antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 26, 2013 2 comments

Хакухо Төв аймгийн түүхт ойдоо зодоглосонгүй

нийтлэсэн Admin

hakuho-middleМэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал долдугаар сарын башё өндөрлөмөгц эх орондоо ирээд байгаа. Тэрбээр долдугаар сарын Нагоя башёд түрүүлж, Эзэн хааны цомыг 26 дахь удаагаа хүртээд байгаа. Энэхүү амжилтаараа Хакухо мэргэжлийн сүмод хамгийн олон түрүүлсэн жагсаалтын гуравдугаарт бичигдсэн юм.

Долдугаар сарын тэмцээн дуусаад сүмочид Японы хотуудаар явж, үзүүлэх барилдаан хийдэг ч Хакухо төрсөн нутаг Төв аймгийнхаа 90 жилийн ойд зодоглохоор төлөвлөөд байсан ч Нагоя башёгийн явцад баруун дал, хавирга хавьдаа гэмтэл авсан учраас наадамд зодоглож чадахгүй болсон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Гэхдээ тэрбээр өнөөдөр тохиож буй аймгийнхаа түүхт 90 жилийн ойн баяр наадамд очиж наадамчин олноо баясгах биз ээ.

Төв аймагт азарга, хязаалан насны морьдын уралдаантай бөгөөд 27-нд их нас, шүдлэн, 28-нд соёолон, даагаа уралдуулахаар бэлтгэл ажлаа базаагаад байгаа юм. Харин эвэр цусны болон нэг, хоёрдугаар зэргийн эрлийз адууг аймгийн хэмжээний наадмаар уралдуулахгүй хэмээгээд байсан ч уяачид болон наадамчдын хүсэлтээр эрлийз ангиллын хурдан морьдыг уралдуулахаар болжээ.

Төв аймгийн 90 жилийн ойгоор 90 морин хуурч, 90 уртын дуучин, 90 бүжигчин баяр наадмын нээлтэнд оролцох юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • mgl huu (July 27, 2013 2:27:53 am )

    sumochin hun uy bolloo gej zodogloh uymbe,japanuud aldaa gargahii ni alham tu***d ni anaj bg****dee.

  • Мөнхжаргал (July 27, 2013 10:22:06 pm )

    Наадамчин олны хүсэлтээр *************морь уралдуулахаар болсон гэнэ. Монголчууд удам судар, Монгол цусаа хайрлахгүй болсны бодит жишээ нь адгуусан дээр хүртэл харагдах юм. Харийн бэр болсон хүүхнүүдээрээ бахархдаг ард түмэн, *************хүлгүүддээ хайртай байх нь аргагүй юм. Монгол уламжлал, Монгол наадам, омогшил гэж ярих дуртай Монголчууд ийм ч ядуу сэтгэхүйтэй болчих гэж. Эрлийз морь харж баясахыг хүсээд байх даа яахав дээ.

antalya rent a car