Энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, СТА Г.Отгонцэцэгийг урьж ярилцлаа.
-Тантай уулзах гэж нэлээд хөөцөлдөж, багагүй цаг зарцууллаа?
-Би хэвлэлд ярилцлага өгөлгүй удаж байна.
-Хэвлэлийнхнээс зайгаа барьж зугтах ямар нэгэн шалтгаан байна уу?
-Нэг их шалтгаан гэх зүйл байхгүй. Зүгээр л тайван амьдармаар байна.
-Тэгтлээ таныг залхаагаа юу?
-Зав алга байна шүү дээ.
-Өнөөдөр /өчигдөр/ цэргийн баяр. Хэн нэгнийг баярлуулах уу?
-Хэнийг.
-Найз залуугаа ч юм уу?
-Одоогоор ганц бие явна.
-Тийм гэж үү?
-Тийм ээ. /Инээв/
-Яагаад одоог хэр нь найз залуугүй яваа юм бэ?
-Би уран бүтээлч хүн. Миний хувьд хийх зүйл маш их байна. Ид хийж бүтээх насандаа хүнтэй суумааргүй байна л даа. Нөгөөтэйгүүр хайртай хүнтэйгээ хараахан учраагүй явна.
-Хавар болж, урин дулаан цаг ирж байна. Сэтгэл тань гэгэлзэхгүй байна уу?
-Хүмүүс хавар боллоо, хайр ирлээ гэж ярьдаг. Үүнд би нэг их ач холбогдол өгөхгүй байна. Зүгээр л өөрийгөө завгүй байлгахыг хичээж байна гэх үү дээ.
-Яагаад тэр вэ. Та чинь залуу хүн биз дээ?
-Тэр ч тийм л дээ. Гэхдээ миний амьдрал ажил, гэр хоёрын хооронд өнгөрч байна. Бусдаас нэг их ялгараад байхгүй нэгэн хэвийн үргэлжилж байна даа.
-Уйтгартай биш үү?
-Үгүй ээ, дахин хэлэхэд би уран бүтээлч хүн шүү дээ. Би ид юм хийх насандаа явна. Тиймээс ойрын гурван жилдээ хүний хань, хүүхдийн ээж болох бодолгүй байна. Уран бүтээлдээ илүү ач холбогдол өгч байна гэж ойлгож болно. Хэзээ нэгэн цагт айл гэрийн эзэгтэй болох л байх. Одоохондоо ажлаа сайн хийхийг л хүсч байна.
-Та уран бүтээлийн гараагаа “Хувьсал” продакшнаас эхэлсэн. Гэхдээ яагаад гарчихсан юм бэ?
-Би сонголтоо л хийсэн. Юу нь тийм сонин байна аа.
-Таныг зарим хүн “Хувьсал” продакшинг голсон гэж ярьдаг?
-Би цаашид мэргэжлээрээ ажиллаж амжилт гаргахыг хүсдэг. “Хувьсал” продакшны уран бүтээлчид дандаа залуус болохоор надад суралцах, өөрийгөө хөгжүүлэх боломж бага байсан л даа. Харин УДЭТ-ын хувьд үе үеийн сайн жүжигчдээс суралцах боломжтой. Тиймээс би сонголтоо хийсэн.
-Олны яриа оргүй биш л юм байна?
-Яг ч тэгж ойлгож болохгүй л дээ. /Инээв/
-Уучлаарай, таны ярианаас тэгж л ойлгогдож байна шүү дээ?
-Зүгээр л би сонголтоо хийсэн. Өөр зүйл байхгүй.
-Тантай уулзсаных нэг зүйлийг асуулгүй өнгөрч болохгүй байх. Та нүцгэн зургаа авахуулж шуугиулсан санагдана?
-Тийм ээ.
-Үнэхээр зоригтой алхам шүү?
-Хүмүүс янз янзаар л ярьдаг. Тухайн үед би нэг их айхтар нүцгэлье гэж бодоогүй.
-Ойлгосонгүй?
-Манай нэг найз сэтгүүлийн эрхлэгчээр ажилладаг байсан юм. Тэгээд надад санал тавьсан. “Монголд гарахгүй сэтгүүл байгаа юм. Миний найз зочноор нь оролцоод ярилцлага өгөөд иймэрхүү маягаар зургаа авахуулаад өгөөч” гэсэн.
-Тэгээд та зөвшөөрчихсөн хэрэг үү?
-Одоо бодоход тэр үед их гэнэн, жаахан байж. Ямар ч зүйл бодолгүй тийм зураг авахуулчихсан. Гэхдээ их олон жилийн өмнө болсон зүйл шүү дээ. Хамгийн сонин нь сэтгүүл гарснаас хойш гурван жилийн дараа зураг нийтэд цацагдсан. Эхэндээ надад их эмзэг туссан л даа. Намайг янз бүрээр л бичсэн. Түүнээс биш хүн амьтныг дуурайж, мөнгө төгрөг авч нүцгэлээгүй. Зүгээр л найздаа туслах гэж л тийм зураг авахуулчихсан юм. Харамсалтай нь найздаа тусалсан тусламжийн маань үр дүн нь гараагүй л дээ.
-Бас л сонин түүх юм. Ингэхэд танд УДЭТ-ын босго хэр өндөр байв?
-Өндөр байлгүй яах вэ. Хэн дуртай нь театрт жүжигчнээр орж чадахгүй. Театрт ороод хамгийн анх “Парисын дарь эхийн сүм”-ийн Эсмеральдагийн дүрээр шалгалтаа өгсөн.
-Тийм ээ, санаж байна. Тэр дүрийг гайхалтай чадварлаг бүтээсэн шүү?
-Баярлалаа.
-“Орхидос” бүрэн хэмжээний уран сайхны кино нэг хэсэгтээ л үзэгчдийг хуйлруулсан. Та ч Ханд гэх хойд эхийн дүрд тун чадамгай тоглосон шүү дээ. Дагавар охиноо зодож дарамталдаг эхийн дүрийг бүтээх амаргүй байв уу?
-Амьдрал үнэхээр баян шүү дээ. Нэг нь энд жаргаж байхад нөгөө нь тэнд зовж л байдаг. Энэ киног бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн. Дүрийн хувьд надаас их хол дүр л дээ. Нас, зан чанар, өссөн орчин гээд бүгд тэс өөр. Дээр нь би хүнтэй сууж, хүүхэд гаргаж үзээгүй. Гэхдээ жүжигчин хүн ямар ч дүрийг бүтээж чаддаг байх ёстой. Тэр утгаараа өөрийгөө задалья, нээе гэж бодсон. Ханд гэх эмэгтэйн дүрд тоглосноор өөрийгөө тодорхой хэмжээнд нээж чадсан.
-Анх зохиолыг нь уншиж байхад ямар сэтгэгдэл төрж байв?
-Зохиолыг нь уншаад маш их уйлсан. Үнэхээр хөндлөнгөөс харахад их муухай эмэгтэйн дүр л дээ. Хүн л юм чинь уян зөөлөн чанар байгаа шүү дээ. Аль болох тэр эмэгтэйг мэдэрч тоглохыг бодсон.
-Надад нэг зүйл их сонирхолтой санагдаж байна?
-Юу тэр вэ.
-Хэрэв та Ханд шиг байдалд орвол яах вэ. Ямар шийдвэр гаргах нь сонин байна?
-Хэлж мэдэхгүй шүү дээ. Үнэхээр хайртай бол хүүхдийг нь ч гэсэн хайрлах л байх. Хайр гэдэг чинь бүгдийг ялдаг. Бүх л зүйл хайрын өмнө буулт хийдэг. Ёстой зохицоод л явах байх даа.
Б.Төрбат
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 19, 2014 10:58:05 am )
ene setguulch yamar buduuleg yum be neg yumaa dahin dahin asuugaad l yamar ch chadvargui
-
зочинбат (March 19, 2014 11:06:08 am )
Энэ хүүхэн ингэж байж нөхөрчгүй хүүхэдчгүй 40 хүрээд эрчүүдэд тоогдохгүй болсон хойноо Сарантуяа шиг эрчүүдийг хөөгөөд явуул гэж суух байх даа
-
иргэн (March 19, 2014 11:57:19 am )
бүжгийн шоуныхаа залуутай хэд хоног сексдэж байгаад хөөгдсөн гэсэн,тийм боловсрол ухаантай хүн яаж л чиний************* зайдан аяыг даахав дээ
-
биби (March 19, 2014 1:30:12 pm )
сайхан бүсгүй шүү. ямар ч гэсэн одооны зарим нэг мисс гээд байгаа бадамгэрэл ч билүү бадамцэцэг ч билүү, шүрэнцэцэг гээд нэг өөртөө дурлсан жүжигчин нэртэй хүүхэн, ганчимэг гээд сайт болгоны мэдээ болгон дээр гардаг худлаа инээмсэглэсэн бор хүүхнээс дээр.
-
bold (March 19, 2014 3:51:08 pm )
bie n ih saihan ****** shuu.tsarain n bol dundaj.kkk
-
unshigch (March 19, 2014 6:02:53 pm )
Hm bas l neg mungulug biznesmenii haraand urtuh gej yadsan juji****n ******.
-
Anonymous (March 19, 2014 10:37:58 pm )
Chamd Amjilt hues.
-
hu (March 20, 2014 6:44:58 pm )
matar
-
zzz (March 22, 2014 2:22:57 pm )
Amjilt huseee emegtei hun zaluu bgaa deeree gants bie erh chuluutui durlasan ajilaa hiiged uuriin amidralaa awaad ywjiin chadjiishdee mundag bnaoo nuhur geed l yu yugui hen neg har ymnii erhend oroogui erh chuluuguu hagasalsan hudlaa saihan gergii tsarailaad ywj bgaa mani meteesl az jargaltai bgadoo ene.bitgii yaaraa .gehdee neeh taalaldaad bdag juji****n bisheldee arail hiimel boltson gehdee uuruuch eniigee anzaaraad hetsuu l bdag bailguidee dahiad zasuulah hetsuu bh hetsuuu l bdag blgudee uruuln unen iluudtsen.ter hiilgesen emch arai bolohguishdee heden t.nuus bolood hunii goo saihand tegej muuhai haldah gj…………
-
ЗОЧИНЗОЧИН (March 24, 2014 12:02:03 pm )
энэ хүүхэн одоо болтлоо ганцаараа,сонголтоо хийгээгүй гэсэн байх юм,арай ч үгүй байхаа,
-
enhee (March 30, 2014 8:37:07 am )
ene sedviig dahin dahin taviad baih ****rdlaga alga.Nutsgeleel biz.Ymar hamaa baisiin.Bas l neg urlag biz dee.Saihan bietei,chadvarlag juji****n,..Ene baishiigee l asuuj ***lgaagaad baih asuudal bish.Hun bolgon taichij,uuriin bue galbiraa gaihuulj chadahgui shdee.Tiim bolohoor ene bol baharhal yum shuu.Emegtei hun,eh hun gedeg talaasaa,urlag talaasaa ch ene bol baih yostoi gehed helsdehgui gej l boddog.Ene ohin baigala*** zayasan ene saihan buee ymarch baisan buruu ashiglaagui ni medeej.Demjdeg shuu.AMJILT
11 Comments