Нийслэлийн тээврийн газар, нийслэлийн Замын цагдаагийн газар болон Мэргэжлийн хяналтын газар хамтран такси тээврийн хэрэгсэл болон тухайн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүдэд үзлэг шалгалт хийжээ. Тус шалгалтад гэрээтэй 11 аж ахуйн нэгжийн 315 такси хамрагдсан байна. Үүнээс 52.6 хувь нь хамрагдаж нийт 1010 зөрчил илрүүлжээ. Тодруулбал, шалгалтад хамрагдсан 315 тээврийн хэрэгслийн жолоочийн 69.2 хувь нь мэргэшүүлэх сургалтанд хамрагдаагүй, 85 хувь нь таксиметргүй, 26.3 хувь нь шуурхай холбооны хэрэгслэлгүй, 15.5 хувь нь дүрэмт хувцасгүй, 92 хувь нь бүхээг дотор нэрийн хуудас байрлуулаагүй, 44.1 хувь нь симфор дээр “Тахi” гэсэн бичиглэлгүй, 42.8 хувь нь байгууллагын эмблемгүй, 10.1 хувь нь гаражийн дугааргүй, 4.1 хувь нь гал унтраагуургүй, 2.5 хувь нь ослын зогсолтын тэмдэггүй, 28 хувь нь гэрэл дохио бүрэн бус, өнгө үзэмжгүй зэрэг голлох зөрчилтэй байсан аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (September 03, 2013 9:32:16 pm )
такси үйлчилгээний компаниудаас 1010 төрлийн зөрчил илэрсэн нь үнэн үү, шог л байна. Их оролдож, их дарамталбал бид бүгд л явган болохын цондон доо
1 Comment