antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2014 12 comments

Чухам аль нь улстөрд үүссэн хорт хавдар вэ?

нийтлэсэн Admin

527-1392945567horloo-uwuu0220Өчигдөр “МАХН-ын ги­­­­шүүд дэмжигчдийн хол­боо” болон “Бүх ард түм­ний их хуралдай” ТББ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хий­­сэн нь сүүлдээ бөөн хэ­рүүл болж бараг л гур­вал­­жин, дөрвөлжин зо­доон бол­чихолгүй шиг нэг юм салцгаав.

Уг нь “МАХН-ын ги­шүүд дэм­жигч­­дийн хол­боо” ТББ-ын тэргүүн Г.Баяр­­­сайхан, “Бүх ард түм­­ний их хуралдай” ТББ-ын тэргүүн М.Ганзориг, гүй­цэтгэх захирал Б.Цэрэн­дорж нар хурал хийхээр зар­ласан ч тэдний хуралд МАХН-ын жинхэнэ “улаан хамгаалагчид” хүрэлцэн ирс­нээр ийнхүү хэвлэлийн бага хурал биш хэрүүл, тэмцлээр өндөрлөсөн юм.

Хэвлэлийн бага хурал зарлагчид “Манай хоёр бай­гууллага хамтраад МАХН-ын үйл ажиллагааг тараах нэхэмжлэлийг Улсын дээд шүүхэд гаргалаа. Бид­ний өг­сөн нэхэмжлэл техникийн зарим асуудлаас болж буцаж ирсэн. Дахин засвар хийгээд өгсөн. Энэ нам ямар үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ. Шударга ёсонд ний­цэж байгаа юм уу.

Намын дарга Н.Энх­баяр шоронд орсон. Ерөнхий­лөгчийн уучлалаар түр га­раад Солонгос улсад орогнож байгаа. Гэтэл түүний ял ав­сан хэргээс гадна дахин 5-6 хавтаст хэрэг нээгдсэн.

С.Билэгт, “Sky tower” зэ­рэг компани, хувь хүмүүс өргөдөл гаргасан байгаа. Тэд­нийг айлган сүрдүүлж дарамтлах замаар мөнгө авч байсан юм байна билээ. Тэр­бээр буцаж ирээд шүүхээр асуудлаа шийдүүлнэ. Үүний­гээ өөрөө мэдэж байгаа бо­лохоор ирж чадахгүй байна.

Мөн бусад гэмт хэрэг дээр ял авахад бэлэн болчихсон бай­гаа. Энэ бүгдийг хар­гал­­заж үзэхэд МАХН бол Мон­­голын улстөрд орсон хорт хавдар юм. Энэ хорт хав­дарыг таслан зогсоох цаг нь болсон.

Н.Энхбаяр албан ту­шаал най­маалцдагаараа алдар­­тай. Энэ үйлдэл нь түү­нийг Ерөнхий сайд бай­хад эхэлсэн” гэв. Тэд иймэр­хүү мэдээлэл хийгээд сууж байтал МАХН-ын “улаан хамгаалагч” таягтай өв­гөн үсрэн босч тэдний чанга яригчийг шүүрэн авч жин­хэнэ улстөрийн хор­лон­той хэрүүл үүсгэсэн юм.

Тэр мэдээлэл хийгч гурав руу дайрч “Та нар түүхэн намыг ингэж болохгүй. Хурандаа нэртэй хулгайч Г.Баярсайхан чи Н.Энхбаяр даргаас албан тушаал гуйгаад бүтэхгүй болохоор ингэж яваа шүү дээ.

Надад албан тушаал өгөхгүй бол танай намын эсрэг чадлаараа тэмцэнэ гэж ярьж явсан. Албан тушаал эрх мэдэл хай­сан энэ гурван урвагчийн мэ­дээллийг хэв­лэлүүд битгий гарга” гэц­гээж, хурлыг бу­жиг­нуулаад хаячихав.

МАХН-ын гишүүдийн нэг болох өндөр настан C.Хорлоо “Би шударга ёсны төлөө тэмцэж явсан хүн.

МАХН-ын гишүүн өндөр настан C.Хорлоо

Ард түмний бүх хуралдайгаар Н.Энхбаярыг намын даргаар сонгосон. Энэ хүмүүс ингэж шал худлаа ярих хэрэггүй. Г.Баярсайхан гэж энэ ичих нүүргүй амьтныг Шадар сайд Д.Тэрбишдагва ажлаас нь халчихсан юм. Түүнд өс санаад ингэж худлаа цуурч яваа юм” гэв.

Сүүлдээ Г.Баярсайхан С.Хорлоо өвгөн хоёр мар­гал­даж, бараг л таяг, гар хоёроо зөрүүлцгээв. Үймээн болж байх хооронд гад­наас МАХН-ын Удирдах зөв­лөлийн гишүүн Д.Мөнх­төр гэх залуу орж ирнэ лээ. Тэрбээр “Би МАХН-ын Удирдах зөвлөлийн ги­шүүн байна. Энэ хүмүүс тө­рийн албанд орж чадахгүй болохоор ингэж яваа юм. Би ч гэсэн төрийн албанд орохыг хүсч байна.

Гэхдээ шалгалт өгөөд тэнцээгүй тэгээд орж ча­даагүй. Гэтэл намайг ажилд авахгүй бол танай на­мын эсрэг хамаг чад­лаа­раа тэмцэнэ гээд явж байгаа ийм хүмүүсийг бит­гий хэвлэлээр гаргаач ээ. Шударга ёс үнэн юм уу. Худалдагдсан хүний үг үнэн юм уу” хэмээн энхрий хайрт намаа зад өмөөрөв.

Ийнхүү хэвлэлийн бага хурал биш “Монгол Ньюс” компанийн байрыг бүхэлд нь доргиосон жинхэнэ холион бантан улстөрийн эмгэнэлт, инээдмийн тэмцэл болоод өнгөрсөн юм.
Дээрх нөхөд хэн хэ­нийгээ “Улстөрийн хорт хав­дар” гэцгээсэн. Чухам аль нь улстөрийн жинхэнэ хорт хавдар вэ гэдгийг цаг хуга­цаа л харуулах болов уу.

Д.Түвшин

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • бэлтрэг (February 23, 2014 6:43:08 pm )

    2 ХЭРЭЭ БИЕ БИЕНИЙХАА ХАРЫГ ГАЙХАВ ГЭГЧ НЬ БОЛЖ ДЭЭ.

    • зүрх судас зөвлөгөө (February 24, 2014 6:40:30 pm )

      Судасны хатуурал нарийссал /Атеросклероз/ нь хүний биеийн хаана ч /тархи, зүрх, бөөр г.м/ үүсч болох бөгөөд хөлийн судасны хатуурал нарийслын үед хөлийн цусан хангамж багасаж, хөл тэжээлгүй болсны улмаас хөлөө тайруулахад хүрдэг. Энэ бүх хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд та бүхнийг Ли Эр Кан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. Тус бүтээгдэхүүн нь: 1. Цус шингэлэх, 2. Цусан дахь холестрин бууруулах, 3. Судасны дотор ханан дахь өөхөн товруу /бляшка/-г хайлуулан судас цэвэрлэх үйлчилгээтэй. Ингэснээр тус бүтээгдэхүүн нь Судасны хатуурал нарийсалтай холбоотой /Даралт, хуян/ бүх эмгэгүүдийг эрүүлжүүлнэ. Эрүүл мэндийн зөвлөгөө, үнэ төлбөргүй Утас: 96665038

  • Anonymous (February 23, 2014 6:46:08 pm )

    Hs

  • zochin (February 23, 2014 7:52:06 pm )

    Odoo tegeed uls tord orj baij alban tu****ltan bolj amidralaa avch yvah argiig ard tumendee,ter tusmaa zaluuchuuddaa zaaj ogch baigaa ym uu. Ene nam er ni ylzarsan uls toriin arhiv bolson nam daa.

  • zochin (February 23, 2014 8:47:19 pm )

    Bas hurandaa Bayrsaihan gej hen be kk hurandaanuudaa gej …tseregiin hurandaa yu …horongojij chadaagui tsagdaagiin hurandaa yu..kkk ***l durgui hurchihlee. tsereg tsagdaagiin ergelt hiihgeed baigaa yum uu..iim tarhinii hort havdartai yumnuudaar uls ornoo udirduulaad hoich ue maani sain humuus boloh uu.

  • Anonymous (February 24, 2014 12:56:24 am )

    Hoorhiidoo ajilasa halagdad arga baran namaa hudaldagsad

  • zochin (February 24, 2014 1:38:28 am )

    Hoorhiis doo alban tu****l ogsongui geed Namiinhaa esreg muu surtalchilgaa yabuuldag humuus chini jinhene ICHIG ICHIG

  • zochin (February 24, 2014 8:29:52 am )

    yuni chin nam naadah nam chin uls torin nam bish os honzongin nam baihgui yu medej aw hun tooj nihoi shinshihgui

  • AIMAAR (February 24, 2014 8:30:52 am )

    SAIHAN YUMAA SAIHAN YUM HAHHAHAHAHAHAHA

  • Anonymous (February 24, 2014 8:50:41 am )

    ҮҮНП ЗНЭНЧ БИ МӨН МАН ИЙН ЯВУУЛАГЧ БИ МАН ИХ ЯВУУЛАГТАЙ
    ЧӨТГӨРҮҮДИЙН НАМ НӨГӨӨ ТАЛААР НАМ УУДААС АЛБАН ТУШААЛЬ ГОРДОГЧ НАР АЛЧ НАМАД ИХ ОЛОН БОЛСОН
    МАХН ААС АЛБАН ТУШААЛ ГОРЬДООД ТЭР НЬ БҮТЭХГЙ БОЛХООР ШАНТААШ ХИЙЖ ЯВНА ГЭДЭГ ҮНЭН ҮГ ИЙМ ХҮИҮҮС НАМИЙГ ТӨРМЙГ
    ӨНӨӨДӨР БОХИРЛОЖ БАЙГАА МОНГОЛ ТӨР ӨНӨӨДӨР ИЙМ Л ХҮМҮҮСИЙН ҮҮР БОЛСОНИЙ ГАЙГ МОНГОЛЧУУД АМСАЖ ЯВНА
    МАХН ШУДРАГ АРД ТҮМНИЙ НАМ БОЛИЙ ГЭВЭЛ
    ИЙМ АРЧААГҮЙ ХҮМҮҮСЭЭС САЛАХ ХЭРЭГТЭЙ ЭНХБАЯРТАЙ
    ЭХБАЯРГҮЙ ОРШОН ТОГТОНОЖ ЧАДАХ ЖЭНХЭН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАЖ ЧАДАХ АРД ОЛОНИЙ ИТГЭЛИЙГ ДААСАН НАМ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

  • ganga (February 24, 2014 9:19:45 am )

    todorhoi bus unen heljee dan gants namch bish busad buh salbaruudad tbbdiin neriin dor ail alban tu****l gorilsson ***ntaaj hiij busdiin aldaan deer duruulej busdiin ul ***gaij ywdag humuus bii bolson

  • Ã.Áàòíàñàí. (February 24, 2014 10:28:49 am )

    ÌÀÍ ÷ öàãààíäàà ãàð÷ äýý õººðõèé. Íèéñëýëèéí Ìýðãýæëèéí õÿíàëòûí ãàçðûí äàðãààð òîìèëîãäîîä Áàò¿¿ë äàðãàä ãîëîãäîîä áàòëàãäàæ ÷àäààã¿éäýý, òîìèëñîí Òýðáèøäàãâàäàà ºñºðõñºí Áàÿðñàéõàí ãýý÷ òàíõàé ýðèéã òààðñàí òààð øóóäàéíóóäòàé íü íèéë¿¿ëýýä Íàìûíõàà áàéðàíä àëáàí ºðºº ãàðãàæ ºãººä ÌÀÕÍ-ûí íýð õ¿íäèéã óíàãàõ ãýæ îðîëäîæ áàéãàà þì áàéõäàà. ÌÀÕÍ-ûí ãèø¿¿ä äýìæèã÷äèéí õîëáîî ãýõ íýðòýé ãóðâàí õ¿íýýð ÌÀÍ-íä õ¿÷ýýð á¿ðòãýãäñýí ýãýë æèðèéí ÌÀÕÍ-ûí ãèø¿¿äèéí ãèø¿¿í÷ëýëýý ñýðãýýõ ¿éë àæèëëàãààã çîãñîîõ ñàíààòàé þì óó? ªºäºº õàÿñàí ÷óëóó ººðèéí òîëãîé äýýð ãýã÷ýýð ýíý èíýýäýìòýé ¿éë àæèëëàãàà íü Òýðòýé òýðã¿é óíàæ ÿâàà íýð õ¿íäèéã íü óëàì óíàãàõ áîëíî äîî ÌÀÍ-ûí ìààíàãóóäàà.

antalya rent a car