antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2013 8 comments

У.Мөнх-Эрдэнэ: Би оюутныг ялсан тамирчинтай сорилго хийхгүй

нийтлэсэн Admin

19da35a13b0be756bigМонгол Улсын гавъяат тамирчин  У.Мөнх-Эрдэнэ өчигдөр өөрт нь шударга бус хандаж байгаа тухай сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тодруулбал, тэрээр ирэх 10 сард болох гэж буй Казахстаны Алма-Ата хотод болох ДАШТ-д оролцохоор бэлтгэл сургууль хийж байгаа ч энэ тэмцээнд оролцох эсэх нь тодорхойгүй болжээ.

Учир нь Боксын холбоо УАШТ-д түрүүлсэн нь оролцох ёстой гэсэн байр суурьтай байгаа бол олон улсын жишгээр чансаагаараа тэргүүлж байгаа нь оролцдог аж. Иймд Боксын холбооны зүгээс У.Мөнх-Эрдэнийг 64 кг-ийн жинд З.Энхзоригтой сорилго хийж, хэн нь ирэх ДАШТ-д зодоглохоо газар дээр нь шийдэх хүсэлт тавьсан ч МУГТ У.Мөнх-Эрдэнэ татгалзсан байна.

УАШТ-д З.Энхзориг тэргүүлж олон улсын хамтарсан бэлтгэлдээ явж бие физиологийн хувьд бэлэн болсон байгаа бол чансаагаараа тэргүүлж буй У.Мөнх-Эрдэний хувьд со­рилго хийхэд хангалттай хугацаа, бэлтгэл дутаж байгаа гэнэ.

У.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “Оюутны тэмцээнээс медаль авсан хүнтэй намайг сорилтод ор гэж байна.Тийм юм байхгүй. ДАШТ болох гээд, формдоо орох гэж байгаа үед ийм юм яриад байж болохгүй. Улсын аварга болсон гээд л дураараа загнаад… Би Монгол Улсын аварга 10 удаа болсон. Ийм зүйлийг надтай зүйрлүүлээд байгаа нь сонин байна. Сая Универсиад наадамд Орос, манай хоёр л мэргэжлийн боксчдоо илгээсэн. Бодоод үз, оюутныг ялсан тамирчинтай сорилго хийнэ гэж үү. Би хийхгүй” гэсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • irgen (September 03, 2013 8:45:41 pm )

    zob bna itgel aldaj bolohgvi zaabal medel abaarai

  • nexus (September 03, 2013 9:43:14 pm )

    zov shuu

  • Anonymous (September 03, 2013 11:38:04 pm )

    Tiim shu

  • Darkhnaas (September 03, 2013 11:38:57 pm )

    Urgelj demjij bdag shuu. Chi yvnaa amjilt! Munkherdnee

  • Zochin (September 04, 2013 7:23:24 am )

    Мөнх-Эрдэний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Ер нь бол жинхэнэ ******ирчин хүн шүү дээ.

  • hyn (September 04, 2013 12:35:02 pm )

    ZUV ZUV ARAI DENDYY TOHUURHAJ BAIGAA UM BISHYY GANTA AVARGA BOLSONIIG YU GEJ BODOOD BGAAN

  • zgr (September 05, 2013 4:36:39 am )

    munherdene yaw okey.olon yum yaritsgaagaad bwal serdambaa chamaig bazaad hayna shvv

  • Anonymous (September 05, 2013 9:06:31 am )

    demjij bn

antalya rent a car