“Жаст групп” ХХК-ий захирал Ш.Батхүү нь Англи улсын “Стандарт” банкнаас 2009-2010 онуудад нийт 109 сая ам.долларын зээл авахдаа төрийн өмчийн оролцоот “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний хөрөнгийг барьцаалах, банкны зээлийн баталгаа гаргуулахад шаардагдах бичиг баримт, тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, зээлийн гэрээ, баталгаа зэргийг хуурамчаар үйлдэж онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан.
Гэтэл Ш.Батхүү “Хадгаламж” банкыг Төрийн банк руу шилжүүлэх явцдаа банкны бусад албан тушаалтнуудтай хамтран тус банкны ажилтнуудын нэр дээр нээсэн данснуудаас авч ашигласан 5 тэрбум 476 сая төгрөг, 469 мянган ам.долларын орлого, зарлагын мэдээллүүдийг болон данс эзэмшигчийн талаарх мэдээллийг устгаж, банкны тухай хууль тогтоомж зөрчин онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинээр илэрч, энэхүү асуудалд нь эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газарт нэгтгэн шалгаж байна.
Холбоотой мэдээ
-
zochin (February 22, 2014 2:30:55 am )
yaaj idej duusna gej ingej ih hurungu huraaj ner usaa huglaad yavdag hung de baagii ahaa. odoo hun shig l uldsen nasandaa amidraach de ta. ertnii tanil
-
МАРТЫН 08 (February 22, 2014 10:22:05 am )
БОЛЬЁ ОО
-
njutynjutyиргэн (February 22, 2014 1:35:45 pm )
Түрэгхэн шиг нүднээс далд ойрын хориод жилдээ гарч ирэхээргүй чангахан дэглэмтэй газар ялыг нь эдлүүлмээр хүн байна,манайханд нэг ноцтой дутагдал байдаг шүү,эхлээд л инхээд нэг их сүр бадруулан зарлан мэдээлдэг,тэгсэнээ аажуухан дуу нь намссаар адаг сүүлдээ прокурор хэрэгсэхгүй болгосон гэж шивэгнэх шахуу ярьдаг,эсвэл дээд шүүх гэж нэг аварлын одоор ороод зүгээр шахуу гардаг,ийм л юм бүү болоосой билээ.
-
Anonymous (February 22, 2014 2:14:50 pm )
sain ba saihan id
4 Comments