antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 11, 2014 Comments are off

МИАТ ХК Катеринг үйлчилгээг өөрсдөө хийвэл жилд 1,1 тэрбум төгрөг хэмнэнэ

нийтлэсэн Admin

nuht(1)МИАТ ХК Катеринг буюу зорчигдод хоол хүнс нийлүүлэх үйлчилгээг өөрсдөө хийвэл жилд 1,1 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж албаны эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Гэвч өдгөө энэхүү үйлчилгээг Д.Хоржав захиралтай “Нүхт тур”ХХК дангаар гүйцэтгээд удаж байна.
1,1 тэрбум төгрөг бол хүүхдийн цэцэрлэг эсвэл төрөх эмнэлэг барих хэмжээний төсөв. Ийм их мөнгийг улсын төсөвт оруулсан бол нэг жилд л нэг цэцэрлэг эсвэл төрөх эмнэлэг бариад байх боломжтой байж. Харамсалтай нь “Нүхт тур” ХХК хэмээх “хаалга” сайтай компани дан ганцаар давуу эрхтэйгээр энэхүү ажиллагааг өөрийн болгосон нь улсын төсөвт орох ёстой их хэмжээний мөнгийг хувийнхаа халаас руу хийх боломж бүрджээ.
Уг нь МИАТ ХК катерингийн үйлчилгээг эрхлээгүй биш эрхэлж үзсэн юм билээ. Тодруулбал МИАТ ХК 1998 онд өөрийн хөрөнгөөр Катерингийн зориулалт бүхий барилга барьж ашиглалтад оруулснаар компанийнхаа олон улсын нислэгийн зорчигчийн хоолыг өөрөө бэлтгэдэг бэлтгэх цехтэй болсон байдаг.
2000 он гэхэд 106.2 мянган ам.долларын худалдаа хийж, 31.8 мянган ам долларын ашигтай ажиллажээ. Харин 2002 онд “МИАТ катеринг” нэртэй төрийн өмчит ХХК болгож зохион байгуулалтын өөрчлөлт хийгээд 13.2 сая төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Улмаар 2006 он хүртэл бие даасан аж ахуйн тооцоон дээр ажилладаг охин компани байсныг буцаан өөрчилж, “МИАТ” ХК-ийн Катеринг төв гэсэн хэлтсийн зохион байгуулалтад оруулсан байна. 2008 онд Катерингийн төвд “МИАТ” ХК 790 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, барилгын өргөтгөл шинэчлэл бүхий агуулах, хөргөх хөлдөөх байгууламжийг шинээр барьсан байдаг. Ийм их хөрөнгө хаян байж босгосон МИАТ-ийн катеринг үйлчилгээ өдгөө хувь хүмүүсийн бизнес болчихоод байгаа нь асуудал биш гэж үү.
Өдгөө “МИАТ” ХК болон “Нүхт тур” ХХК-ийн хооронд байгуулсан 2 гэрээний дагуу катерингийн үйл ажиллагаа явагдаж байна.
2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 09/139 тоот “МИАТ” ХК-ийн Катеринг төвийн удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх тухай гэрээг “МИАТ” ХК, “Нүхт тур” ХХК-ийн хооронд 2 жилийн хугацаатайгаар байгуулсан аж. Энэ нь “Удирдлагын гэрээ” юм. Маргааш нь буюу 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 09/139А тоот “Агаарын хөлгөөр зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ”-г “МИАТ” ХК, “Нүхт тур” ХХК-ийн хооронд байгуулсан байна. Энэ нь  “Бэлтгэн нийлүүлэх гэрээ” юм. Тэгэхдээ эдгээр гэрээ, шийдвэрүүд нь анхнаасаа хууль бус, ашиг сонирхлын шинж чанартай байжээ.
Иймээс удирдлагын гэрээг байгуулахдаа компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар эцэслэн хэлэлцүүлж, шийдвэрлүүлээгүйн дээр эдийн засгийн тооцоо, судалгаа хангалтгүй байна гэж Компанийн ТУЗ үзсэн учраас дахин хэлэлцэх ёстой хэмээж байсан ч яагаад ч юм энэ асуудал дахин хэлэлцэгдээгүй.
Энэ нь Компанийн тухай хуулийн 88.1-д “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана” гэснийг зөрчсөн явдал болсон ч өнөөдрийг хүртэл энэхүү хууль бус шийдвэр хүчин төгөлдөр үйлчилсээр байна.
Асуудал ингээд дууссангүй. Учир нь МИАТ ХК-ийн дүрмэнд “Гэрээний хугацаа 2 жил байна, гэрээ дуусгавар болсон тухай баримтад гарын үсэг зурах өдрийг 2011-8-10-нд байна, гэрээг 2 жилийн хугацаатайгаар 2 удаа сунгаж болно” гэж заасан байдаг. Тэгтэл 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “МИАТ” ХК-ийг төлөөлж тухайн үеийн Нислэг үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Г.Жаргалсайхан, “Нүхт тур” ХХК-ийг төлөөлж Д.Хоржав нар гэрээг үзэглэж, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаснаар гэрээний хугацаа 2 жил байна, 2 жилээр гэрээг сунгана,  гэрээ дуусгавар болсон тухай баримтад гарын үсэг зурах өдрийг 2011-8-10-нд байна гэсэн журмыг улайм цайм зөрчиж орхижээ. Тиймээс үүний ард асар их хор, ашиг сонирхол бий гэдэг нь тов тодорхой юм.
Ер нь ч МИАТ-ийн катерингийн үйлчилгээний ард улстөрчид бий, энэхүү үйлчилгээгээр далимдуулж хэсэг бүлэг хүмүүс их хэмжээний мөнгө идэж байна гэдэг яриа өмнө нь хэдэнтээ гарч байлаа. Гэсэн ч жингийн цуваа явдагараа явна, жингэр нохой хуцдагаараа хуцна гэгчээр “МИАТ”, “Нүхт тур”-ын холбоотнууд төсөвт орох ёстой мөнгийг хувааж зусалсаар таван жил боллоо.
Асуудал ганц үүнд байсангүй. МИАТ-ээр үйлчлүүлсэн зорчигчид хоолных нь амт, чанаргүйг шүүмжилсээр чамгүй удлаа. Нислэгийн зардалд их хэмжээний мөнгө төлчихөөд тэр хэмжээндээ хүртэл үйлчилж чадахгүй хүн байтугай нохой ч тоож идэмгүй хоол өгдөг тухай хэдий болтол хэлж ярих юм бэ.
Өчигдөр л гэхэд “Өглөөний сонин” МИАТ-ийн зорчигчид хүн үү, нохой юу гэсэн гарчиг бүхий нийтлэл гаргасан байна. Хатаж, хорчийсон өргөст хэмх, улаан лооль болон майонезоор амталсан салат өгч байгаа нь зорчигчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буйг шүүмжилсэнээрээ өдгөө “Өглөөний сонин”-ыхон шүүхэд дуудагдах дээрээ тулжээ. “Нүхт тур” ХХК-ийн зүгээс шүүмжлэлийг хүлээж авахын оронд шүүмжиллээ, гүтгэлээ гэж уурссандаа шүүхэд өгсөн юм байх.
Бүхний нүдэн дээр ил байгаа энэ асуудалд шүүхдэлцээд байх хэрэг юу байна аа. МИАТ-ээр үйлчлүүлбэл өлсөж үхэх, эсвэл хордлогод орж үхэх хоёрын аль нэг замыг сонгох хэрэг гардагийг зорчигчид бүгд л мэднэ шүү дээ. Ямар байхгүй зүйлийг байсан болгоод гүжирдээд байгаа биш нийтэд ил болсон асуудлыг шүүмжиллээ гээд шүүхээр дарж авах гэж байгаа бол харин ч түмэн олон босоод ирэх байх шүү. Тэгээд ч шүүмжлэх нь хэвлэлийн эрх чөлөө. Шүүмжлэх ч эрхгүй юм бол хэвлэлийнхэн байгаад яах билээ. Иймээс шүүмжиллээ гэж шүүхдэлцэж онигоо болж байснаас шүүмжлэлийг ажил хэрэг болгоод хоолны үйлчилгээгээ сайжруулбал яасан юм бэ.
Юутай ч хүнд биш нохойнд үйлчилдэг гуншин зүүсэн МИАТ-ийн хамтрагч “Нүхт тур” үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй болжээ. Нэг биш нижгээд хүн хэлж байгаа учраас олны үг ортой гэгчээр бурууг эхлээд өөрөөсөө хайж үзэх нь зүйтэй болов уу.
Нөгөөтэйгүүр МИАТ ХК болон Нүхт тур ХХК-ийн энэхүү хуудуутай гэрээ болон ар өврийн асуудлыг нь АТГ нэг шалгаад үзвэл яасан юм бэ. Улсын төсөвт орох ёстой 1,1 тэрбум төгрөгийн ашгийг хэн гэдэг хэдэн эрхэм хувааж халааслаад байгааг АТГ-ын шалгаад, үнэн мөнийг тогтоовол улс эх оронд мөн ч хэрэгтэй байна шүү.

эх сурвалж: Mongolcomments.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car