antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 11, 2014 52 comments

Ц.Мөнхбаяр нар хорих ангиас захидал бичлээ

нийтлэсэн Admin

527-1394506586c68d32558a87ebdaoriginal-Хөрстөд мандах хөх толбот монголчууддаа илгээх захидал-

Ц.Мөнхбаяр нарын хүмүүс анхан шатны шүүхээс 21.5 жилийн ял сонсоод нэг cap 18 хоног өнгөрч байна. Журмын нөхөд нь тэднийг эх орныхоо газар шороог хамгаалахын төлөө урт нэртэй хуулийн хэрэгжилтийг нэхэж тэмцсэн, төрд болон олон нийтэд аюул занал учруулаагүй хэмээн мэдэгдсээр байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн Ц.Мөнхбаяр нар хорихоос ил захидал илгээснийг бүрэн эхээр нь нийтлэв.

Бид монгол хүн бүрт заяамал жам ёсны болон хууль ёсны эрх ашгийг өмгөөлөн хамгаалж, Монгол Улсын иргэний журамт үүргээ биелүүлэн Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, оршихуйн үндэс газар нутгийн бүрэн бүтэн байдалд тулгарсан бодит аюул занал хууль бус халдлагыг өөрсдийн сонгосон аргаар таслан зогсоосон.

Улс үндэстнийхээ өмнө тулгарсан аюулыг зайлуулахыг тулд бидний сонгон авсан арга нь зайлшгүй байсан бөгөөд хэрэгжүүлэхдээ бусдад хор хохирол учруулахгүй байх зарчмыг хатуу баримталсан юм. Галт зэвсгийн тэсэрч дэлбэрэх аюул эрсдлийг баталгаатай хязгаарлан, бүрэн хяналтад байлгасан.

Тулгарсан аюул: -Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2013 оны есдүгээр сарын 10-нд УИХ-д өргөн барьсан Засгийн газрын үйлдэл, түүнийг 2013 оны есдүгээр 16-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр нам эвслийн бүлгүүд хэлэлцэж эхэлсэн үйл баримт/-нь шүүхийн шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний тодорхой заалтуудыг зөрчсөн илт хууль бус улайрсан үйлдэл нь Монгол Улсын язгуур эрх ашиг болон хүн төрөлхтний нийтлэг эрх ашигт ноцтой хор уршиг дагуулах гэмт халдлагын шинжтэй болсон нь биднийг аргагүй хамгаалалт хийх гарцаагүй байдалд хүргэсэн билээ. Энэ тухай холбогдох эрхзүйн үндэслэл болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тодруулбал,

Нэг. Засгийн газар шүүхийн шийдвэрийг зөрчсөн эс үйлдэхүй, үйдлийн талаар

1.1 Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх 2011 оны аравдугаар сарын 20-ны өдрийн дугаар 687 тоот тогтоолоор “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэгдүгээр зүйл, Монгол Улсын Их хурлын 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаснаас хойш хоёр жил дөрвөн cap өнгөрсөн боловч одоо болтол биелүүлээгүй, биелүүлэхгүй байна.

1.2 Засгийн газар 2013 оны есдүгээр сарын 10-нд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хорилох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн эсрэг шүүх эрх мэдэлд халдсан үйлдэл болсон.

1.3 Дээрх эс үйлдэхүй, үйлдлийн холбогдох нотлох баримтууд 14 дүгээр хавтаст хэргийн хуудас 149-153, 237-246-д авагдсан,

Хоёр. Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаар

2.1    Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн caн бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай ,/цаашид хууль гэх/ хууль батлагдаад дөрвөн жил долоон cap, хуулийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн тогтоол гараад хоёр жил, дөрвөн cap болоход Засгийн газар хуулийг хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлэхгүй байна.

2.2    Дээрх байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой ус, ургамал, амьтан болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” 50 дугаар зүйлийн хоёрдахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ”, 38 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн нэгт “Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэжмээ авах”, 16 дугаар зүйлийн хоёрдахь хэсэгт “Эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, нэгдүгээр зүйлийн хоёрдахь хэсэгт “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 70 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт “Үндсэн хуульд нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн болно.

Гурав. Засгийн газрын хууль хэрэгжүүлээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлэхгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хууль зөрчсөн тухай

3.1    Монгол Улсын Эрүүгийн хуулийн 258.1-д “Хуулийн хүчин төгөлдвр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүхийн тогтоол, захирамжийг санаатай биелүүлээгүй, эсвэл биелүүлэхэд нь зориудаар саад учруулсан бол торгох, баривчлах, албадан ажил хийлгэх, хорих ялаар шийтгэхээр заасан байна.

3.2    Эрүүгийн хуулийн 1.1-д “Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, байгаль орчин эрх зүйн журам, энхтайван, хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршино гэж тусгажээ.

3.2.1. Орчин үед хууль эрхзүйн дайн гэх томъёо олон улсын харилцаанд нэвтрээд учир холбогдол улам тодорхой болж байна. 2013 оны есдүгээр сарын 16-нд “Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн үйл баримт” нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоолыг биелүүлэхэд зориуд саад учруулсан гэмт үйлдэл болохын хамт гадаад дотоодын улстөр эдийн засгийн бүлэглэлийн явуулга захиалгаар Монголын төр ажилласан нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд нөлөөлсөн аюултай халдлага байлаа. /Энэ талаар шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар өгөх/

3.2.2    Хэрвээ 2013 оны есдүгээр сарын 16-нд хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хууль бус үйлдэл, гэмт халдлагыг таслан зогсоогоогүй бол ашигт малтмалын 1782 тусгай зөвшөөрлийн эрх бүхэлдээ сэргэж, хайгуул ашиглалтын ажиллагаа явагдсанаар сүүлийн 20 орчим жилд 4000 гаруй гол горхи, булаг шанд тасран 1300 гаруй нуур цөөрөм ширгэсэн аймшигт үйл явц давтагдаж Монгол орны байгалийн тэнцвэрт байдал хадгалах онцгой нөлөөтэй бүс нутагт хэмжээлшгүй хор хохирол учрах байлаа. Дээрх 1782 зөвшөөрлөөс зөвхөн 235-д нь байгаль орчинд учруулсан хохирлыг 2011 онд холбогдох журам, аргачлалын дагуу тооцож гаргахад /нэг их наяд 161 тэрбум 451 сая 800 мянган төгрөг/ гэсэн хэмжээ тогтоогдсон.

3.2.3    Дээрх хууль бус үйлдэл гэмт халдлагыг таслан зогсоогоогүй бол монголчууд бидний өмнөх үеэс өвлөн авсан үнэт зүйлийн эрхэм нандин бүхнийг тээн тэтгэгч бэлчээрийн эрх чөлөөт малчин амьдрал, 180 мянган , малчин өрхийн амьдрал,, нүүдэллэн амьдрах газар нутаг, 1782 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техникийн хүчээр уулгалан дайрах халдлагад нэрвэгдэх байлаа.

3.2.4 Монгол орон газарзүйн байрлалын хувьд дэлхийн цэвэр усны хагалбар дээр оршин буй онцгой зүй тогтолтой. Тиймээс Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн дотогшоо урсгалтай ай сав газрын цэвэр усны нөөцийн арвидах, хомсдох, цэвэр тунгалаг байх эсэх нь Монгол Улсаас үлэмж хамааралтай байдаг. Дээрх хууль бус гэмт халдлага Монгол Улс дэлхийн цэвэр усны нөөц, эх ундаргыг хамгаалах олон улсын өмнө хүлээсэн онцгой үүргийг хөсөрдүүлснээр хүн төрөлхтний эсрэг гэмт халдлагын шинжийг давхар агуулсан билээ.

Дөрөв. Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн талаар .

4.1    Монгол Улсын Засгийн газар хуулийг дөрвөн жил долоон cap хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг санаатай биелүүлээгүй, биелүүлэхгүй байгаа хоёр жил, дөрвөн сарын эс үйлдэхүй, 2013 оны есдүгээр сарын 10-нд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэснээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхэд зориуд саад учруулсан үйлдлүүд нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын дараах гэрээ заалтыг зөрчсөн болно.

4.2    Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн

-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар нь хүн төрөлхтний нийтээр сэтгэл зовох зүйл болоод байгааг ухамсарлан

-Улс орон бүр өөрийн эрх мэдлийн болон хяналтын хүрээнд явуулах үйл ажиллагаандаа хилийн чанад дахь улсууд, нутаг дэвсгэрийн байгаль орчинд хохирол учруулахгүй байх явдлыг ханган хариуцлага хүлээнэ.

-Өнөөдөр болон ирээдүй үеийнхний ашиг сонирхлын үүднээс уур амьсгалын тогтолцоог хамгаалах зориг шийдвэр төгс байгааг нотлоно гэснийг

4.3    Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, -ялангуяа усны шувуу олноор амьдардаг орчны тухай конвенцийн

-Ус намгархаг газрын ашиглалт түүнээс үүдэн гарах хор хохирол ирээдүйд улам бүр өсөх хандлагатай байгааг таслан зогсоохыг эрмэлзэнэ.

-Хэлэлцэж тохирогч тал бүр ус намгapxaг газар болон усны шувуудын хамгаалалтыг сайжруулах үүднээс тухайн газар жагсаалтад орсон эсэхийг үл хамааран байгалийн нөөц газар буй болгон зохих хамгаалалтаар хангах арга хэмжээ авна гэснийг

4.4    “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын

-Хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энхтайвны үндэс мөнийг иш үндэс болгон

-Хүний эрхийг үл тоомсорлох басамжлах нь зон олны ариун сэтгэлийг сэвтээн жигшээсэн балмад үйлдэлд хүргэж байсан бөгөөд хүмүүс үгээ хэлэх, итгэл үнэмшилтэй байх, эрх чөлөө, түүнчлэн айх аюулгүй, гачигдах зовлонгүй, дэлхий ертөнцийг буй болгох нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн хэмээн үзэж

-Хүмүүс эзэрхэг засаглал, дарлалын эсрэг өөрийн эрхгүй эцсийн арга болгон зэвсэглэн босоход хүргэхгүйн тулд хүний эрхийг хамгаалах нь нэн чухал гэдгийг анхаарна гэснийг

4.5    Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын

-Бүх ард түмэн харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурласан олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаагаар болон олон улсын эрхзүйгээр хүлээсэн аливаа үүргээ хохироохгүйгээр байгалийн баялаг, нөөцөө өөрийн зорилгод нийлүүлж захиран зарцуулна. Аль ч ард түмнийг ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацааж үл болно.

-Энэхүү пактад оролцогч улс бүр нутаг дэвсгэртэй болон харъяалалтай байгаа бүх хүний энэхүү пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг арьс, үндэс, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ бусад байдлаар ялгаварлахгүйгээр хүндэтгэн хандах үүрэгтэй гэснийг тус тус зөрчсөн болно.

Тав. Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэг, нэг талыг барьсан гүйцэд биш хийгдсэн тухай

5.1 Бид хэрэгт чухал ач холбогдол бүхий хүмүүсээс мэдүүлэг, тайлбар авахыг прокурор Б.Эрхэмбаяр, шүүгч М.Алдар нарт удаа дараа хүссэн боловч тухай бүр үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзан бидний хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлан боогдуулж иррнээр хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг илрүүлэх, тогтоох арилгах арга хэмжээ oгт авагдаагүй болно.

Зургаа. Шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй талаар

6.1    Нэгэнт шалтгаан нөхцлийг илрүүлэх, тогтоох ажиллагаа явагдаагүй тул шүүх яллах талын дүгнэлтэд хөтлөгдөн хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой үйл баримтыг үнэлэлгүй орхигдуулж хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй тогтоол гаргасан. Шүүх, Засгийн газрын Үндсэн хууль, Эрүүгийн хууль. Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн илт хууль бус эс үйлдэхүй, үйдлийг өмгөөлөн Монгол Улсын нэрийн өмнөөс Монгол Улсын язгуур эрх ашиг, хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасанд харамсаад баршгүй.

6.2    Шүүхийн тогтоолд дурдсан шиг шаардлагыг биелүүлэхгүй бол тэслэнэ, дэлбэлнэ гэсэн сүрдүүлэг бидний зүгээс огтхон ч гаргаагүй бөгөөд харин ч хуулиар хамгаалагдсан нийтийн эрх ашгийг даруй хангаж Засгийн газрын хууль бус гэмт халдлагыг цаг алдалгүй таслан зогсоох аргагүй хамгаалалт хийсэн нь амжилттай болж нийтэд аюултай бус ашигтай тустай үр дүн авчирч чадсан нь бодит үнэн юм.

Мөн тогтоолын 25 дугаар хуудсанд шүүгдэгч Ц.Мөнхбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлээр яллах дугнэлт ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай гэсэн нь тогтоолын хуудас 15-д байгаа ашиг олох зэрэг үйл ажиллагаа явуулсан шүүгдэгч нарын үйлдэл нь зохион байгуулалттай бүлгийн шинжийг бүрэн агуулсан байна гэж дүгнэснээ үгүйсгэж байгаа болно.

‘”Бид улс үндэстнээ аваръя” гэсэн эрхэм зорилготой улс үндэстний эрх ашигт аюул тулгарсан үед өөрсдийн амь биеийг үл хайрлан хамгаалах андгай тангарагтай. Бусдыг айлган сүрдүүлэх, элэг нэгт монгол ахан дүүсийнхээ амь насанд аюул учруулах зорилго үйлдлийг бид хүсээгүй, хийгээгүй. Бууны гол хамгаалагч дараатай /бууны их дарагдахгүйгээр/ хамгаалагдсан байсан бөгөөд гранат, тортел тус бүр тэслэгч угсрагдаагүйгээр тэсрэх аюулгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүх тэсэрч дэлбэрсэн бол тийм аюултай байсан гэх “ирээдүй цаг” дээр хийсвэрлэн таамагласан прокурорын үндэслэлгүй дүгнэлтийг Хамгаалан хэт нэг талыг баримталжээ. Мөн үлдэгдэл гранат, тортелыг өөрсдийн санаачлагаар тагнуулын ажилтнуудад авчирч өгсөн.

Сэтгүүлчид болон цагдаагийн газарт тэдгээрийн байршлыг зааж өгсөн, мэдээлэл өгсөн, аюулгүй болгохыг хүссэн үйл баримт нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байтал шүүх анхааран үзэлгүйгээр орхигдуулжээ.

Долоо. Онцгой ач холбогдол бүхий нотлох баримтын зөрүүтэй байдал-шүүх нэг талыг баримталсан талаар

7.1 Шүүх “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг /цаашид хуулийн төсөл гэх/ УИХ-аас эргүүлэн татах, “хуулийн хэрэгжилтийг хангах тухай” тогтоолыг батлахыг Засгийн газраас шаардсаныг биднийг буруутгах гол үндэслэлээ болгожээ.

Харин хуулийн төслийг өргөн барьсан Засгийн газрын үйлдэл хууль ёсны эсэх, хууль болон дээд шүүхийн хяналтын шатны тогтоолыг биелүүлээгүй, биелүүлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй, хууль ёсны эсэхийг авч үзэлгүй орхигдуулж, түүнийг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй, гэтэл дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх 2011 оны аравдугаар сарык 20-ны өдор 687 дугаар тогтоолоор “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэгдүгээр зүйл, Хууль батлагдсантай холбогдуулах авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Иймд хавтаст хэрэгт авагдсан Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2011 оны аравдугаар сарын 20-ны дугаар 687 тоот тогтоол “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”, УИХ-ын 2009 оны долдугаар сарын 16-ны 55 дугаар тогтоол, хуулиар цуцлагдвал зохих 1782 лицензийн жагсаалт, үүнээс 234 алтны шороон ордын байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ зэрэг шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэхгүйгээр биднийг гэмт буруутай эсэхийг зөв тогтоох, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үндэслэлгүй юм.

Найм. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар

8.1 2013 оны есдүгээр сарын 16-нд Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, монголчуудын эрүүл аюулгүй амьдрах эрх, эрх чөлөө, байгаль орчин хүн төрөлхтний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулах, Засгийн газрын илт хууль бус /эрхзүйн журмыг зөрчсөн/ гэмт халдлагыг таслан зогсоосон бндний тэмцэл нь:

Эрүүгийн хуулийн есдүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл энэ хуулиар хамгаалагдсан төр нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах халдашгүй, чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж халдагч этгээдэт гэмт хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй гэснээр

-Хүн бүр албан тушаалын байдал, мэргэжил, хуулиар хүлээсэн үүрэг, албаны тусгай бэлтгэсэн бэлтгэлээр хамаарахгүйгээр аргагүй хамгаалалт хийх эрхтэй.

-Хамгаалагч нийгэмд аюултай халдлагаас зайлсхийх, төрийн байгууллага, албан тушаалтан, бусад хүмүүсээс тусламж хүсэх боломжтой байсан эсэх нь аргагүй хамгаалалт хийх эрхэд нөлөөлөхгүй гэснээр

-Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар: энэ хуулиар хамгаалагдсан төр нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах эрх, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх эрх чөлөөнд тулгарсан аюулыг зайлуулахын тулд энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийж, учруулсан хохирол нь учирч болох байсан хохирлоос бага бөгөөд уг аюулыг тухайн нөхцөлд өөр аргаар зайлуулах боломжгүй байсан бол уг үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэснээр тус тус биднийг гэмт буруугүйд тогтоох бүрэн үндэслэлтэй.

8.2    2013 оны есдүгээр сарын 16-ны үйл баримт нь бусдад ямар нэгэн хор хохирол учруулаагүй, хохирогч тогтоогдоогүй, нийгэмд аюулгүй, Монгол Улсын язгуур эрх ашгийг бататган хамгаалж чадсан, нийтэд ашигтай үйлдэл болсон тул Эрүүгийн хуулийн 16.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч нийгэмд ялимгүй учирч нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэснээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах хуульзүйн үндэслэлтэй.

8.3    Сэтгүүлчид болон цагдаагийн 102 руу утастаж тортел байрлуулсан газрын байршлыг зааж өгсөн, аюулгүй болгохыг хүссэн мэдээлэл өгсөн, тагнуулын эрх бүхий албан тушаалтанд бид өөрсдийн санаачилгаар үлдэгдэл гранат, тортелын байгаа газрыг зааж авчирж өгсөн үйл баримт нь Эрүүгийн хуулийн 177.2-ын тайлбарт …Эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдсэн эсвэл энэ үйлдлийг таслан зогсоохонд идэвхтэй оролцсон бөгөөд түүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэснээр

Эрүүгийн хуулийн 185:2-ын тайлбарт -галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодисыг зохих зөвшөөрөлгүй хадгалж байгаад зохих байгууллагад сайн дураараа авчирж өгсөн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэснээр тус тус эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх хуульзүйн үндэслэлтэй билээ. Иймд хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй, буруу хэрэглэсэн. бидэнд хилсээр хүнд ял оноосон дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн дугаар 126 шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож бидний зөрчигдсөн эрх нэр төрийг сэргээнэ үү.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан ёсоор шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцон тайлбар мэдүүлэг өгөх боломжийг хангана уу.

Тал харахгүй шударга шүүх шийдвэр гаргахдаа -Монголын төр Монгол Улсын язгуур эрх ашгаас ypван тэрсэлсэн шийдвэр гаргахаар завдсаныг

-Энэ завдалт нь эрхзүйн журмыг илт зөрчсөн хууль бус гэмт халдлага болохыг

-Гэмт халдлага биелэгдвэл Монгол Улсын язгуур эрх ашиг, хүн төрөлхтөн болон дэлхий дахинд хүнд гарз хохирол дагуулахыг

-Гадаад дотоодын улс-төр эдийн засгийн бүлэглэл, Монголын төрд нөлөөлөн шийдвэр гаргах нөхцөл шалтгаан арилаагүй байгаа нь

-Анхан шатны шүүх биднийг хилсээр яллан буруутгаснаар дээрх гэмт халдлага хор хохирол бодитой нүүрлэх эрсдэл нэмэгдсэнийг онцгойлон анхаарч үзэхийг хүсье.

Гомдол гаргасан Ц.Мөнхбаяр Д,Төмөрбаатар Г.Болдбаатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

52 Comments

  • ж (March 11, 2014 11:06:51 am )

    одоо яалтай ч юм дээ хэцүү юм хэдэн жил хоригдож байгаад өршөөлөөр гарах байлгүй дээ эцсийн эцэст нутаг орны хоо төлөө л дуугарч яваад ийм юманд хүрсэн болохоос хэдэн тэрбумаар нь идэж уусан албан ту******лтангууд биш юм чинь гайгүй байлгүй

    • mongol (March 11, 2014 10:27:14 pm )

      yagaad mongoloo gesen xumuusiig mongol ulsiin shuux yallaad bgaag l oilgoxgui bna ug ni barag baatar ogmoor yum

  • Anonymous (March 11, 2014 11:19:50 am )

    Denduu ayultai buruu alham hiisen tul shiitgel zov

    • kkk (March 11, 2014 10:25:14 pm )

      xarin mash zov zorigtoi yum xiisen gej bodoj bna chamaig bodoxiin bol tasarsan ongi goliig ustai bolgoj ogson buyantai xun chi muu **** krantniixaaa usiig ch xaaj meddegui ***** bj duugai bai

  • Du (March 11, 2014 11:20:47 am )

    Монголынхоо төлөө явах сэтгэлтэй хүмүүсийн нэг удаа харж үзээд суллаж болохгүй бдаг ю******.

    • зочин (March 11, 2014 12:23:58 pm )

      харин тийм эрхэм хүслийг нь харгалзаж үзэх хэрэгтэй. үнэхээр монголоо гэсэн сэтгэлтэй бол нэг удаа уучлал үзүүлэчихмээр юм даа.

  • хулан (March 11, 2014 11:33:14 am )

    өөрсдийгөө ямар авир төрх,арга ухаантай хүмүүс гэдгээ харууллаа болоо юм бишүү Төртэй хуультай улс түүгээрээ шийдэлгүй яахав

    • нямака (March 11, 2014 1:25:14 pm )

      чи ун******д ун******д юу ч ойлгохгүй байгаа******?******************* ********** байна даа чи

  • huland (March 11, 2014 11:44:39 am )

    torteigei hamt ****val taarna chi

  • zochin (March 11, 2014 11:48:41 am )

    Uuruu unasan huuhed uildaggui gedeg shuu dee. Munhbayar guyai

    • Зочин (March 11, 2014 12:09:47 pm )

      Бид тэмцэгчидээ буруутгаад идэгчидээ өмөөрөх юм наад сэтгэгдэлээ бичихдээ бодолтой баймаар юм. АН-ыг хамгаалсан ****************** эрлийзүүдээ

  • zochin (March 11, 2014 11:58:31 am )

    shuuh shiidveree oorchilvol ard tumen huulia deedleh uu.Bodoj hiisen uildel bizdee. tohioldol gej uzeh uu.yuamarch zuild hir hemzee bu***d ulger jishee baih hetsuu baih shuu.ENE nohod zov zuiliig barij avsan bolovch buruu uildel hiisen busdiig hundeldeggui ni tolgoi hooson ni haradsan bishuu.SHUUHIIN shiidber zov baih.OLON iim dalbaganasan yumnuud garch irvel ard tumen taiban baih uu…

  • омат (March 11, 2014 12:04:19 pm )

    Монголын газар шороог лиценз нэртэйгээр зарсан УИХ гишүүд бизнесменүүдийг мөн адил яллаж,харин хөрс газраа хамгаалан тэмцсэн%аргаггүй байдалд орсон эдгээр нөхдийг ЯЛЛАХ НЬ БУРУУшүү дээ.АРДЧИЛСАН ТӨРӨӨ…

    • зочин (March 11, 2014 12:31:27 pm )

      улс орноо хэдэн тэр бумаар нь лиценз нэрээр худалдсан эрхэмүүд төрд байгаа ш.дээ тэднийг эхлээд шийтгэ

  • Санал (March 11, 2014 12:05:21 pm )

    Энэ хүмүүсийг зөнд нь орхиж болохгүй ш дээ. 7 сарын 1-ний*************ээр 5 сайхан залуугаа алдсан. Энэ бол хохирогчтой эзэн холбогдчтой, Монгол улсад ямар ч хэрэггүй хэт улс төржсөнөөс үүдсэн хэрэг. Тэгэхэд Магнай т**********нтэнийг мөрдөнд хэд хоноход загссаар байгаад л сулласан. МОНГОЛ улсын газар шорооны төлөө тэмцээд, ямар нэгэн хохирогчгүй улс төржөөгүй энэ хэргийг зөвхөн МОНГОЛЧУУД-ын төлөө үйлдэгдсэн хэрэг гэж бодож байна. Бид юу хүлээгээд юунаас айгаад юуг хайцаалаад байна даа. Эх орон минь өнчин ботго шиг боллоо. 3-р сар дундаа ороогүй газар гисээгүй байхад л уурхайнууд хөрс хуулалт хийж эхэллээ. Хотод байгаа уурхайнуудын идчихсэн газрыг хараагүй нь Мөнхбаяр нарыг буруутгаж л байгаа байх. Гэвч энэ олборлолт хийж байгаа компанууд чинь хүн ийм юм хийчлээ гэж үү гэмээр бологочихоод байна. Газар нутгаа ямар болгочихоод байгааг нүдээрээ харчихаад тэднийг буруутгамаар . Үүнийг л гуйя. Уурхай, уурхай орчимын гол мөрөн, үзэсгэлэнтэй байсан байгалаа нэг хараарай. Тэрний дараа тэдний зөв гэх бодол өөрийн эрхгүй төрнө.

  • зочин (March 11, 2014 12:09:15 pm )

    Монгол улсын төрийн өөдөөс буу гранат бариад явж байдаг мөн ч бэрх улс юмдаа. Яаж тэнэгдэхээрээ ийм юм боддог байнаа одоо яая гэхэв өршөөлийн хуульд багтах болтгуай…

    • зочин (March 11, 2014 12:35:45 pm )

      ТӨРИЙН ӨМНӨӨС БУУ ШАГААГААГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ТӨРД БАЙГАА ЗАРИМ НЭГ ХҮМҮҮСИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТЭГСЭН БАЙХ

  • Зочин (March 11, 2014 12:13:35 pm )

    Гринант бид хэл юм барих цаг нь болсон. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Харин та нар БААВАР шиг шатаагадахваа. Монголд хэрэгтэй хүн шүү. МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЗОХИЛОХ ГАНЦ ХОЁРХОН ЗҮРХЭНИЙ НЭГ ШҮҮ ӨӨР ХЭН Ч БАЙХГҮЙ ХУЛЧИГАР ГӨЛГӨНҮҮД ТА НАР ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ГАЗАР ШОРООНЫ ТӨЛӨӨ ТҮҮХ ЯРИХ ЧИНЬ ҮЛДЭНЭ ЭЭ ГАЙГҮЙ.

  • AIMAAR (March 11, 2014 12:21:38 pm )

    MUNKHBAYRAA CHAMAIG TURHIRSAN HUMUUS UNUUDUR NARAND ZUGEER YAVJ BAIGAA NI HARAMSALTAI BAINA , CHI CH TEGEED HARAH TSARAINII TENEG GARSHUU SHOROND HOSHNOGODUULCHILGUI ZARLIG HULEEGEED BAIJ BAIHAAS DAA ……16 ONII SONGUULIAR YUM UUR BOLVOL …..ZA ER NI YAH NI TODORHOIGUI………HUN CH TEGEED BAIH GAZRAA L BAIDGIIMDAA HAMAA

  • khalh. (March 11, 2014 12:32:15 pm )

    тэмцэх арга дууссан зөв

  • khalh. (March 11, 2014 12:33:55 pm )

    чулуу бариад босноо

  • çî÷èí (March 11, 2014 12:37:58 pm )

    ̺íõáàÿðàà òà á¿ãä ñýòãýëèéí òýíõýýòýé áàéæ, çîðèëãîäîî ¿íýí÷ áàéãààðàé. Ìîíãîëûí àðä ò¿ìýí òà á¿ãäèéã îéëãîæ áàéãàà. Òà íàð ýðõ ìýäýëòí¿¿äýä ìîíãîëûíõîî ãàçàð øîðîîíû òºëºº äóó õîîëîéãîî õ¿ðãýýä õ¿ëýýæ àâàõã¿é áîëîõîîð àðãàà áàðñàíäàà ë èéì ¿éëäýë õèéñýí. Áóðõàí ãýæ áàéäàã áîë òà íàð ìèíü çºâ ¿éëèéí òºëºº ÿâñàíûã ÷èíü áóðõàí õàðààä óäàõã¿é ñóëëàõ áàéõàà.

  • Иргэн эмгэнэл (March 11, 2014 12:38:41 pm )

    Нутаг орныхоо төлөө дуугарсан эрэлхэг залуусыг барьж хорьчоод одоо бүр Говь-Алтайн Эрдэнэ Цогт сумын улсын хамгаалалттай байгалийн цогцолборт газарыг ухахаар санаархаж байна. Их хуралд байгаа хэдэн юм

  • ganga (March 11, 2014 12:57:39 pm )

    yl ni bagadsan bnaaaa ta nar iig hoshigruulaad ard ni nuugdaad eh oron erelheg zaluusch geh shig uvm yriad bgaa nuhuduuded gomd uursdiinhuu iluu harsan zan hulduu tolgoidoo gomdoj ywahaas uur yah be

  • zaluu (March 11, 2014 1:15:28 pm )

    chamaig gargahiin tuluu temtseneee chi bol zorigtoi eh oronch

  • Adilhan (March 11, 2014 1:19:18 pm )

    Ter nuuts dans ni ilersen gishuun Bayrtsogt, Otgonbayr ene teree yllaachee, Shudraga l baildaa

  • bold (March 11, 2014 1:28:49 pm )

    huuli bol huuli zov heterhii ulaaraid bsan iim baidald hurgelee dee mongonii amtand orson bn lee

  • bold (March 11, 2014 1:29:51 pm )

    hudalaa eh oronch humuus baisan daramtalj mongo olood sursan garuud

  • Зочин (March 11, 2014 2:01:05 pm )

    Халуун элгэн төрж өссөн эх нутгийнхаа төлөө тэмцсэн нь ингэж олон арван жилийн шорон, Хар амиа бодож хахуул аван хэдэн зуун тар бумаар нь завшигчид нь хойморьт залран үүр хүүхэд нь харьд оддог нь Энэ төрийн эмгэнэл.

  • Зочин (March 11, 2014 2:02:43 pm )

    Эх орон газар шорооны төлөө тэмцэн энэ нутгийг өвөг дээдэс бидэнд үлдээсэн. Бид үр хүүхэдэдээ юу үлдээх вэ

  • Зочин (March 11, 2014 2:03:37 pm )

    Эхлээд улс эх орноо худалдан тансаглан буй энэ эрхмүүдээ шийтгэ

  • zochin (March 11, 2014 2:10:14 pm )

    ene 3 yuamar kinod togloh gej baigaa yum be….omsson ****as ni baatar bish barlag shig haragdaj baina.Tenesen sum tarhind gegcheer ****** ni delbersen bol yuanaa yun 21 jil.olon hun uheh baisan daa.

  • Зочин (March 11, 2014 2:38:53 pm )

    eee dee mun ch so so comment bh yumdaa yum gdg 2 taltai shuu dee. Gehdee eh oron tusgaar togtnol yazguur erh ashig gdg zuild 2 tal gj bhgui gdgiig l haraach. Suuldee barag talbai deer evguihen ug helvel shuud l shorond suuh geed bdag bolson bn, Ene uls ardchilal ruu yavaad bnu? Bodoh zuil ih l bn daa. Ta bidniig mungu ajil geed noir hoolgui yavj bhad uls oron ene niigem yamr bolj bgaag ta zgr l 1 taivan suugaad taivam bodood uzeerei. Minii uyd iim bgaagui gdg ug yah argagui hun buhnii tolgoid buuh bii dee.

  • AIMAAR (March 11, 2014 3:12:46 pm )

    HUDLAA BAAHAN HUN AMITAN DARAMTLAAD SUULDEE BUUR REKET BOLSON GEJ SONSSON YU CH HIIHGUI BAIJ YUM HIIH GESEN HUMUUSEES MUNGU NEHEED SUULDEE BURUU TIISHEEGEE DAAM GARCH BAIJ SHOROND ORLOODOO ,,,, UNEGUI BYASLAG HAVHAND L BAIDAG YUM GENELEE …. ODOO NEGENT SHOROND ORSON BOL TENDEE L EVTEIHEN HUMUUJIH HEREGTEI DEE …ODOO MUNGUTEI HUN YU CH HIIDEG BOLSON TSAG SHORONGOOS OLON YUM YARIAD BAIVAL DOTOR NI CHAD HIILGEHED AMAR BOLSON DOO BOLGOOMJTOI TOMOOTOI BAIJ BAIGAAD YAL NEMUULCHIHGUI MAGADLAN ZARLIG HULEEDEE MUNKHBAYRAA HAMAA…..

  • zochin (March 11, 2014 3:26:41 pm )

    turd bgaa eh ornoo hudalsan hulgaichuudiig **** heregtei. ene munkhbayar yaj ch hun alhav dee.

  • hehe (March 11, 2014 3:35:09 pm )

    yuun ih yum bichdegiin soliorson garuud yalaa edleed duugai suuj bai

  • монгол ээж (March 11, 2014 3:44:58 pm )

    тэмцвэл ингэж шийтгэнэ гэж айлгаж байгаа юм байлгүй дээ монголчууд нэгбосвол ч ,,,гэхдээ төр улс минь түвшин л байгаасаа төрийн түшээд минь ухаантай л байгаасаа

  • hvn (March 11, 2014 3:51:16 pm )

    shiitgel ni mash zuw uuduu shidsen chuluu uuriin tolgoi deer gedeg ***n vg bna shv tsaana chin tegeed ch ed nar hudlaa eh orniihoo neriig hydaldgj iddeg garuud l shv de huduu oron nutgaar yawj uchnuun l tsaas halaaslasan l bga shv de odoo ****oor hudlaa jvjig tawiad l heneer uruwduuleh gesen ym ***ngaal hvrtsen

  • trtr (March 11, 2014 4:14:28 pm )

    turiin esreg bol temtseegui baihaa harin turd baigaa busarmag nuhduudiin esreg buu barisan baih.

  • zochin (March 11, 2014 4:19:38 pm )

    mongoliin gazar nutag duuslaadaa huurhii yun nuguu burhan guisan ch bvv ug geh saihan vg bjdee huurhii

  • Anonymous (March 11, 2014 4:28:17 pm )

    temtselee zow hiigeeguigees tumnii omnoos oorsdoo hohirch bna da,yaltai ch bilee.ard tumen mini ene humuusee yawal awrah bilee

  • Anonymous (March 11, 2014 8:18:55 pm )

    яахавдээ хэцуу юм даа энэ ял монголоо гэсэн хун бурийг хулээж байгаа гэсэн урт гартай улс торчдийн сануулга

  • Haramsaj bna (March 11, 2014 8:41:00 pm )

    Vg helseniigni darj ,daramtalj avah nvdeer Tom shorong nemeed barij bga,,,hvataduud iig tolgoig ni ileed oogshvvlj bga ni ene tor iin 100-% buruu,,,,,,elbeg gdg ta ey Helsen be,,” oluulaa bolstgooe” gdg ni Hujaa ah Dvv naraa oruulad dvvrgie gsn vgvv

  • САНАЛ ХҮСЭЛТ (March 11, 2014 9:28:46 pm )

    суллах хэрэгтэй

  • Зочин (March 11, 2014 9:40:42 pm )

    Нутаг усныхаа төлөө тэмцэж байна гээд энэ энх цагт галт ************, тэсрэх бөмбөг бариад давхиад явбал энэ улс эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдал юу болох вэ. Хатуу чанга шийтгэх нь зөв. Харин ч зөөлөн шийтгэсэн юм.Энэ цаг бол дайны нөхцөл биш.

  • egel negen (March 11, 2014 9:55:13 pm )

    halh golin mini saihan nutag usig omhii solongosuudad zarj chadsan ulsuudaa ehleed tsaazalchih! ene bol herees hetersen bodit unen ! aimshig ! gu***shig! eh orni buren buten baidal ard tumnii buh l erh ashigt terselsen onts notstoi tom gemt hereg! ertontsiin bulai!

  • egel negen (March 11, 2014 10:24:15 pm )

    bidend amid yavah hun shig amidrah batalgaa alga boljee.bid hunii erh choloog boimlogch , darangulagch ,anarhist,feodalin niigemd amidarch baina .nuuhig ni avah geed nudig ni soholjee! ard tumnii amidral yaduurlin tuild hurch, bodit baidald unen zov dun shinjilgee ch hiij chadahgui oiuni hoosrold hursen ni ene bidnii erh ashig mongol ulsinhaa buren buten baidalin toloo temtsej ,oligarhijsan ,gadni deeremchdiin husleer ajilladag hudaldagdsan urvagch toriig barij bui heseg buleg mafijsan nohduudad taalagdaagui zugeer l tedend saad bolsonoos l edniig ****uulj baigaag oilgoj chadvargui baigaagaas evleren negdej jagsaj eserguutslee ilerhiilj eh oronihoo heden saihan zaluusaa ch hamgaalj sulluulj gargan avch chadahgui har tolgoigoon bodon baigaa ni yavaandaa ard olnihoo toloo yavah zurh zorigtoi erchuudee ***ntarch mohohod hurgene .ene olon ***shin ,ene olon myangan boo nar chini bidnii uneheer oiuni hoosrold gunzgii orsnig belhnee batlaj baina daa!! bid yamar zamaar h****aa geldrene be?! humuusee sereech !

  • SHUDARGA BAIL DAA! (March 11, 2014 10:36:17 pm )

    UNEN GEJ BAIDAG, UNEN YALDAG L IUM BOL ENE HUMUUSIIG DARUI UG DUUGUI SULLAAD TOR UUCHLAL GUIH ESTOI! ED BOL MONGOLIN MINI BAHARHAH ESTOI HOVGUUD UCHRAAS EH ORNI ”JINHENE BAATARIN TEMDEG MEDALIA CH EDEND L OGOH ESTOI !!!

  • SHUDARGA BAIL DAA! (March 11, 2014 10:48:50 pm )

    BID HEZEE NEG TSAGT ERGEED ENE DUR ESGESEN ANARHIZMEES SALJ , SHUDARGA HUMUUNLEG JINHENE HUNII NIIGEMIIG BAIGUULJ SAIN TSAG IRVEL EDGEER ZALUUS MAANI MONGOL ULSIN BAATARUUD BOLOH NI GARTSAAGUI DEE! IDUULSEN BUT URGAJ IDSEN TOLGOI HUVHAIRNA GEJ UG BII !

  • Anonymous (March 11, 2014 10:56:17 pm )

    Odoo oilgoson bailgui dee. Hurdan sullaasai.

  • ZALIT ER (March 12, 2014 12:50:28 am )

    hyatadiin kommunist namaas tusgai chig uureg avsan humuus turd baigaa tsagt , mongoliinhoo tuluu iimdee hurtel yavj baigaa humuusiig nuhchin darah ni oilgomjtoi .

  • Anonymous (March 12, 2014 9:24:56 pm )

    Ийм сайхан эх оронч ганц л байхад хангалттай. Илүү ёстой хэрэггүй шүү

antalya rent a car