antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2011 Comments are off

Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөхийн үлгэрийг үзүүлэгчээр ‘баатар’ түшээ тодров

нийтлэсэн Admin

Сонгууль дөхөхөөр улстөрчид хэвлэл мэдээллийнхэнд хайр зарлаж, хачин юм болдогсон. Харамсалтай нь тэр сайн цаг хаа хол алсран одсон бололтой.

Өнөө гишүүд чинь энэ удаа хэвлэл мэдээллийнхний амыг барьж нүдийг боож байгаад сонгуульдацгаахаар шийдэж. Нэг бодлын ичсэн хүн, хүн ална гэдгийн үлгэрэрхүү юм болоод байгаа хэрэг. Үнэндээ бол УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр “Сонгуулийн үеэр худлаа мэдээлэл тараасан хэвлэл, мэдээллийн байгууллагыг сарын цалингийн доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгоно” гэсэн зүйл заалтыг уг хуульд оруулахаар болж гишүүд дэмжсэн билээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын Сонгуулийн хуулийн төслийн талаар санал боловсруулж УИХ-д албан бичгээр хүргүүлсэн.

Ерөнхийлөгч саналдаа ‘Сонгуулийн тухай хуулийн төслийн 39 дүгээр зүйлд “39.22. Энэ хуулийн 39.1, 39.3, 39.7, 39.10,39.13-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг 5000000-10000000 төгрөгөөр торгоно.” гэж заасан нь шударга бус байна” гэж тодорхой өгүүлсэн. Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд Хэвлэлд ногдуулах торгуулийг эргэн харахаар боллоо. Хэн нэг улстөрчийн захиалгат, төлбөрт нийтлэл, нэвтрүүлэг бус, хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрсдийнх нь сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ, мэдээлэл худлаа байвал торгууль ногдуулдаг байх талаар байнгын хороо санал боловсруулж ажлын хэсэгт оруулахаар болсон.

Хэдийгээр эрхэм түшээд, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байхдаа болон нэр дэвшин өрсөлдөж байхдаа дөрөв дэх засаглал хэмээн сонин хэвлэлд хайр зарлан намирч байсан ч өдгөө тэдэнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл шиг хэрэггүй юм үгүй болсон аж. Ний нуугүй хэлэхэд зарим нэг нөхөд ийн аяглахад тэгтлээ гоморхохгүй ч байж мэднэ. Учир нь угаасаа л хатуу үнэн үг сонсох дургүй басхүү баахан “но”-той төрийн түшээдтэй гэдгээ нийт монголчууд мэдэх хойно.

Гэвч ардчиллын алтан хараацай, Монгол улсын хөдөлмөрийн баатар, УИХ-ын эрхэм гишүүн Э.Бат-Үүлийг хэвлэл мэдээлэлтэй хатуу “тэмцэнэ” хэмээн хэлэхийг сонсоод чихэндээ ч итгээгүй. Байнгын хорооны хуралдаан дээр эл эрхэм хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэцүү худал мэдээлэл их цацагддаг. Хийрхэх үндэслэлийг тэд тавьж өгдөг ухааны үгийг харин ч нэг гацахгүй хэлж байна билээ. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хатуу хяналт тавих ёстой гэсэн байр суурь дээр гишүүн      хатуу зогсоно гэх мэдэгдлийн цаадтай энэ нөхөр чинь элдэв самууралд автчихсан юм биш байгаа гэх айдас төрснийг ч нуух юун.

Аль өнцгөөс нь харсан ердөө л гуравхан жилийн өмнө Ардчилсан намын Үндэсний зөвлөлийн хуралдаан дээр тэрбээр “Өнөөдөр наймдугаар сарын 30-ны өдөр. Одоогоос яг 20 жилийн өмнө манай гэрт бидний хэсэг нөхөд Шинэ үе гэсэн улс төрийн бүлгэм байгуулж байсан юм.

Тэндээс ард түмэнд хандсан ухуулах хуудас гаргаж хотоор наах шийдвэр гаргаж байлаа. Дараа нь бид удалгүй баригдацгаасан. Сонирхолдоо хөтлөгдсөн үү, биднийг тухайн үеийн НАХЯ-ны олон хүн зэрэгцэж сууж байгаад бөөнөөрөө байцааж билээ. Тэдний дундаас нэг нь онцгой тодорч “Чамайг энэ улс төрийн хэргийн чинь төлөө цаазаар авна, эх эцэг, эхнэр, хүүхдийг чинь шоронд хийнэ, үеийн үед нэрийг чинь харлуулна” гэж занаж байсан. Хувь заяаны сонин эргэлтээр яг тэр хүн өдгөө АНУ-д гэр бүлийнхээ хамт цагаачлан аз жаргалтай амьдарч байгаа. Энэ бол ардчиллын буян. Ардчилал бол нийт ард түмэнд хамаатай түгээмэл ойлголт гэдэг нь эндээс харагдаж байна. Бид Шинэ үе бүлгэм байгуулж байх үеэсээ Мартин Лютэр Кинг, Махатма Гандигийн жишээгээр хүчирхийлэлгүй хувьсгал өөрчлөлт хийж нийгмээ ардчилна гэж тохирсон юм. Өнгөрсөн 20 жилийн турш бид энэ зарчмаа баримталж ганц цонх хагалалгүйгээр манай нийгмийг үндсээр нь өөрчилж чадсан. Бидний хийсэн хувьсгалт өөрчлөлт дэлхий нийтэд үлгэр жишээ болж байлаа.

Америкийн конгресс, Европарламентаас Монголын ардчиллыг үлгэр жишээ тайван хувьсгал болсон гэж үнэлэн тусгай тогтоолоор сайшааж байсан. Гэхдээ бид хатуудаа тулбал зарчим дээрээ хатуу зогсож байсан шүү. 2004 оны сонгуулийн дараа МАХН сон-гуулийн дүнг үл зөвшөөрлөө гээд төрийн эргэлтэд бэлдэж байсан. Тэд Тагнуулын байгууллагаар “Ардчилсан намын нууц төлөвлөгөө” гэдгийг зохиолгон мадээллийн. хэрэгслэлээр тараагаад үүнийхээ хариу арга хэмжээ гэдгийг хийх гэж зэхэж байлаа.

Бид телевиз рүү дайран орж олон түмэнд учрыг ойлгуулж байж энэ бусармаг төлөвлөгөөг нь таслан зогсоож байсан. Би өөрийн байгуулалцсан Ардчилсан намын төлөө, ардчилсан хууль ёсны төлөө, ардчилсан байгууллын төлөө 20 жил тэмцлээ. Энэ хооронд би үндсэн зарчмаа баримталж байснаас Тагнуулын байгууллагаар “Ардчилсан намын нууц төлөвлөгөө” гэдгийг зохиолгон мэдээллийн хэрэгслэлээр тараагаад уунийхээ хариу арга хэмжээ гэдгийг зохиолгон мэдээллийн хэрэгсэлээр тараагаад үүнийхээ хариу араг хэмжээ гэдгийг хийх гэж зэхэж байлаа.

Бид телевиз руу дайран орж олон түмэнд учрыг ойлгуулж байж энэ бусармаг төлөвлөгөөг нь таслан зогсоож байсан. Би өөрийн байгуулалцсан Ардчилсан намын төлөө, ардчилсан хууль ёсны төлөө, ардчилсан байгууллын төлөө 20 жил тэмцлээ. Энэ хооронд би ундсэн зарчмаа баримталж байснаас ямар нэгэн зарчимгүй хуйвалдаан, этгээд үйлдэлд оролцож байсангзүй.” хэмээн мэдэгдэж байж билээ.

Гэхдээ түүнтэй ардчиллын анхны жилүүдэд мөр зэрэгцэн алхаж явсан С.Энхээ ‘Тэгж ярих юм бол Э.Бат-Үүл өөрөө жинхэнэ утгаараа Монголын шинэ коммунист намын дарга. Бид анх ардчилсан хувьсгалыг бий болгохдоо коммунист тогтолцооны эсрэг тэмцэж гарч ирсэн. Гэтэл дараа нь Э.Бат-Үүл Монголын ардчилсан намыг байгуулахдаа шинэ коммунист нам байгуулсан. Марксист, ленинист арга зүйг бид бүтээлчээр хэрэгжүүлнэ, социализм, коммунизмыг өндөр хөгжилтэй капитализмаас дээгүүр нийгмийн шат гэж ойлгож байна. Тэрний төлөө тэмцэнэ гэж тэр өөрөө л анх ярьсан.” хэмээн мэдэгдсэн.

Тэр ч бүү хэл анхны цуглаан дээр үг хэлэх ёстой байсан Э.Бат-Үүл олдохгүй аргаа бараад хайж явтал шатны доод мухарт хярсан туулаи мэт бүлтийчихсэн байсан гэдгийг нь ил цагаахан хэлээд тавьчихсан удаатай. Харин эрхэм түшээ хариу хэлээгүй юмдаг. Магадгүй ичсэн биз. Гэхдээ тэр одоо ичихээ байсан бололтой байна. Эргэн сануулъя.

Эл хүмүүн өөрөө л 2004 оны сонгуулийн дараа МАХН сонгуулийн дүнг үл зөвшөөрлөө гээд төрийн эргэлтэд бэлдэж байсан. Тэд Тагнуулын байгууллагаар “Ардчилсан намын нууц төлөвлөгөө” гэдгийг зохиолгон мэдээллийн хэрэгслэлээр тараагаад үүнийхээ хариу арга хэмжээ гэдгийг хийх гэж зэхэж байлаа. Бид телевиз рүү дайран орж олон түмэнд учрыг ойлгуулж байж энэ бусармаг төлөвлөгөөг нь таслан зогсоож байсан хэмээн бахархалтайгаар мэдэгдсэн.

Харин энэ удаа тэр өөрөө бусармаг үйлдлийг гардан хийлцдэг болсон учраас хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хатуу хяналтан дороо байлгах гээд байгаа хэрэг биш гэж үү. Уучлаарай Үүл баатар аа, монголчууд таныг тэгж дураар нь дургиулахгүй. Сэрж үз.

З.Урсгал

niislel times


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car