antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2014 17 comments

Хошин шогчдод эзлэгдсэн монголын урлаг мөхөх үү

нийтлэсэн Admin

32_157af6b4996a32e279f18a87de3a3207572e301aАливаа урлагийн дүрслэл нь хэлбэрээсээ хазайж мөн чанар нь алдагдвал нийгмийг гэгээрүүлэх биш харин ч эсрэгээрээ бухимдуулж, хилэгнүүлдэг гэмтэй. Өнөөдөр манай хоишн урлагийнхан нийгмийг яг л ийм хандлага руу хөтөлж байна. Харамсалтай нь хөтөлж яваа нь ч, хөтлүүлж буй нь ч ойлгохгүй байгаа юм. Энэ ганц манайд тохиолдоод буй хэрэг ч биш аж. Инээлгэх урлагийн загалмайлсан эцэг Чарли Чаплингаас залхсан англичууд нь ад үзэж байхад америкчууд эгээ л шинэ содон зүйл аятай хүлээж авсан гэдэг. Өнөөх муу хэлэгддэг хуучин нийгмийн үед урлагт социалист реализм гэж чухал сүрхий номлол байв. Бүгдийг хайрцаглан “изм”-ээр баглах гэлээ хэмээн дургүйцэж, энэ тухай сонссон өнөө цагийнхан өрөвдөх хэдий ч чухам тэрхүү социалист реализмын ачаар монголчууд өрнийн соёлд гарамгай сайн суралцаж чадсан. Түүний хаялга өдгөө биднийг урлаг соёлын хөгжлөөрөө тивдээ ялгарахаар тэнхээтэй болгож бойжуулсан.

 

Харамсалтай нь сүүлийн үед манайд драм гэхэд драм биш, хошин шог гэхэд ч хэцүү нэг тийм хавсармал урлаг бий болчихоод байна. Ардчилсан чөлөөт нийгэмд бүх зүйл чөлөөтэй байх ёстой гэх ч нүд сэтгэлийг мялааж, оюуныг баясгах тайзны урлагт юуг үзүүлж, юуг эс үзүүлэх вэ гэсэн цензур бага ч болов байх хэрэгтэй юм. Ялангуяа хэтэрхий хөнгөнд уруу татаж, хэл үгийн соёлыг хугалж нугалж байгаа хошин урлагийнханд алдаа их байна. Учир нь тэд хүссэнээ тоглодог. Хэдийгээр хошин шогоор нийгэмд бугшсан буруу зөрүүг шүүмжилж нэг үгээр эмчилж байна хэмээх ч яг үнэндээ эмчлэгч биш хордуулагч болон хувирч буй юм.

 

Оросын алдарт зохиолч Ф.М Достоевский “Хошин шог хэрээс хэтрэхэд нийгмийн гоо сайхан алдагддаг” гэсэн нь Монголд жинхэнэ утгаараа мэдрэгдэж эхэлжээ. Өнөөдөр дэлхийн сонгодог бүтээлийг тайзнаа амилуулсан мэргэжлийн театраас нийгмийг хүчээр инээлгэх гэж ялих шалихгүй зүйлээр алиалж байгаа хошин урлагийн продакшнууд илүү үнэлэгдэх болжээ. Ганцхан жишээ дуулгахад Соёлын төв өргөө гэж Монголдоо тайз хийгээд суудлын тоогоор тэргүүлэх ганц газрыг нь хошин шогчид 2015 он хүртэл сул өдөр үлдээлгүй түрээсэлчихсэн тухай өнгөрсөн жил ярьж байсан. Тэднийг уран бүтээлийн алс хэтийг харуулсан бодлого төлөвлөгөөтэй гэж итгэж үнэмшихэд бэрх. Голдуу л эмээ, ээж, эхнэр, хадмуудынхаа дүрд хувирч тэднийгээ доромжлоод эхэлдэг. Ухаалаг монгол эмэгтэйн ариун мөн чанарыг дэндүү бүдүүлгээр дүрсэлдэг. Түүний зохиол гэж барьж авах юм байхгүй. Тоглосныг нь цаасан дээр буулгаад ч тоож унших хүн олдохгүй нэг үгээр хэрүүл, хэтрүүлэг, марзаганалыг ам барьсан дуу хуур, тоотой хэдхэн хөдөлгөөнтэй бүжгэрхүү зүйлээр чимээд л тайзны бүтээл болгочихож байгаа нь даанч хэцүү.

 

Тийм бүтээлээ хилийн чанадад хүртэл тоглож Монголын урлагийн нэр хүндийг навс унагасан жишээ баримт ч дуулдах болов. Өнгөрсөн жил Өвөр Монголд М.Баярмагнай, Н.Онон тэргүүтэй хошин урлагийнхан очиж тогложээ. Тэд тоглолтоо “Эмэгтэйчүүдийн салтаа байцаах газар” гэж нэрлэсэн байсан гэнэ. Эмэгтэйчүүдийн эмнэлэг л гэсэн үг бололтой юм. Тэнд өрнөж буй элдэв зүйлийг хөгжилтэйгээр үзүүлсэн юм болов уу хэмээн ойлгогдов. Үзээгүй учир илүүг хэлэх боломж алга. Гэхдээ энэ тоглолтыг нь үзсэн Өвөр Монголын эмч З.Сүхээ гэгч тун ч их уурсч, цахим ертөнцөөр бухимдлаа илэрхийлснийг уншсан. Тэрбээр ‘Тэр Монгол Улсын хошин жүжигчдэд хэдэн үг хэлмээр байна. Би өөрөө эмч хүн тэгээд ч урлагийн хүмүүсийг оюун санааны эмч гэж боддог. Энэ цаг үед урлагийнхны дуу хоолой ард олны оюун санааны өвчнийг анагаах эм байх ёстой. Тэд оргүй хоосон үг зохиож улсаар нь инээлгэж байгаад харамсч байна. Эмэгтэйчүүдийн эмнэлгийн тийм хаяг хаанаас олж харсан юм бол. Өвөр монголд байгууллагын хаяг яаж бичиж, яаж байрлуулах тухай маш нарийн хуультай. Түүнийг зөрчвөл том торгууль ноогдуулдаг гэж бичжээ.

 

Хэл үгээр тоглож хэтэрхий хөнгөн марзганалаар тайз эзэгнэх хошин шогчдын арми жил ирэх тусам хүрээгээ тэлж буй нь сайны дохио лав биш. СУИС-ийн драмын анги төгсөгчид амархан мөнгө олж, бас аятайхнаар нэрд гарч болмоор санагддаг уу хошин урлаг руу хошуурах болсон гэнэ. Шинээр хэчнээн ч гэнэ вэ хамтлаг бий болж байгаа сураг дуулдав. Өнөөдөр тоглож байгаа хэдийнх нь тайзны марзаганалыг урлагийн ямар төрөлд багтаахаа ойлгохгүй суухад дутуу боловсорсон баахан “ардын жүжигчид” нэмэгдчихвэл Монголын урлаг мөхлийн зам руугаа эргэлт буцалтгүй орох вий гэсэн болгоомжлол театрт хайртай хүмүүст бүгдэд нь бий.

 

Хошин урлагийнхны тоглолт үзэж өссөн залуус хэзээ ч Драмын театрт очиж “Дон Кихот”-ыг үзэхгүй, Дуурийн театрт саатаж “Чио Чио сан”-ыг сонсохгүй. Ёс төдий очлоо ч ойлгож ухаж, учрыг нь олж дийлэхгүй. Гэтэл эдгээр нь дэлхийн сонгодог бүтээлүүд байдаг. Хоосон инээж сурсан үзэгч инээдмийн цаана нуугдах эмгэнэлийг ч үл ойлгоно. Ямар сайндаа драмын жүжиг үзэж байхдаа хөгжилтэй санагдсан үг сонсогдвол алга ташин бусдыг алмайруулж орхино. Бас утсаар чанга чанга ярьж, ундааны лаазаа тачигнуулан базаж, чихрийн цаас шаржигнуулан хамт суугаад жүжиг үзэхэд хэцүүхэн үзэгчдийг хошин шогийнхон бэлтгэж байгаа. Энэ бүхэн юутай холбоотой вэ. Үзэгчдийн оюуны хоосролтой юу, жүжигчдийн тархи устсаных уу.

 

Өнөөдөр манайд театр, кино гээд урлагийн бүхий л салбарт шүүмж судлал бүр байхгүй болсон. Нүүрээ харах тольгүй хойно нүдээ яаж будаж, энгэсгээ хэрхэн түрхэснээ боломж байх бил үү. Таамгаар тараасан будаг гоо үзэмж нэмж гоё сайхан харагдуулна гэдэг юу л бол. Яг үүнтэй адил Монголын урлагт нүүрээ харах толь болсон шүүмж байхгүй учраас тайзны бүтээлийн чанар доошилж эцэстээ хошин шогчдод эзлэгдээд дуусах нь. Хошин шог гэж байж болохгүй зүйл биш л дээ. Гэхдээ нийгэмд түүгээр юу харуулж, хүмүүсийн оюуныг юугаар цатгах ёстойгоо ухаарахгүй аль болох олон хүн цуглуулж ахиухан мөнгийг амархан олох арга болгож буйд гол учир байгаа юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • zochin (February 23, 2014 11:18:10 am )

    minii huvid hoshin urlagiighanig hvn doromjloh hi herees hetersen gj svvliin yed harahaas durgvi bolson

    • баагий (February 24, 2014 12:02:27 pm )

      Хоосон инээж сурсан үзэгч инээдмийн цаана нуугдах эмгэнэлийг ч үл ойлгоно. Ямар сайндаа драмын жүжиг үзэж байхдаа хөгжилтэй санагдсан үг сонсогдвол алга ташин бусдыг алмайруулж орхино. Бас утсаар чанга чанга ярьж, ундааны лаазаа тачигнуулан базаж, чихрийн цаас шаржигнуулан хамт суугаад жүжиг үзэхэд хэцүүхэн үзэгчдийг хошин шогийнхон бэлтгэж байгаа.

  • Anonymous (February 23, 2014 11:43:09 am )

    Uzeh biting hel hoshin s*** gj sonsohoor uur hurdeg bolson shde.

  • zochin (February 23, 2014 2:16:55 pm )

    bi lav hoshin s*** uzej l sergedeg

  • ganga (February 23, 2014 3:16:13 pm )

    uv unen ter unen ystoi zuw sedew hundujee gehdee bugd hoshin s*** geh marzan zuild awtchihaagui bhaa todorhoi huree bgaad uzeed sanhuujuuleed bdag bh huduuniihun bolon ter hureeniiheniig uvm un****l ce helmeer bna so seral ho urlag hoyroo gej uvch gehewdee

  • ЗОЧИН (February 23, 2014 3:33:40 pm )

    Хошин шогийнхон гэдэг нэрнээсээ эхлээд л хошин шог хүмүүс.Үнэхээр сүүлийн үед тайзан дээрх бүдүүлэг хэл яриа, хэрүүл, марзаганал нь арай хэтэрсэн дэндүү увайгүй загнадаг хошин шог улсуудад хэлдэг анхааруулдаг багш нар газар гэж байдаггүй бололтой.Тэгээд өөрсдийгээ одууд гээд бодчихсон борхон улсууд даа.

  • зочинзочин (February 23, 2014 4:41:29 pm )

    Энэ хошин урлаг үнэхээр болохгүй байгаа шүү, гадаадын хошин ур**********с суралцаач, үнэндээ ичмээрээ, тэр эрэгтэй баярмагнай эмэгтэй болоод л өөр хэн хэн ч билээ өөрсдөө үүнийгээ үзээд ичидэггүй юм байх даа, боловсрол ******тай хүмүүс байна, үнэхээр ичмээр шүү, та нар өөрсдийгөө хараач, хэлэх үг алга даа яанаа

  • зочинзочин (February 23, 2014 4:55:52 pm )

    Маш зөв асуудал хөндсөн байна, зурагтаар реклам явахын хараад гутах юм,
    өөрсдийгөө их л гое сайхан гэж бодоод байгаа бололтой их ******хай харагддаг шүү дээ, надтай санал нийлэх хүмүүс байгаа даа, би огт хошин шог үздэггүй

  • зочинзочин (February 23, 2014 5:00:34 pm )

    Монголын бахархмаар урлагын бүтээлүүд их гарч байнаа, дуурийн театрынхан , морин хуур гээд сэтгэл сэргэмээр шүү, хошин урлаг урлагыг гутааж байна даа, бас энэ сүүлийн үеийн кино урлаг бас дампуурлаа, хошин урлагынханы араас орлоо, жинхэнэ кино чинь аман хуур сэрэлт үер гэх мэт шүү дээ, охшингийнхон бас кино хийж бас заваараад байна түүнээс авах юм алга

  • ГОШИН ШОГУУД (February 23, 2014 5:22:48 pm )

    Гошин шогийн хэдэн алиалагч нарыг мөнгө төлөн барин үздэг хүмүүс өөрсдөө л гошин шог байхдаа. та нар л үзэхээ боличихвол наадуул чинь ингэж алиа салбадай болж явахгүй шдээ. одоо өөрсдийгөө од гээд бодчихсон ядмаг хэдэн алиалагч л даам гарчихаад сагсалзаад байгаа биз дээ. үхсэн хатсаны чинь хошин урлаг энээ тэрээ гошин шогийнхон гэж бай.

  • Арвин (February 23, 2014 7:10:02 pm )

    Тэр Боеогийн камандын хэд гээч ходооний ард иргэдийг доромжлох эмээ хадам болох гэх мэт тулга тойрсон ядмагхан ядуухан сэтгэлгээтэй ********** тоглолтуудаа болимоор доо найзуудаа

  • mongol mongol (February 23, 2014 9:05:16 pm )

    balainuudiig balainuud l vzdeg

    • баагий (February 24, 2014 12:02:43 pm )

      Хоосон инээж сурсан үзэгч инээдмийн цаана нуугдах эмгэнэлийг ч үл ойлгоно. Ямар сайндаа драмын жүжиг үзэж байхдаа хөгжилтэй санагдсан үг сонсогдвол алга ташин бусдыг алмайруулж орхино. Бас утсаар чанга чанга ярьж, ундааны лаазаа тачигнуулан базаж, чихрийн цаас шаржигнуулан хамт суугаад жүжиг үзэхэд хэцүүхэн үзэгчдийг хошин шогийнхон бэлтгэж байгаа.

  • taivan (February 23, 2014 11:34:22 pm )

    Oorsdoosoo doodsig doromjloson oodgvi Novshnuud shvvdee , ,,

  • өнөр (February 24, 2014 12:01:55 pm )

    бооёо, аглуу, лхагваа, баярмагнай, доржсүрэн мэтээс аймаар залхсан. ялангуяа одоо энэ хас банкны рекламанд бооёог харахаар ой гутах юм. та нар хошин шог үзэж байгаа хүмүүсийг хараарай. хувцас байгаа байдал нь яг нэг тодорхой доод түвшиний хүмүүс байгаа.

  • zochin (February 24, 2014 9:28:48 pm )

    энэ ********нуудыг мөнгө төлж үзээд байх ********длагагүй. хөгжилийн бэрхшээлтэй хүнийг элэглэж шоолж тэрийг нь харж бая******г үзэгчид нийлээд үнэнээсээ тархины ядуурал шүү.

  • Бичмээр санагдлаа. (February 26, 2014 5:51:20 pm )

    Уул нь хошин урлагийнхнийг маш их хүндэлдэг юм. Олон төрлийн авъяастай мундаг шдээ. Гэхдээ саяхан Шинэ үеийн тоглолт үзэх үеэр Бооёо үзэгчдийн дундаас хамгийн захад суух залууг боксын бээлийгээр цохих юм. Энэ байдал их ******хай санагдлаа. Эвгүй шдээ тэр цохиулж байгаа хүн инээх ёстой юу? найз охин эхнэр ангийнхантайгаа явж байсан хүн эвгүй шдээ.

antalya rent a car