antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2011 8 comments

Цадиггүй даргын аашаар “Цахилгаан тээвэр” компанийн кондукторууд ажлаасаа халагдаж байна

нийтлэсэн Admin

“Цахилгаан тээвэр” компанийн кондукторууд манай сонинд хандсан юм. Тэдний гол зорилго нь үндэслэлгүйгээр ажлаас халдаг компанийнхаа удирдлагуудын үнэн төрхийг илчлэхэд оршиж байгаа аж. Эдгээр кондукторуудын дунд ажлаасаа халагдсан хийгээд хэзээ ажлаасаа халагдах бол гэсэн битүүхэн айдас тээсэн хүмүүс олон байлаа. Дарга нарынхаа “ажлаас халдаг” дарамтнаас эмээсэн кондукторууд нэрээ нууцалж яриа өгсөн юм.

О: 500-аад кондукторыг ажлаас нь халчихлаа

-Та “Цахилгаан тээвэр” компанид хэр удаан ажиллаж байна вэ?

-Би ороод хагас жил л болох гэж байна. Энэ хугацаанд миний эргэн тойрон дахь олон ч хүн ажлаасаа халагдлаа. Хамгийн харамсалтай нь ажлаас халах үндэслэл нь маш бүрхэг санагддаг.

-Яагаад ийм олон хүнийг халсан юм бол?

-Яагаад гэдэгт хариулахын өмнө нэг зүйлийг нэмээд хэлчихье. “Цахилгаан тээвэр” компанид ажилласан ажилчдын жагсаалт гэж байдаг. Намайг ороход тэр жагсаалтын тоо 1500-д хүрч байсан бол, саяхан тэр тоо хоёр мянгад хүрсэн байна лээ. Тэгэхээр надаас хойш хэчнээн хүн ажлаас халагдсан нь тодорхой юм. Ийм олноор ажлаас халдаг нь мэдээж манай удирдлагуудад ашигтай л даа. Олны яриагаар бол энд ажилд орохын тулд хүмүүс танил тал харж, тав арван төгрөгийн авлига өгдөг юм билээ. Үгүй ядаж л ажилд ороход биднээс барьцаа гэж 150 мянган төгрөг авах жишээтэй.

-Яг ямар үндэслэлээр кондукторуудыг халдаг юм бэ?

-Үндэслэл ч гэж дээ. Өчүүхэн асуудлаас болж хүнийг ажилгүй болгож байна. Биднийг ажлын дундуур байн, байн шалгадаг. Тэр шалгалтаар орлогын мөнгө нь 500, 1000 төгрөгөөр зөрсөн л бол шууд ажлаас халдаг. Ухаандаа кондукторуудаа “мөнгө иддэг” гэж хардсаны үүднээс ажилгүй болгож орхидог. Кондукторуудын ажлын нөхцөл хэцүү ш дээ. Олон хүнтэй харьцдаг. Багахан мөнгө илүү дутуу гарах тохиолдол их байдаг. Энэ мэт шалтгаар ажлаа хийж яваад олон хүн халагдлаа. Миний хувьд ч хэзээ халагдах бол гэсэн битүүхэн айдастай явдаг.

Ц:Хоёр дахь өдрийн хурлаар заавал хүн халдаг

-Таныг ямар үндэслэлээр ажлаас халсан юм бэ?

-Намайг 1200 төгрөгийн зөрүү гаргалаа гэсэн үндэслэлээр халсан. Манай компанийн хамгийн муухай зүйл нь кондукторуудтайгаа хулгайч шиг харьцдаг. Гэнэтийн шалгалт хийж байна гээд л үйлчилгээнд явж байхад хүмүүсийн дунд биед нэгжлэг хийдэг. Илүү дутуу мөнгө байх вий л гэж боддог бололтой. Би тээврийн байгууллагад олон жил ажилласан хүн. Кондукторуудтайгаа ингэж харьцаж байгаа ямар ч газрыг мэдэхгүй юм.

-Зөрчил гаргалаа гээд шууд халах тушаал гаргадаг уу?

-Долоо хоногийн хоёр дахь өдөр болгон хурал хийдэг. Тэр хурал дээр манай компанийн удирдлагууд аар саархан зүйлийг тоочиж “зөрчил гаргалаа” гээд ажлаас халдаг. Мягмар гарагийн энэ өдөр ажлаас халагдахгүй хүн гэж бараг байхгүй. Заавал хүн халдаг. Цаагуураа ажилд авах хүнийг ч бэлдчихдэг юм байна лээ. Мэдээж, ажилд орсон хүмүүсээс авлига авах гэж тэр л дээ.

Н :Хүчингүй болсон билетээр хүртэл шалтаглан ажлаас халдаг

-Та ямар шалтгаанаар ажлаасаа халагдсан юм бэ?

-Манай удирдлагууд дургүйг нь хүргэсэн хүнээ ямар ч аргаар хамаагүй ажлаас нь халж чаддаг. Намайг хүчингүй билет ашигласан гээд халсан.

-Ямар учиртай юм бэ?

-Хүчингүй болгосон билетийг цүнхэнд хийчихээд түүнийгээ шалгалт нэрээр илрүүлэх жишээтэй. Уг нь би тэр өдрийнхөө билетийг л зорчигчдод тасалж байсан. Гэвч тийм шалтаг гаргаж ирээд ажлаас халсан.

Үүрэгт ажлаа хийж яваад “ажлаас халагдах” дарамтанд өртсөн эдгээр кондуктор энэ мэтээр олныг өгүүлсэн юм. Тэдний ярьж буйгаар удирдлагууд нь ажлаас халж, ажилд хүн авах нэрээр бизнес цаашид хийдэг гэнэ. Мөн тэд үндэслэлгүйгээр ажлаас халах нь хууль зөрчсөн асуудал. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2 дахь заалтыг зөрчсөн хэрэг. Иймээс хууль бус үйлдэл хийж буй “Цахилгаан тээвэр” компанийн удирдлагуудыг хуулийн байгууллагаар дамжуулан шалгаж өгөхийг хүссэнээ манай сониноор уламжилсан юм.

Д.Жаргалсайхан удирдлагатай “Цахилгаан тээвэр” компани он гарсаар 500-аад кондукторыг ажлаас халжээ

“Цахилгаан тээвэр” компанийн захирлаар өдгөө Д.Жаргалсайхан гэж хүн ажилладаг байна. Тэрээр үндсэн 500-гаад ажилчдынхаа нэг хэсэгт ордог кондукторуудыг хайр найргүй ажлаас нь халдаг аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бол халагдсан кондукторуудын тоо он гарсаар 500 гаруйд хүрсэн гэнэ. Эдгээрийн дунд ажлын хариуцлага алдсан нэгэн байхыг үгүйсгэхгүй ч ихэнх нь ийм байдлаар ажлаас чөлөөлөгдөнө гэдэг эргэлзээтэй зүйл. Тиймдээ ч “Цахилгаан тээвэр” компанийн кондукторууд дээрх мэдээллийг өгсөн юм. Ажилд авах, ажлаас халах асуудлаар бизнес хийсэн цадиггүй удирдлагуудыг холбогдох газар нь шалгах цаг болжээ.

 

С.Өлзийбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (September 18, 2012 9:47:53 am )

    Нэг талыг баримталсан мэдээлэл байна. Үнэхээр хариуцлагатай, сайн ажилчинаа ямар ч байгууллага юу гэж үндэслэлгүй халах вэ дээ? Харин ч шагнаж урамшуулаад хөдөлмөрийг нь үнэлж, цаашид авч үлдэхийг л хүснэ шүү дээ?

  • GTA SAN ANDREAS şifre (September 08, 2013 12:28:15 am )

    83864 188**3Would love to always get u***ted great site ! . 374368

  • splinter cell blacklist free download (September 11, 2013 2:22:11 am )

    310667 394338You produced various very good points there. I did a search on the subject and identified a lot of people will have exactly the same opinion along with your weblog. 567259

  • Netwerkbeheer (September 11, 2013 1:16:09 pm )

    31022 584329Dead written subject matter, Truly enjoyed reading via . 416463

  • zochin (September 11, 2013 7:49:00 pm )

    vvniig bichij suugaa setgvvlchiig vneheer orobdoj ba mon umaa olj bichebe

  • Jackie Couillard (September 12, 2013 12:14:13 pm )

    I simply want to say I’m newbie to weblog and seriously enjoyed this blog. Most likely I’m likely to bookmark your blog . You surely have incredible posts. Appreciate it for sharing your blog site.

  • Interested in kitchen carts go here (September 13, 2013 1:01:48 am )

    150947 330280A person essentially ***ist to make seriously articles I would state. This is the very first time I frequented your web site page and thus far? I surprised with the research you created to make this specific publish incredible. Great job! 949239

antalya rent a car