Хөшөө шилжүүлэн байрлуулах тухай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидэд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Э.Анар танилцууллаа. Монголын орчин vеийн утга зохиолын vндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөө нь “Үндэсний Соёл амралтын хүрээлэнд” байдаг. Уг хөшөө нь нийтдээ 7 метр өндөртэй, 9 тонн жинтэй. Өнөөдрийн байдлаар эргэн тойрондоо барилгаар хүрээлэгдсэн үзэгдэх орчин болон хамгаалалт алдагдсан байдалтай байна. Тиймээс тус хөшөөг шилжүүлэх шаардлагатай байгаа талаар танилцууллаа. Тус хөшөөг Улаанбаатар Зочид буудлын өмнө болон Нацагдоржийн нэрэмжит төв номын сангийн өмнө байрлуулах санал гаргасан бөгөөд Тэргүүлэгчид хэлэлцэн Улаанбаатар Зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд байршуулахаар тогтоол гаргалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.Холбоотой мэдээ
-
taij (September 03, 2013 5:47:07 pm )
Batvvl ee ta nar yamaand mongo ogoh , gudamjnii ner solih, hoshoo dursgal buulgah solih zergeer l oroldood bh yum enenees oor yum hj chadahgvi bol odoo ****aach de ter vgeegvi yaduug ni gaihaad bga bidnii hvnsnii tuslamj ogood bga HOID SOLONGOSg har l da
BATVVL ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
chamaig hoshoo buulgaad ergvvtej yabj bhad chini SMART utas bvteechihlee
getel ta nar yu hj chadsan yum be YAMAANUUDAA -
çî÷èí (September 03, 2013 10:58:27 pm )
Баярлалаа, би сурагч байхдаа Д. Нацагдоржийн дүрт тэмдгээр шагнуулж явлаа. Хөшөөний талаар сэтгэл дундуур байсан, одоо сайхан боллоо.

2 Comments