюнь-01” хөл­гөөр эрэл хийж эхлэхээр бол­сон тухай “Синьхуа” мэдээлсэн байна. Хөлөг өнөөдөр Синга­пураас хө­дөлж, Зондын хоолойд эрэл хийж байгаа багтай нэгдэх гэнэ.
Хятадын энэ хөлөг нь эрэл хайгуулын орчин үеийн хөлгүүдийн нэг аж. Дэлхийн 25 орны эр­лийн баг 11 улсын нутаг дэвс­гэ­рээр онгоцыг хайж байгаа бөгөөд Малайзын онгоц нис­сэн байж болох Пакистан, Афганистаны дээгүүр хүр­тэл самнаж байна.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car