antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2011 Comments are off

“Жолооч нараа халаасныхаа хэмжээгээр хурдаа сонгоно уу” буюу сэтгэлгээний урлаг

нийтлэсэн Admin

Америкийн хурдны замын дагуух нэгэн самбарт “Хурд хэтрүүлсэн миль тус бүрт 100 долларын торгуультай. Жолооч нараа, халаасныхаа хэмжээгээр хурдаа сонгоно уу” гэсэн анхааруулга байдаг бол Японы нэгэн үзэсгэлэнд дээрхээс ч дутахааргүй “Хэрэв та музейн үзмэрт гар хүрвэл, музейн захиргаа танд гар хүрнэ” гэх анхааруулга байдаг гэнэ. Догь байгаа биз!

Яг л үүнтэй адил реклам, зар сурталчилгаа нь бидний оюун санаанд дэндүү хэвшмэл, улиг болсон зүйлийг хамгийн өвөрмөц, хурц, оновчтой хэлбэрээр хүргэдэг сэтгэлгээний урлаг гэж хэлж болно.

Энэ бүгдийг өчигдөр МаxMall худалдааны төвд хэвлэл мэдээллийнхэнд зориулж зохион байгуулсан “Реклам Залгигчдын Шөнө 2011” арга хэмжээний урьдчилсан үзүүлбэрт орсон дэлхийн шилдэг рекламууд тодоор харуулж чадлаа. 20-хон минут үргэлжилсэн энэ урьдчилсан үзүүлбэр нь сэтгүүлч биднийг хэсэгтээ л гайхшруулж, инээлгэж басхүү рекламны ертөнцийг өөр өнцгөөс харуулж чадлаа. Энгийн нэгнээс төгс гайхамшигт хүртлээ хөгжиж чадсан секундээр хэмжигдэх гайхалтай тэрхүү бүтээлүүд, дэлхийн шилдэг рекламууд зургаа дахь жилдээ та биднийг “байлдан дагуулах” гэж байна.

Энэ удаагийн “Реклам Залгигчдын Шөнө” телевизийн рекламуудаас гадна онлайн интернэт, 3D проекц гээд шинэ шинэ төрлийн мэдээллээр дамжуулсан рекламнуудыг толилуулах юм гэж зохион байгуулагчид онцлон хэллээ.

Та уг арга хэмжээний бусад мэдээллийг энд       дарж авна уу. СТӨ-нд ганцхан өдөр болж өнгөрөх дэлхийн шилдэг рекламны шоу болоход  дөрөв хоног үлдлээ! Энэ удаа бид нийгмийн сэдэвтэй хэвлэлийн рекламуудаас толилуулж  байна.

Байгаль дэлхийгээ аварья.

Ядуурлыг түүх болгоё



Эхнэрээ жолоо барьж байх үед бүү утасд.

Архи бодсоноос чинь илүү хүчтэй. Согтуугаар бүү жолоод.

Та биеэ үнэлэгчид мөнгө төлж буй бол хүний наймааг санхүүжүүлж байна гэсэн үг.




А.Цацрал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car