antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 11, 2014 5 comments

Уул уурхайн яамыг татан буулгавал зохино

нийтлэсэн Admin

ganhuyagdОдоогоос хэдхэн жилийн өмнө Хонконгийн Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж байсан “Энержи Ресурс” компани Ухаа худагийн орд дээр ажиллаж байсан бүх ажилчдаа ирэх зургаадугаар сарын 15-ныг хүртэл цалингүй амраажээ. Өмнөговь аймагт их бүтээн босголт хийж эхэлсэн тус компанийн хувьд Улаанбаатар хот дахь төв салбартаа хүртэл цомхотгол хийсэн байна. 400 гаруй өрөмдлөгийн компани сул зогсолт хийж, “Оюутолгой”-н үйл ажиллагаа зогссоноос болж тийш ханган нийлүүлэлт хийдэг үндэсний компаниуд дампуурлын ирмэгт тулж очив. Уул уурхайн баялаг дээрээ босох гэж байсан манай орны хувьд уул уурхайн салбарт явуулж буй болчимгүй бодлогоос болж үндэсний ядуурал нүүрлэхэд хүрлээ.

Энэ бүхний гол буруутан бол Шинэчлэлийн гэх Засгийн газар бөгөөд тэр дундаа энэхүү салбарыг толгойлж буй Уул уурхайн сайд Д.Ганхуяг юм. 2013 онд Монголд хийгдсэн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оноос 40 хувиар буурсныг бид бүгд мэднэ. Гэтэл нэг л сайхан нартай өдөр улс, орны эдийн засгийг цэцэглүүлнэ хэмээн амлаж гарч ирсэн Шинэчлэлийн гэх Засгийн газар өөрчлөлт, шинэчлэл нэрийн дор хэнд ч хэрэггүй буруу бодлого явуулсны гайгаар Монголын уул уурхайн салбар элгээрээ мөлхөж эхэллээ. Салбарын сайд Д.Ганхуяг нь Японд хамт сурч байсан, физикч мэргэжилтэй Р.Жигжидийг Төрийн нарийн бичгийн даргаараа томилж, Ашигт малтмалын кадастрын албаны даргаар “Бридж” группын харьяа япон хоолны газрыг удирдаж байсан эмч мэргэжилтэй Чинбаатар гэгчийг томилсон нь төрийн ажлыг хувийн компанитайгаа хэрхэн хольж хутгасны тодхон жишээ юм.

Уул уурхайн салбар зогсмогц геологчид мөн ажилгүйдэл зарлаж, тус салбарынхан цалингийн бараа харахаа больжээ. Нөгөөтэйгүүр, орон сууц, машины лизинг, жижиг гэр ахуйн барааны зээл авсан “Оюутолгой”-гоос аваад жижигхэн нүүрс зөөдөг компани хүртэл үүдээ барихад хүрэв. Үүний цаана Монголын банкууд хохирох магадлал тун их байна. Цалингүй хүн юугаараа хоолоо идэж, юугаа зээлэнд төлөх билээ дээ. Ийнхүү жил гаруйн хугацаанд Д.Ганхуяг сайдын “буянаар”  Монголын мянга мянган өрх гэрүүд өр, зээлийн дарамтад орж, үгээгүй хоосны ирмэгт тулж ирлээ.

Өмнөд хөрш рүү 70 доллараар борлуулж байсан түүхий нүүрсний үнэ 30 доллар хүртэл унасан нь мөн л эрхэм сайдын “гавьяа” юм. Энэ мэтчилэн Монголын талын 34 хувийг нэмнэ хэмээн бардам загнасны үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа зогсоож, хятадууд нүүрсний худалдан авалт хийхээ болив. Өнөөдөр яг хичнээн хүн ажилгүй болсон талаар салбарын сайд таг дуугүй, мэдээлэл хийлгүй сууж байгаа бөгөөд саяхан Канадад болсон томоохон хэмжээний хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцоод ирсэнээ “Би их ажил амжууллаа. Хөрөнгө оруулалтын урсгал Монгол руу эргэлээ” хэмээн хөөрхөн пиар хийж орхив. Энэхүү хоосон үгийг эс тооцвол энэ жилдээ лав уул уурхайн салбар сэргэхгүй нь тодорхой байна. Нэгэнт уул уурхайн салбар хаалга үүдээ барьж, хугацаагүй зогсолт хийсэн юм бол цалингүй, ажилгүй энэ салбарыг удирддаг яам гэж ер нь хэрэг байна уу даа. Эрхэм уншигч та энэ асуултын хариултыг мэдэж байгаа биз ээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Ã.Áàòíàñàí. (March 11, 2014 2:33:07 pm )

    Îðòîé ë ìýäýý áàéíà. Õàðèí ÿàìûã íü óñòãàõ óó? ñàéäûã íü ñîëèõ óó?

  • 2222ээжийн буруу биш шүү дэ (March 11, 2014 5:22:43 pm )

    zub duu shinechleliin zasgiin gazar tatn byygdbal taarna da mongolig suiruulj dyyslaa ter portyna said bna bas batarin said nogoon hugjliin said geed l yrt tsybaa huburnu duu hichneen ail hoolgui bolj ururnd barigdaj bnaa

  • AIMAAR (March 11, 2014 6:23:10 pm )

    DOLIR PIZDAG HUN MUNDSAN YUM SHIG IIM YUMAN DEER TAVIDAG TENEG LALRUUD YUMAA , HARAH NUD NI DOLIR YUM CHINI UHAAN SANAA NI BAS BUR SOLIR DOLIR SOHOR HAR HOSHNOGO YUMAA …HALTAR HASTAI BANDI

  • Anonymous (March 11, 2014 9:47:45 pm )

    Ene hunii buruu baigaa l baih. Gehdee manaihaan yumand jaahan boditoi handah heregtei. Uchnuun jil haanaas henii munguur yah geed baigaa ni medegdehgui hudlaa ****an eh oronchid. Ter Javhlan hurtel baina deelee umsuud morio unaad yvii geed haiguuliin ajil zogsoogood l baisan. Yu idej yu unaj yugaar hentei yrij, h****aa yvaad baigaa ym be. Jaahan ym oilgoj ymand het ih huurluur avthaa baih heregtei. Unendee bol bid ene hyamarlaar ym oilgoh heregtei bid denduu yaduu baina shuu dee. Ene heden uurhainuud yadaj 60-70% ni ajillaad baival bid usreed 15 jil gehed henees ch aihaargui boloh bolomj unendee baina shuu dee. 60-70% ni heviin ajillahad avilaga avaad ch tsaana ni uldeh mungu ni 3-n say mongolchuudad denduu ihdene shuu dee nuhduu. Uls tur gej het tuilshirch baihaar jaahan buteelch baiyaa.

  • Anonymous (March 12, 2014 12:19:14 pm )

    эхнэртээ л сайд юм биз дээ

antalya rent a car