“Монгол орны нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр БОНХЯ-ны “Хаан” танхимд боллоо. НҮБ-ын суурин төлөөлөгч Сизан Шинаноглу, БОНХ-ийн сайд С.Оюун нар энэ оноос эхлэн таван жилийн хугацаатай хэрэгжих дээрх төслийг үзэглэв. БОНХ-ийн сайд С.Оюун төсөл хэрэгжих гэж байгаад баяртай байгааг дурьдаад төсөл хэрэгжсэнээр нутгийн иргэдийн оролцоо нэмэгдэхийг онцлов.
Уг төсөл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх зорилгоор шинэ ангиллыг бий болгох, байгалийн нөөцийн менежменттэй тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой байдлыг хангаж, бүтцийн чадавхийг бэхжүүлэх зорилготой.
Төслөөр нутгийн иргэдийн нөхөрлөлүүдийн чадварыг нэмэгдүүлснээр орон нутгийн тусгай хамгаалалттай газрууд биологийн олон янз байдлыг хамгаалах илүү үр дүнтэй хэлбэр болох юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Холбоотой мэдээ
Comments are closed.