antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2011 Comments are off

Биокомбинатад химийн хор асгаж байна

нийтлэсэн Admin

Хан Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр буюу Био комбинатын орчимд арьс, ширний үйлдвэрүүд хаягдал хорт бодисоо үерийн аманд асгаж байна гэх мэдээлэл иргэдээс манай сонинд ирсэн юм.

Үерийн аманд асгасан химийн хорт бодис нь зуны улиралд нийслэл рүү урсан орж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн аж. Түүнчлэн, арьс ширний компаниуд айлуудын ойролцоо хортой хог хаягдлаа асгасан нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөд хүрчээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр Био комбинатын орчим иргэд, үйлдвэрийн ажилчдын дунд тэмцэл өрнөж  байгаа ч химийн хортой  хог хаягдлаа аль хэдийн  асгаад амжжээ. Энэ талаар холбогдох материал ирсэн төдийгүй бид нэхэн сурвалжлах болно.

Дашрамд дурьдахад, хөрсний гадаргууд гялгар уут мэт зүйл дэвсч, түүн дээр бодисоо асгаж байгаа ч энэ нь асар хүчтэй химийн хор гэдгийг иргэд хэлж буй аж. Суурин айлуудтай ойролцоо байгаа тул иргэд маш их дарамт, айдастай байгаа юм байна.

Т.Батсугар

Эх сурвалж: “Монцамэ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car