antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 1, 2013 3 comments

Д.Бат-Эрдэнийн тансаг хэрэглээ түүнийг чирэв

нийтлэсэн Admin
57b82b6fa823469bbig-Хурган дарга Д.Бат-Эрдэнийн хувьд 70 сая төгрөгөөр өрөөгөө тохижуулах нь тансаглал биш хэрэглээ гэнэ-

Хурган дарга нарын албан тушаалаа ашиглаж, улсын хөрөнгийг хувьдаа завшсан гэх хэргүүд ар араасаа хөвөрсөөр. Хэд хоногийн өмнөөс Чингэлтэй дүүргийн  ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн талаархи  мэдээлэл анхаарал татаж эхэлсэн. Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ өөрийн ажлын өрөөгөө 70 гаруй сая төгрөгөөр тохижуулж, 51 сая төгрөгөөр хувьдаа машин худалдан авчээ.

Түүний энэ байдал нь олон хүнд төрийн мөнгийг хувьдаа шамшигдуулж байгаа гэх хардлагыг төрүүлж түүнийг АТГ-т шалгуулахаар болж, өчигдөр бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн байна. Д.Бат-Эрдэнийн хувьд хэрэг түвэгт орооцолдож байгаа нь анхных биш юм. Өмнө нь Д.Бат-Эрдэнэ хуурамч дипломын эзнээр тодорч, түүнээсээ болж Нийслэлийн Авто замын газрын даргын суудлаа өгч байсан нэгэн. Д.Бат-Эрдэнэтэй холбоотой сүүлийн энэ хэрэг ИТХ-ын дарга гэх суудалд очсон цагаас эхэлжээ. Тэрбээр өөрийн ажлын байрныхаа  гурван өрөөнд 49 сая төгрөгөөр засвар хийж,  22.4 сая төгрөгөөр тавилга авч тавьсан байна. Тэгэхдээ хуль зөрчиж энэ бүхнийг хийсэн ажээ.  Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ нь “Дүмбэрэл хайрхан” гэх компаниар ажлын өрөөгөө засуулсан байна.

Гэхдээ Д.Бат-Эрдэнэ олны хэл амнаас болгоомжилж засвар хийлгэснийхээ дараа тендер зарлаж, ялагчаар нь  “Дүмбэрэл хайрхан” компанийг  тодруулсан байна. Түүний энэ үйлдэл нь  бараа бүтээгдэхүүн худалдан авах, ашиг сонирхлын зөрчил байхаас гадна эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хууль зөрчиж байгаа үйлдэл аж.  Цаашилбал,  тэрбээр өрөөгөө тохижуулахдаа ч мөн дээрх аргыг хэрэглэж,  “Гоулд Рич” компаниар засварын ажлыг гүйцэтгүүлсэн байна.  Хууль журмын дагуу гэвэл тендер зарлаж, гүйцэтгэгч  компаниа тодруулсны дараа ажлаа эхлэх ёстой ч Д.Бат-Эрдэнийн хувьд дээрх бүх зүйл эсрэгээрээ байдаг бололтой. Түүгээр ч үл барам “Дүмбэрэл хайрхан”, “Гоулд Рич” компани нь Д.Бат-Эрдэнийн мэдэлд байдаг талаар эх сурвалж хэлж буй.

Ингэж бодох ч үндэслэлтэй юм билээ.  Д.Бат-Эрдэнэ Зам засвар,  арчлалт улсын үйлдвэрийн газрын дарга байхдаа мөн л дээрх компаниудыг сонгон, шалгаруулж  ажил гүйцэтгүүлдэг байсан байна.  Мөн 80 сая төгрөгөөс дээш  үнийн дүнтэй ажил хийгдэх гэж байгаа бол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод зарлан явуулах ёстой. Гэтэл Д.Бат-Эрдэнэ үнийн дүн бага хэмээн сонгон шалгаруулалтын аргыг хэрэглэсэн нь бас л хууль зөрчиж байгаа хэрэг юм. Ер нь Д.Бат-Эрдэнэ гэх хүний хийсэн бүхэн будлиантай. Хуучин  унаж  байсан  Toyota crown маркийн  УБҮ 0255 улсын дугаартай машинаа ажлын албаныханд өгч өөрөө 51 сая төгрөгийн үнэтэй Huyndai маркийн 0434 УНҮ улсын дугаартай машин авч унажээ. Түүний энэ байдлыг харсан хүмүүс хууль бус үйлдлийнх нь талаар хэлсэн ч тэдэнд  “Би хууль зөрчөөгүй. Чи шалгуулдаг газраараа явж шалгуул. Би хаана ч тансаглана.  Хуучин Авто замын газар байхдаа ч ингэж байсан.

Зам засвар арчлалт улсын үйлдвэрийн газарт байхдаа ч бас иймэрхүү байсан. Үүнийгээ хэнээр  ч заалгуулахгүй” гэж хэлж байсан аж. Тиймдээ ч түүний энэ хууль бус үйлдэл үнэн болох талаар өөрийнх нь амнаас сонсохоор түүний ажил дээр очсон юм. Гэтэл түүний энэхүү  хууль бус үйлдэлд  дургүйцсэн хүмүүс “Хууль бус үйлдлээ зогсоо”, “Ажлаасаа огцор” гэх мэт бичиг бүхий лоозон барин зогсч байсан. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын гишүүд, иргэд болон Д.Бат-Эрдэнэ нарын хооронд халуун маргаан өрнөж байв.

Д.Бат-Эрдэнийн ажлын өрөө

Иргэдтэй уулзах өрөө

Түүнчлэн энэ үеэр Д.Бат-Эрдэнийн энэ удаагийн хэрэг ч биш  өмнөх Зам засвар арчлалтын газар улсын үйлдвэрийн дарга хийж байх үед шамшигдуулсан мөнгөний талаар ч яриа өрнөсөн юм. Мөн иргэдтэй уулзах өрөө рүү  иргэд орж үзэх гэсэн ч нарийн бичиг нь оруулахгүй хэмээн уурласан юм. Энэ үед Д.Бат-Эрдэнэ ямар нэгэн хууль бус зүйл байхгүй учраас чөлөөтэй оруул гэснээр нэгэн  өрөөг онгойлгож оруулав. Үнэхээр л энэ өрөөний засвар гэрэл, буйдан,  сандал нь дээд зэрэглэлийнх гэдэг нь харагдаж байсан. Мөн хаалганы  ард нууж тавьсан гэж харахаар хөргөгч байсан юм. Түүнийг онгойлгож үзтэл Монголд үйлдвэрлэгддэг үнэтэй гэгдэх архи өрөөстэй байв. Нэг ёсондоо энэ хөргөгч биш мини баар болж таарсан юм. Төрийн албаны байгууллага тэр дундаа иргэдтэй уулзах өрөөнд мини баар байна гэдэг их л сонирхол татсан. Ямар учраас архи байгааг асуухад нарийн бичиг эмэгтэй “Та нарт хамаагүй. Наад архийг чинь уудаггүй юм.

Ууж байгаа үед нь ирээд баталгаажуулаарай” хэмээн биднийг өрөөнөөс хөөн гаргасан юм. Өрөөнөөс гараад яагаад архи байгааг дахин лавлахад нарийн бичиг эмэгтэй  “Юун архи. Хаана архи байсан юм” хэмээн мэлзэж эхэлсэн. Энэ тухай Д.Бат-Эрдэнэ даргаас лавлахад “Би мэдэхгүй байна”  гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Энэ бүхнийг хараад хэлэх ч үг олдсонгүй.  Үнэхээр л төрийн албаныхан гэж их зантнууд, хууль бус үйлдлийн эзэд гэдгийг энэ хүн батлах шиг.  Энэ бүхэнд Д.Бат-Эрдэнэ дараахь тайлбарыг хийсэн юм. Тэрбээр “Ганц Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн шийдвэр гаргаад энэ бүхнийг хийгээгүй. Хурлын тэргүүлэгчидтэй хамтран гаргаж,   хийгдэж байгаа ажил. Хууль бус гэж бодож байгаа бол та бүхэн шалгуулдаг газарт нь очиж шалгуулаарай. Би тансагласан зүйл байхгүй. Тэр машины тухайд хурлын ажлын алба машингүй байсан.  Тиймээс машинаа өгсөн. Машин авсан нь тансаглаад байх зүйл ч байхгүй. Солонгосын нэг машин гадаа зогсч байна.

Д.Бат-Эрдэнийн өмнө унаж байсан машин

-Д.Бат-Эрдэнийн сүүлд авсан 51 сая төгрөгийн үнэтэй машин

Хэн нэгэн орж ирээд хууль бус үйлдэл хийсэн гээд дайраад байх нь онц биш байна. Миний хувьд товчхондоо гэхэд хууль бус үйлдэл хийж, түүнийгээ нуугаад байгаа зүйл алга. Хууль зөрчсөн эсэхийг шүүх цагдаа нь тогтооно уу гэхээс өөр хэн нэгэн тогтоодог зүйл биш. Надад айж, ичих зүйл алга. Ямар нэгэн хууль зөрччихөөд  суугаад байгаа зүйл алга. Энэ өрөөг та нар хар. Сайхан зассан байна. Үүнийг тансаглал гэж хэлэхгүй. Би одоо ч нэр хүндэд халдлаа гээд холбогдох газарт нь өгмөөр байна. Гэхдээ ингээд гомдол мэдүүлэх цаг оройтохгүй байх. Энэ хүмүүс шалгуулдаг газар нь шалгуулаг. Харин дараа нь  миний гэм буруугүй гэдэг нь  нотлогдох тэр  үед энэ бүхнийг хийнэ” гэх тайлбарыг хийсэн юм. Ямар ч хүн өөрийнхөө буруу үйлдлийг зөвтгөхийг хүсдэг.

Үүнийгээ батлахын тулд дахин буруу үйлдэл хийх ч тохиолдол байдаг. Зарим нэг нь ийм үйлдэл хийж, хэргээс мултарч ард иргэдийг хохироох тохиолдол ч мөн олон гарч байсан. Энэ хэрэгт ийм зүйл битгий тохиолдоосой гэж бодох. Магадгүй Д.Бат-Эрдэнэ дарга буруугүй хэмээн том дуугарч байгаа нь хууль бус үйлдлээ дарахаар дахин хууль бус үйлдэл хийхийг үгүйсгэх­гүй. Хууль бус үйлдэл гэдэг нь танил тал хэн нэгнээрээ энэ бүхнийг хэрэгсэхгүй болгох юм. Түүний хувьд өмнөх холбогдож байсан хэргээс ч мөн дээрх байдлаар гарч байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ удаа гарч чадахгүй л байх хэмээн олон хүн хэлж байсан. Өөрөөр хэлбэл,  Д.Бат-Эрдэнийн хийсэн дээрх хууль бус үйлдлүүд бүгд баримтаар баталгаажсан аж. Тиймээс Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн хэргээс хууль хяналтын байгууллагынхан хэр шударга ажиллаж байгаа нь харагдах юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Г.Төгс

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (August 01, 2013 4:35:40 pm )

    Өөрийгөө их юманд бодож дээ хоосон толгой чинь энэ муу юу ч хэрэглэсэн яадаг юм цаан чинь улс орны амьдрал хэцүү байна

  • woman (August 04, 2013 2:36:43 pm )

    ter baitugaa idej uuj bhad ,ene chin chingeltei dvvrgiin bas 1 nvvr tsarai sh de.danda navsaisan yumand suuna gej yu bdinn.eniig idej uuj bna gehiin orond uur jinkhene idej bga nukhduudiig ilcjleeh

  • ИРГЭН (August 04, 2013 9:30:19 pm )

    Энэ новшийг Насаар шоронд хатаагаач ээ.

antalya rent a car