“Хас Монгол” хөдөлгөөний тэргүүн Д.Дарханбаяр, “Цагаан хас” бүлгэмийн тэргүүн Ж.Эрдэнэзаяа нарын гишүүд өнгөрсөн баасан гаригт хурал хийсэн юм. Тэдэнд хандан “Саун ажиллуулах нэрээр охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлж байна. Шалгаж өгөөч” гэсэн хүсэлт иржээ.
Түүний дагуу энэ сарын 4-ний өдөр саунуудад шалгалт хийсэн байна. Тодруулбал, Баянгол дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэр Модны хоёрт орших “ALE HOUSE” зочид буудлын В1 давхарт байрладаг саунд шалгалт явуулжээ.
Шалгалтаар тус саунд арав гаруй эмэгтэй биеэ үнэлж байсан байна. Энэхүү асуудлыг харьяа дүүргийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Тус сауныг Отгоо гэх эмэгтэй ажиллуулдаг юм байна.
Энэ талаар “XacМонгол”хөдөлгөөний тэргүүн Д.Дарханбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-“Ale House”-т шалгалт хийхэд яг ямар зөрчил илэрсэн бэ?
-Биднийг ороход 10-аад эмэгтэй байсан. Ээлжээр тэнд бие үнэлдэг гэсэн. Энэ бол хэрээс хэтэрсэн асуудал. 20 минутыг нь 40 мянган төгрөгөөр тохирч бие үнэлдэг байсан байгаа юм. Тэд үйлдэл дээрээ баригдсан. Бид бичлэг хийж баримтжуулсан. Өөр олон газар саун нэрээр биеэ үнэлэгчдийн үүр болоод байна.
Яг энэ газар шиг нотлох баримт байхгүй болохоор бид илүү зүйл ярих боломж алга. Бидэнд тийм эрх байхгүй. Саун нэрийн дор эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлдэг 10 гаруй газрын мэдээлэл бидэнд байгаа.
-Цагдаагийн байгууллагаас ямар хариу өгсөн бэ?
-Бид хөдөлгөөнийхөө нэр дээр албан ёсны өргөдөл гомдлоо харьяа Цагдаагийн байгууллагад өгчихсөн. Шийдэх байх аа. Өмнө нь энэ газар удаа дараа ийм үйлдэл хийж баригдаж байсан. Шалгагдаад гурван жилийн тэнсэн харгалзах ял авсан сурагтай. Тэгээд хашрахгүй эргээд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Сауны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байна уу гэхэд надад юу ч харуулаагүй.
-Та бүхэн хүний наймаа гэж үзэж байгаа юм уу. Тэр бүсгүйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан уу, өөрсдөө сайн дураараа үнэлж байсан юм болов уу?
-40 мянган төгрөгөөр тэр хүнийг 20 минут авна гэдэг чинь 20 минут тэр хүн зарагдаж, хүний хүслийг хангах хэрэгсэл болж байна. Энэ чинь зарагдаж байгаа хэрэг биз дээ. Монгол охид биеэ үнэлж байна гэдэг чинь үнэгүйдэж байгаа хэрэг. Монгол хүний үнэ цэнэ 20 минут нь 40 мянган төгрөг байж болохгүй. Хүчээр үнэлүүлсэн үү, өөрсдөө үнэлсэн үү гэдгийг Цагдаагийн байгууллага шалгаж тогтооно.
-Өөр бусад баар цэнгээний газар шалгалт хийсэн үү?
-Шалгалт хийсэн байгаа. Шалгалт хийсэн газруудаас “ALE-HOUSE” зочид буудлын В1 давхарт байрладаг саунд шалгалт хийсэн байгаа.
-“ALE-HOUSE” зочид буудал сауны талаар гомдол олон удаа ирж байсан гэсэн. Яагаад шийдвэрлэгдэхгүй байгаа вэ?
-Арга хэмжээ авч гурван жилийн тэнсэн харгалзах ял шийтгэл авч байсан байна лээ.
-“ALE-HOUSE” зочид буудал сауны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байсан уу?
-Бид албан ёсны зөвшөөрлийг нь үзээгүй байгаа. Бараг зөвшөөрөлгүй юм шиг байна лээ.
-Нийслэлд одоогоор хичнээн саун үйл ажиллагаа явуулж байна вэ?
– Нарийн тоо баримт байхгүй байна. Харин манай бүртгэлтэй хууль зөрчөөд үйл ажиллагаа явуулж байгаа арав гаруй сауны газар байгаа.
Энэхүү мэдээллийн дараа “ALE-HOUSE” зочид буудал сауны газарт очсон юм. Биднийг очиход “ALEHOUSE зочид буудал сауны үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан.
Энэ саун ажиллахгүй cap болж байгаа гэв
Харин “Ale House” гэх зочид буудлын захирал гэх эмэгтэй уулзсан юм. Тэрээр мэдээлэл өгөхдөө нэрээ хэлээгүй юм.
-Танай зочид буудлын доод давхрын саунд бие үнэлэгчид байсан гэж дөнгөж сая “Цагаан хас” бүлгэмийн залуус мэдээлэл хийлээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Манайх зочид буудал, паб ажиллуулдаг. Доод давхрын саун манайд ямар ч хамаарал байхгүй. Тусдаа эзэнтэй.
-Танай зочид буудлын доор байрлаж байгаа юм чинь танайх юм биш үү, эсвэл түрээслүүлдэг юм уу?
-Үгүй ээ. Ямар ч хамааралгүй гээд байна шүү дээ. Түрээслүүлээд байгаа ч юм байхгүй. Угаасаа тусдаа газрууд. Тэгээд ч энэ саун ажиллахгүй бараг сар болж байгаа шүү дээ.
-“Цагаан хас” бүлгэмийн залуус уржигдар ажиллаж байхад нь ирж бичлэг хийж дүрсжүүлсэн гэсэн?
-Хэсэг залуу орж ирээд бөөн зодоон болсон гэж сонссон. Бидэнд ямар ч хамааралгүй. Тэр сауны мэддэг хүмүүсээс нь асуу гэсэн хариултыг өгсөн юм. Харин доод давхарт байрлах нэр хаяггүй саун руу ороход ажилчин бололтой 2-3 бүсгүй байв.
Тэд энэ талаар “юу ч мэдэхгүй, тэр өдөр байгаагүй” гэлээ. “Гэхдээ хэсэг залуус орж ирээд юу юугүй хаалга үүд нүдээд байсан гэж сонссон. Манайд биеэ үнэлэгч байхгүй” гэсэн юм. Харин сүүлдээ бухимдаж “Ер нь бие үнэлэгч байсан ч яадаг юм. Та нарт ямар хамаатай юм бэ” хэмээн бухимдсан юм.
Энэ талаар БГД-ийн цагдаагийн газрын эх сурвалжаас тодруулахад “Манай дүүргийн нутаг дэвсгэр гэмт хэрэг гарах эрсдэл ихтэй. Тиймээс ч ойр ойрхон шалгалт хийж байгаа. 1-10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа газруудад шалгалт хийсэн. Саунд бие үнэлж байсан хэрэг гарсан нь үнэн.
Хэргийг шалгаж байгаа” гэлээ. Харин энэ төрлийн гэмт хэрэгт ямар торгууль шийтгэл ноогдуулдаг талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа. Энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 124 буюу Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэдэг юм байна.
Тодруулбал:
124.1. Бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
124.2.Биеэ үнэлэх газар байгуулсанг санхүүжүүлсэнг түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 124.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг юм байна.
Н.Алтанцэцэг
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (March 11, 2014 11:25:47 am )
ene biee unelj baigaa emegteichuud hotod heden ond orj irseniig uzeerei.Dandaa hodoonoos irsen ****** baigaadaa tiim bolohoor bugdiig ni hotoos gargaj nutag zaaj uneenii ferim deer saalchin hiilgeech harin ariun tseveriin shinjilgee hiihgui bol haldvart ovchinii uuruud baig****dee.ZAVHAIRDAG erchuudiig ni ch mal deer hataa buzaruud hotoos ****ah heregtei nylh huuheduud amar jimer amidrah heregtei baina.ENE has hodolgoonii zaluust erh ol***** bugdiig ni nudeed hay.
-
DGM (March 11, 2014 1:08:26 pm )
Энэ байгууллага шалгалт хийх эрхтэй юм болов уу
-
loq (March 11, 2014 2:38:34 pm )
urn tege uuruu bie medeed teriigee unelene uu yaanuu ene hachin haltar umnudad yamar hamaa bn aa. bie unelelt delhid bdag l asudal. ene hed uursduu unegui uilchlulkej reketleed bolku ****oorn mataj bga bhgui u. s*** garuud. unendeel haltar haltar ajilgui huduuni umnud bleshd.
-
Anonymous (March 11, 2014 4:39:36 pm )
Has mas gh shig reset hiih geed bgamu iim muusain uimnuudiig davraaj bolohgui. Uur hiichihmer uim alga uu heden natsist ****** tsaraitai garuuda mglchuuda daramtlaj money olon gj zovohiin ****uul
-
Sanaa (March 11, 2014 4:39:59 pm )
Has mas gh shig reset hiih geed bgamu iim muusain uimnuudiig davraaj bolohgui. Uur hiichihmer uim alga uu heden natsist ****** tsaraitai garuuda mglchuuda daramtlaj money olon gj zovohiin ****uul
-
AIMAAR (March 11, 2014 5:17:32 pm )
ZA HAA SAIGUI L YANHAN BAIGAA MONGOL YANHAN HULGAICH NAR AMIDARDAG GEDGIIG ODOOL MEDEJ BAIGAAD CHINI HARAMSAJ BAINA AYGUI BOL CHI CH BAS TOHIRNODOO JOMBOGOOO
-
demii yum (March 11, 2014 6:37:21 pm )
yah gej iim yumaar oroldoj bdag bnaa. hen neg n namaig hucheer bieiig maan uneluuleed bn gej gomdol gargasan yum uu? ternii orond ukrain shig eh oron gazar shoroo erh cholooniihoo toloo ard tumniihee urd n garch chuluu barin temtsej chadxuu? ene heden bulgem geed bgaa garuud.
-
Gyalbaa (March 11, 2014 7:36:37 pm )
Gaduur yanz buriin ajluud zondoo baihad biye uneleed baihdaa yavah dee
-
javhaa (March 12, 2014 12:40:45 am )
zaz Nomtoibayaraa yaj ch chadahgui baij hhhhhhhh
-
Anonymous (March 12, 2014 4:04:04 am )
ed nar chini uursduu saunuudaas tatvar avch daramtalj huuhnuudtei ni hucheer untdag sh dee. ymar medehgyi bish
-
Anonymous (March 12, 2014 4:49:08 pm )
Huduunii ohiduud bie uneldeg n unen bh shy
-
zochin (March 17, 2014 12:53:09 pm )
naad ale house chin ali olon jil bolj bgaa ter saunii bair naad pub buudal ed nar chin bugd naad avgaigiinh chin sauniig tureesluuldeg yum bn lee naad otgoo geed bgaa namhan buduun ****** bgaa biz dee ter haviin huuhnuudiig neg negeer ni tataad oruulaad bgaa yum ter haviin tsagdaa nariig hurtel gartaa oruultsan yum bn lee shuu ezen ni geed bgaa naad bultger avgai chin zevuun avgai daa bair savaar hangaj bgaa iimerhuu humuus deer ni arga hemjee avah heregtei
-
-
anhaar (March 17, 2014 1:11:39 pm )
nuhur ni tumee geed duudaad bdag bhaa
13 Comments