antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2011 4 comments

Хүний амь хөнөөсөн хүүхдүүдэд 15 жил хорих ял оноолоо

нийтлэсэн Admin

Хүүхдүүд өөрсдөөсөө дөрвөн насаар эгч бүсгүйг хөнөөж, цогцсыг нь шатаасан онц ноцтой хэрэг өнгөрсөн зургадугаар сарын 16-нд гарсан билээ. Тодруулбал, машин жолоодож, давхих хүсэлдээ хөтлөгдөн 16 настай Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр нар 20 настай эмэгтэйг хөнөөж, машинаар нь зугаацаж яваад баригдсан. Тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд боллоо.

Шүүх хуралдааныг Ч.Отгонбаяр шүүгч даргалж, улсын яллагчаар Г.Мижиддорж, шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Г.Хишигжаргал, Б.Ганбаатар, Б.Баясгалан, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Лхагвацэрэн нар оролцсон юм.

Талийгаач охин аавынхаа машиныг жолоодоод найзуудтайгаа уулзахаар гарсан гэдэг. Тэгж явахад Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр нар таарч машинд нь дайгджээ. Улмаар охиныг хөнөөж, Шар хадны ойролцоо жалганд цогцсыг нь шатааснаа мөрдөн байцаалтын явцад хүлээсэн аж. Хүүхдүүд хэрэг үйлдсэнийхээ дараа талийгаачийн машиныг жолоодож, гурван найзтайгаа Зайсан гарч, Туулын эргээр зугаалсан байдаг. Ингэж явахдаа мод мөргөж, машинд нь сэв суулгажээ. Мөргөлдсөн байж мэдэх машиныг замын цагдаа нар саатуулж, машиныг нь журмын хашаанд хийсэн байдаг. Харин хүүхдүүдийг Ч.Ганжаргалын гэрээс баривчилжээ.

Хэрэгт холбогдсон Ч.Ганжаргал айлын таван хүүхдийн дундах нь. Төрүүлсэн ээж нь багад нь орхиод явсан. Харин аав С.Чулуунбаатар нь гурван хүүхдээ өсгөж байхдаа Ц.Оюунцэцэг гэдэг хоёр хүүхэдтэй эмэгтэйтэй амьдралаа холбосон аж. Түүний аав, ээж хоёр хоёулаа группт байдаг. Ч.Ганжаргал наймдугаар ангиасаа сургуулиа орхисон нэгэн. Том эгч нь хятад хэлний орчуулагч, ах нь мөн л сургуулиа орхисон, мэргэжилгүй нэгэн. Харин Ч.Ганжаргалын хоёр дүү Данийн төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр дунд сургуульд суралцдаг. Ч.Ганжаргал сургуулиа орхисноос хойш тоймтой ажил хийгээгүй аж.

Харин Э.Ууганбаярын аавынх Ч.Ганжаргалын зэргэлдээ хашаанд байдаг. Э.Ууганбаяр айлын том хүү. Өнгөрсөн наймдугаар сард 17 нас хүрсэн. Аав, ээж нь оёдлын цехэд ажилладаг. Э.Ууганбаяр нийслэлийн 92 дугаар сургууль төгссөнийхөө дараа Хэнтий аймагт өвөөгийнх рүүгээ явсан байдаг. Тэнд мэргэжил сургалтын төвд сурч байгаад зуныхаа амралтаар ирснийхээ дараа дээрх хэрэгт холбогджээ.

Талийгаачийн ар гэрийнхэн маш их гомдолтой байгаагаа шүүх хурлын өмнө хэлж байсан юм.

Хэрэгт холбогдсон хүүхдүүдийн ар гэрийнхэн өнөөг хүртэл уучлал гуйгаагуйд ч гомдож байгаа аж. Хохирогчид талийгаачийг даруухан, хөгжилтэй, гэрийнхээ ажлыг нугалдаг охин байсан гэцгээж байсан юм. Харин шүүгдэгч Ч.Ганжаргалын ах Ч.Баяржаргал дүүгээ хүн алаагүй гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байсан юм. Тэрбээр хэргийг шалгасан мөрдөн байцаагчийг буруутгаж байлаа.

Шүүх Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр нарыг шунахайн сэдэлтээр, уулгалан довтлох, дээрэмдэх замаар урьдчилан тохиролцож, зохион байгуулалттайгаар хүний амь хөнөөсөн. Мөн энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэх үндэслэлээр буруутгаж 15 жил хорих ял оноолоо. 15 жил хорих нь насанд хүрээгүй хүүхдэд оноох ялын дээд хэмжээ юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (November 24, 2011 8:48:11 am )

    aimar yum.teged ed nar chin 15 jiliin daraa 31.32-toi zaluus niigemd garch ireed jinhene busniulanadaa. er n iimerhuu sanaataigaar hertsgii hereg hiisen nuhduudiig tsaazaar avah n zovdoo.Gehdee gol n uneheer hereg n 100% batlagdsan bol.

  • Anonymous (November 30, 2011 8:09:35 pm )

    yasan zewvvn nowshnuud wee yadaj alahgvi hol hayad yawchij bolohgvi bsan vym bhdaa

  • Anonymous (November 30, 2011 11:47:32 pm )

    tsaazlax n ch yu yum be… tgxde neeree l shorongoos garj ireed daxiad vvneesee ilvv aimshigt xereg xiixiig vgvisgexgvimda… gants mashin barixiin tuluu amidralinxa xamag xiij bvteex nasaa ugchij dee xuurxii….

  • Anonymous (September 19, 2012 5:09:42 pm )

    ene mongold bgaa hujaa nariig vuuj zailuulmaar yma

antalya rent a car