Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа өнөөдөр эхийн эндэгдлийн асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөлөгчид болон Нэгдүгээр амаржих газрын удирдлагуудтай уулзжээ.
Тодруулбал, тэрээр “хүн ам харьцангуй цөөхөн Монгол Улсад эх, хүүхдийн эндэгдэл гэдэг хамгийн ноцтой асуудал байдаг. Эхийн эндэгдэл гарсан энэ нөхцөлд нэгдүгээр амаржих газар болоод нийслэлийн Эрүүл мэндийн газар дахин эхийн эндэгдэл гаргахгүй байх тал дээр ямар арга хэмээ авч ажиллаж байгааг тодруулаад, эхийн эндэгдлийг зогсоох арга хэмжээг сайжруулж дахин эндэгдэл гаргахгүйн тулд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй”-г сануулсан байна.
Мөн 2012 онд эхийн эндэгдэл гаргаагүй ажилласан Нэгдүгээр амаржих газарт 2013 оны долоон сарын байдлаар таван эхийн эндэгдэл гарсан нь анхаарал болгоомж суларсантай холбоотойг сануулж дотоод зохион байгуулалт, үйлчилгээ гээд бүхий л үйл ажиллагааг сайжруулах ёстой хэмээгээд нэгдүгээр амаржих газар дахин эхийн эндэгдэл гарсан тохиолдолд удирдлагуудад хатуу арга хэмжээ авна гэдгийг анхааруулга болгосон аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 01, 2013 11:09:00 am )
Odoo arga hemjee awaach. Dandaa ungursun hoino ni ingej bh ym
-
cudabo (August 01, 2013 12:24:57 pm )
ойлгосонгүй,дахин нэг хүний амь зарлагадаж байж хатуу арга хэмжээ авах болж бна уу.хүний амь гэж дадлагын ажилтны цалин шиг болсон хэрэг үү.
-
Зочин (August 01, 2013 1:46:41 pm )
Ингэх хэрэгтэй. Хариуцлага их сул байна.
-
Anonymous (August 01, 2013 3:22:44 pm )
dahiad endegdel garahiig ni huleehnee
-
Зочин (August 01, 2013 5:52:57 pm )
Хэтэрхий их том, хоосон толгойтой дарга нарыг болиулаад Мэргэжлийн хүнээр удирдуулах хэрэгтэй
5 Comments