antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2011 3 comments

С.Зоригийг Ц.Элбэгдорж захиалж, Э.Бат-Үүл нударсан уу

нийтлэсэн Admin

Д.Нинж удахгүй энэ асуултад хариулна

Д.Нинж гэдэг нөхөр нэг хэсэг үнэхээр даварсан билээ. Уг нь цагаан морин жилийн хувьсгалд идэвхийлэн оролцож, ардчиллын анхны 13-ын нэг хэмээн олны хайр хүндлэлийг хүлээж явсан эр. Гэтэл сүүлдээ нэг л биш болчихсон. Бараг хорин хэдэн жил хаана юу хийж явсныг нь ойр дотныхноос бусад хүн гадарлахгүй биз ээ. Гэтэл өнөөх сураг тасарсан товарищ ноднингоос гэнэтхэн улс төрийн тайзан дээр гараад ирэх нь тэр. Бүр гол дүрд тоглоод шүү. Тэрээр Монголын ард түмний хянан шалгах хороо гэгч сүржин нэртэй, даржин байгууллага санаачилж үүсгээд тэргүүн нь болжээ. Социализмын үед иймэрхүү нэртэй байгууллага байсаан. Юутай ч олон түмний дунд нэг их сайн нэртэй байгаагүй юмдаг. Хүний муу үздэг, ул шагайдаг газар гээд хүмүүс цэрвэдэг байсан юм. Ардчиллын ачаар тэр байгууллага түүхийн тавцангаас арилсан билээ. Гэтэл түүнээс хойш 20 жилийн дараа тиймэрхүү маягийн байгууллага дахин бий болов. Тэгэхдээ бүр ардчиллын алтан хараацайнуудын нэг санаачлаад.

Д.Нинж ээлжит жүжгээ хэвлэлийн бага хурал маягаар зохион байгуулж, цугларсан сэтгүүлчдэд баахан юм ярьдаг байлаа. Тэрээр нэлээд хэдэн удаа хэвлэлийн хурал зарласан юм. Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй болохоор хэвлэлийн хурал хийн мэдээлэл дамжуулж буй түүнийг буруутгах аргагүй. Харин хэн хаана юу ярив гэдэг өөр хэрэг. Аав ээж, эхнэр хүүхдүүд, хамаатан саднаас нь өөр хэн ч танихгүй шахам 4-5 хүн дагуулж ирдэг Д.Нинж ганцаараа бүтэн цаг учир утгагүй баахан юм чалчих дуртай. Өөрийнхөө ярьсанд өөрөө итгэж хадуураад амнаасаа хөөс цахартал ярихыг нь яана. Сэтгүүлчдэд ч асуух боломж олгохгүй. Д.Нинжийг юу ярьдаг байсан гэж санана. Авъя авч болохгүй, хаяна гэхээр хаяж болохгүй, тэгсэн атлаа бас тоохгүй орхиж боломгүй зүйлийг утга агуулга, дэс дараа муутайхан хөврүүлнэ.

Нэг удаагийн хэвлэлийн хурал дээр түүний ярьж буйг дуулаад нүд, чихэндээ ч итгээгүй билээ. Гэвч олон түмний нүдэн дээр ил тод ярьж байгаа хүний үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх аргагүй. Тэрээр ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн амь насыг хороосон аймшигт хэргийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж захиалж, УИХ-ын гишүүн, Улсын баатар Э.Бат-Үүл гардан гүйцэтгэсэн юм гэж ярив. Аймаар аа. Эрүүл саруул хүний ой тойнд ийм аймшигтай хачин гажууд бодол бас төрдөг байх нь ээ. Үүнийг нотлох хүн нь одоо гадаадын аль нэг оронд амьд мэнд байгаа гэж Д.Нинж хэлэв. Алуурчдаас амиа хамгаалахын тулд харьд нуугдаж байгаа нь тэр аж. Цаг нь болохоор энэ ноцтой хэргийн нотлох баримтыг олон нийтэд дэлгэхээ Д.Нинж амлаж байлаа. Хэд хэдэн удаагийн хурал дээр түүний ярьсан бусад зүйл ч барагтай хүний санаанд багтамгүй. С.Баяр Оросын, Ц.Нямдорж Хятадын тагнуул, тэд Монгол Улсыг хоёр хөршдөө худалдаж байгаа, Засгийн газар бушуухан тарах хэрэгтэй, УИХ бол нам дамжсан олигархиудын нэгдэл болсон, Монголын баялгийн ихэнхийг баян чинээлэг хэдхэн гэр бүлийнхэн эзэмшиж байгаа гэх мэтээр цааш үргэлжилдэг юм.

Тэрээр Монголын эрх мэдэл бүхий бараг бүх байгууллагад албан бичиг илгээсэн гэнэ лээ. Цаадуул нь түүнийг тоож хариу өгөөгүй бололтой юм. Хариу өгөхгүй бол эрс шийдвэртэй арга хэмжээ авна гэж заналхийлж ч үзсэн. Бүр зэвсэгт бослого, цаашлаад дайн байлдаан ч өрнүүлнэ гэх утгатай мэдэгдэл хийж байв. Ийм нэг дураараа, солиотой гэмээр нөхөр гарч ирээд дуртай цагтаа хэвлэлийн хурал хийлгээд үнэн худал нь мэдэгдэхгүй баахан юм бурж байхад Монголын хууль хяналтын байгууллагууд хэсэгтээ л нүдэн балай, чихэн дүлий суусан даа. Уг нь Үндсэн хуульд “Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан билээ. Гэтэл захын нэг оюуны гажигтай байрын хүн л түүнийг аллагын захиалагчаар нэрлэж, элдэв долооноор цоллож байлаа шүү дээ. ТЕГ гэж байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, нэг л их урт байшинтай байгууллага бий. Тэднийхэн энэ Д.Нинж гэдэг хүнийг хэвлэлийн хурлынх дараа барьж биш урьж аваачаад “Э.Бат-Үүл Ц.Элбэгдоржийн захиалгаар С.Зоригийг алсан гэдгээ та баримтаар нотлоод орхи” гээд л байцаамаар санагддаг байсансан. Цагдаагийн байгууллага ч үхсэн амьд нь мэдэгдэхгүй мөн л таг чиг. Ийм дэндүү ноцтой асуудлыг түргэн шуурхай шийдэж, учрыг нь олж хужрыг нь тунгаах учиртай гэж дээр доргүй л бодсон байлтай.

Хэрвээ Д.Нинжийн хэлсэн үнэхээр үнэн болохыг хөдөлшгүй баримтаар нотолбол түүний хөшөөг амьд сэрүүнд нь алтаар бүтээж, Эрх чөлөөний талбайд хүндэтгэлтэй байрлуулаад аллагыг захиалсан Ц.Элбэгдорж, алуурчин Э.Бат-Үүл хоёрыг олны нүдний өмнө Д.Сүхбаатарын талбай дээр дүүжилсэн ч багадмаар л байсан даа. Харин тэр нөхөр мөрөөрөө ажил үүргээ гүйцэтгэж яваа төрийн тэргүүн, парламентын гишүүнийг ор үндэсгүй гүтгэж, нэр төр, алдар хүндэд нь халдсан бол өөрийг нь гавлаад Ганц худагт аваачаад хийчих боломж байлаа. Хэдэн хоригдлын тархийг угаагаад тэндээ насыг барна биз гэцгээв. Д.Нинжийн яриаг сонссон учир мэдэх зарим хүн “Энэ Нинж хамрын дор хагархай гэгчээр ингэж солиорч байж араа даах л байгаа даа, толгойгоо цусдаж ч мэднэ дээ” гэлцэхийг ч сонсч л байлаа. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр ч Д.Нинжид газар доогуур ортол элдвээр хэлүүлчихээд дуугүй л яваад байсан. Дуугүй байх нь зөвшөөрсний тэмдэг гэдэг зарчмын үүднээс үзвэл, нээрээ тэр хоёрын явдал үнэн байх гэж итгэмээр үе ч байлаа. Ганц халбага тараг тогоо сүүг ээдүүлдэг болохоор эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй Д.Нинж мэтийн нөхдийн болчимгүй үг, үйлдэл нийгмийн бухимдлыг дэндүү гааруулж, монгол түмнийг хүчирхийлэлд уриалан дуудаж, төрийг самрахад хүргэж магадгүй байсан гэхэд хилсдэхгүй. Д.Нинж ойрдоо усанд шидсэн чулуу шиг чимээгүй болчихсон юм.

Гэтэл түүний амаа хамхисны учир саяхнаас тайлагдаж эхлэв. Юу гэвэл, Д.Нинжийн үйлдэлд нийслэлийн прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Тэрхүү үйлдэл гэдэг нь мөнөөх С.Зоригийн амь насыг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр хамсан хөнөөсөн, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлахаас өмнө Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарын зэрэг УИХ-ын гишүүд Р.Фрийдландаас тус бүр нэг сая долларын авлига авсан гэх зэрэг мэдээллийг хэвлэлээр цацсан хэрэг аж. Хууль хяналтынхан ч дээрх мэдээллийн мөрөөр нэлээд чамбай шалгасан байна. Шалгалтын явцад нэр бүхий гишүүд авлига авсан болон хууль зөрчөөгүйг тогтоожээ. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийнхэн хэдэн жилийн өмнө Э.Бат-Үүлийг шалгаад энэ хэрэгт ямар ч холбогдолгүй болохыг тогтоосон байна. Тийм учраас Д.Нинжийг бусдын нэр төрийг гутаасан гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан хэмээн буруутгаж Эрүүгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн энэ аж. Одоо түүний хувь заяаг Чингэлтэй дүүргийн шүүх дэнсэлнэ. Нэгэнт байдал хутганы ирэн дээр ирсэн болохоор Д.Нинжид үнэхээр баримт байгаа бол түүнийгээ одоо л дэлгэх байх. Нэг бол тэр үнэн хэлсэн байх, эсвэл…

 

Б.Билгээ

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (November 18, 2011 3:40:19 am )

    Za ene setguulch boli doo. AH yumuu, Elbegdorjiin zahialgaar bichuulsen ini todorhoi baina. Tiim l shudarga yum bol Enhbayariig eronhiilogch baihad, “Eronhiilogchiig gutgevel huulitai” gej helj baihgui yagaav, tegsen bol Elbegdorjiin hun bish gej oilgogdoh bailaa, hoorhii doo, manai setguulchid dandaa neg taliig barij tsetserheh yum. Iiim hetruu uzelten, medleggui setguulchidtei uls gej baihuu daa, orovdmoor yum

  • Anonymous (November 18, 2011 12:48:31 pm )

    ugaasaa amaa medej burj baival taarna neg negniigee hundetgene gej yer baihgui usan tolgoitoi malnuud baih yumaa,buur ah zahaa aldchihsan gej bolohoor baina,ingej negniihee hoshnogo bogsiig uhaj yum olj doloono gevel buhiin doodohiig harj yeson shono hooson honohiin ulger bizdee,teged ch odoo ingej biye biyenteigee uraltsaad yavdag uye ongorson bolooshdee yasan hereldej uraldaj hanaj tsaddagui huvhai luivarchid ve?ard tumnii mah tsusiig moljij tsadahgui l baigaa yum baihdaa?uls oronoo bodoochee sda naraa

  • Anonymous (November 18, 2011 12:58:40 pm )

    elbegdorj batuuliig shalgaachee ajlaa hiigeech huulin b.gaa

antalya rent a car