antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2011 Comments are off

“Оюу толгой” төсөл нэрээр Монголын нүүрсийг Хятад, Америк, Канад компаниудын бүлэглэл залгиж эхэллээ

нийтлэсэн Admin

Монголчууд байгалийн баялгаараа дэлхийд гайхуулж, цөөн хэд нь үүндээ бялуурах янзтай. Хойд, өмнөд хоёр хөрш маань хаа холын Америк, Англи, Канад, Япон, Солонгосчуудтай өрсөлдөж, манай эрх мэдэлтнүүд тэднээс хувь хүртэх гээд үхэн хатан зүтгэж байна. Хятадын хувьд Өмнөговь аймаг стратегийнх нь том түнш боллоо. Оюу толгойн зэс, алт гэхээсээ илүү манай говийн нүүрсэнд шимтэх ажээ. Оюу толгойн ордын зэс, алт ч бас канадуудын гар дамжин тэдэнд очно. Хятадууд өмнөд хилийн маань цаахан талд Сэхэ, Ганц модны боомтууд дээрээ нүүрс угаах үйлдвэрүүдийг аль хэдийнэ байгуулаад авлаа. Сэхэ гэхэд л манайхны сүүлийн хориод жилд бүрэн тоноглож, орчин цагийн хотхон болгох гэж “мөрөөдсөн” Замын-Үүд боомтоос хэд дахин илүү тохилог суурин болжээ. Ердөө л дөрөв тавхан жилийн дотор тэр шүү дээ. Монголоос зөөсөн нүүрсний буян наад зах нь ийм л байна. Энэ бол хөгжлийн төлөөх Хятад бодлогын нэг жижигхээн жишээ. Хятадууд хямд үнэтэй нүүрсээ Монголоос авч, хэд дахин боловсруулаад цааш нь экспортод гаргаж, бас эрчим хүчээ хангахын тулд хамгийн хүчирхэг компаниудаа нааш нь илгээж байна. “Монгол 999 Үндэсний нэгдэл” гэх мэтээ манайхан хөсөр хаячихдаг шиг аашлахгүй нь сайхан юм аа, үнэндээ. Одоо Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Winsway” компани Монгол төдийгүй Америк, Канад, Африкт хүчээ авч эхэллээ. Энэ компанийг үүсгэн байгуулахад Канадууд зохих хэмжээнд оролцсон гэдэг. Байгуулагдаад тав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй тус компанийн мэдэлд манай ашигт малтмалын болон хайгуулы 35 лиценз бий. Монголоос БНХАУ-д экспортолж байгаа нүүрсний тээвэрлэлтийг “Winsway”-гээс салбарласан “Winsway cocking coal Holdings limited” хэмээх компани хийж байна. Энэ компани нь өмнийн говийн коксжих нүүрсийг Хятадын хойд нутгуудад тархан байрласан 60 гаруй гангийн үйлдвэрүүдэд гэрээгээр нийлүүлдэг ажээ. Тус компани 2007 оны есдүгээр сарын 17-нд Виржинийн аралд бүртгүүлж, үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй ч асар богино хугацаанд БНХАУын нүүрсний импортын салбарт байр сууриа бэхжүүлж чадлаа. “Winsway” нь одоо Австрали, ОХУаас ч коксжих нүүрс импортолж байгаа. Ирэх хоёр жилд Монголын дэд бүтцэд 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Тэд авто зам, нүүрсний аварга том агуулах барьж Монголоос зөөсөн нүүрсээ дэлхийн зах зээлд гаргахын зэрэгцээ боловсруулах үйлдвэр нэмж барьж л таараа.

Winsway”-н эзэн гэгддэг Ван Шинчун нь Хятадын хөдөө аж ахуйн банкны захирал, дэд захирлын алба хашиж байв. Мань эр тус банкнаас Монгол дахь бизнесийнхээ анхны хөрөнгө оруулалтыг гаргаж авсан гэдэг. Ингээд хэд хэдэн компанитай хорших болжээ. “Winsway” нь Монголын уул уурхайн салбарт хамтрагч болсон “Peabody- Winsway Resoursec”-д оруулсан хөрөнгө оруулалтаараа “Peabody”-гоос илүү гарсан гэнэ. Хэрвээ тийм бол “Peabody- Winsway Resoursec” компанид 50:50 хувийн эзэмшилтэй ч гэсэн Хятадын бодлого энд илүү хүч түрж таарна.

Ер нь нь “Winsway”-гийн хамтрагчид бүгдээрээ нүүрснийх. Өмнөговийн Баяндалай, Баян-Овоо, Гурвантэс, Номгон, Ноён, Ханхонгор, Цогтцэций гээд бараг бүх суманд нөлөөгөө бэхжүүлж байна. Аймгийн хэмжээнд олгогдсон ашиглалтын нийт лицензийн долоон хувь, нийт газар нутгийнх нь 680496 га газар БНХАУ-ын зөвхөн “Winsway Coking Coal Holdings Ltd” компанийн эзэмшилд орсон гээд та бодоод үз л дээ. Энэ нь манай үндэсний аюулгүй байдалд яаж нөлөөлөх вэ. Толгой гашилгам ийм мэдээлэл нь араасаа маш олон хардалтыг дагуулж байгаа. Эдгээрийг үндэсний аюулгүй байдал гэсэн багц ойлголтод багтаагаад үлдээхээс. Мөн “Polo Resources” гэдэг компани бий. Энэ нь Америкийн “Peabody Energy” болон Хятадын “Winsway Coking Coal Holdings Ltd” компанитай хувьцаа арилжаалсан. Уг арилжааны гэрээнд зааснаар бол “Polo Resources” компани нь Монголд эзэмшиж байгаа ордоосолборлосон нүүрсэнд өнөөх хоёроосоо роялти хувь авна. Зарим судлаачдын тооцоолсноор энэ нь жилд 50 сая доллар болох юм байна. Үүнийгээ 25 жилийн турш авахаар гэрээ хийжээ. Ингээд үзэхээр “Polo Resources” нь Монголд зөвхөн орд газрын лиценз эзэмшээд л ийм их хэмжээний “татвар” авч баяжих ажээ. “Polo Resources” компани Монголын нүүрсний 56, ураны 26 лицензээ “Peabody”, “Winsway”- гийн хамтралд шилжүүлсэн тул ийнхүү байнгын “татаасаар” амьдрах болж байна. Өөрөөр хэлбэл Оюу толгойн хажуухан талаас Хятад, Америк, Канадын компаниуд ийнхүү том олз шүүрч эхэлжээ. Тэд ихэвчлэн “Оюу толгой” төслийн нэрээр ийнхүү манай нүүрс рүү дайрч байгаа нь нууц биш боллоо. Ард нь “Айвенхоу майнз”, Рио Тинто” компаниуд Хятадын “Чайналко”-той хоршин тэднийг дэмжиж байна.

Саяхан Нарийн сухайтаас Шивээхүрэнгийн боомт хүртэл авто замын концессын гэрээг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, ””Ар Ди Си Си”” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чулуунзоригт нар баяртай нь аргагүй үзэглэв. Хатуу хучилттай авто зам барих концессын энэхүү гэрээ нь Концессын тухай хуулийн дагуу байгуулагдаж байгаа хоёр дахь гэрээ юм байна. Авто зам барьж байгуулахад хоёр жил, ашиглаж, үйл ажиллагаа явуулахад 15 жил, нийтдээ 17 жилийн хугацаатай байх энэ. Гэрээний хугацаа дуусахад авто замыг төрийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжүүлэх ажээ. Өөрөөр хэлбэл манай улсын төсвөөс ямар нэгэн санхүүгийн дэмжлэг, баталгаа гаргахгүй. Төслийг хэрэгжүүлэхэд концесс эзэмшигчээс нийт 98 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх бөгөөд ашиглалт, үйл ажиллагаанаас гарах эрсдлийг концесс эзэмшигч бүрэн хариуцна. Замын урт нь 47.5 км бөгөөд хоёр урсгалтай. Жилд 40 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Нарийнсухайт, Овооттолгойн ордуудад олборлолт явуулж буй “МАК”, “Чинхуа МАК”, “Саусгоби сэндс” зэрэг компаниудаас гадна дээрх “Peabody”, “Winsway” компаниуд ч нүүрсээ тээвэрлэнэ. Харин 17 жилийн дараа энэ зам ямархуу эвдэрсэн байхыг хэн ч төсөөлөөгүй байгаа юм. Ийм хугацааны дараа Монголын тал уг замыг “үнэгүй” авна. Үүнд дарга нар тэгтлээ баярлах хэрэггүй болов уу.

Оюу толгойн зэс, алтыг алдсан шигээ бид ийм л замаар хамаг нүүрсээ хачин хямдаар, тонн тутмыг нь 70-хан доллароор Хятад руу зөөсөөр байх уу. Үүнийгээ тэгээд бас бизнес гэх үү, бурхан минь. Дээр нь бас болоогүй ээ, Шивээ хүрэнгийн боомт дээр дэлхийд хаа ч байхгүй туузан дамжуулагч бариад, үүнийг нь Ц.Нямдорж сайдтан хуулиар баталгаажуулан, Хятадын нүүрс тээвэрлэлтэнд “дэмжлэг” үзүүлэх юм билээ. Энэ тухай манай сонин урьд нь мэдээлж байсан. Тэгвэл удахгүй тэрхүү туузан дамжуулагчийг “Боомтын талаар баримтлах төрийн бодлого” хэмээх УИХ-ын тогтоолд зоогоод өгөхөөр зарим улстөрчид сэм тохиролцож суугаа сурагтай. “Winsway”-гийн шууд хөрөнгө оруулалттай энэ туузан дамжуулагчаар Монголын хэдэн тонн алт урсан хил давахыг өнөөдөр хэн ч тооцоолоогүй байгаа. Ийм дамжуулагчаар өөр ямар баялаг хилийн чанд руу одохыг төсөөлөхөд тун бэрх.

О.Баяр

Undesnii medee

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car